| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06617/И |
| Дугаар | 101/ШШ2016/05820 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2016/05820
| 2016 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2016/05820 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС 26-4 тоотод оршин суух, Хөрөнгө овогт Дамирангийн Ичинноров /регистрийн дугаар ХЛ66122402/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Төмөр зам 2-3 тоотод оршин суух, Орлой овогт Сосорын Жамъяансүрэн /регистрийн дугаар: ЛК86031718/-д холбогдох,
1,655,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ичинноров нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дамиран овогтой Ичинноров би Жамъяансүрэнтэй 2014 оны 12 дугаар сарын 20-нд Нарантуул захын павильонд өөрийн компаний үйлдвэрлэсэн тортоо заруулж харилцан тохиролцож борлуулалт хийлгэсэн боловч, үлдэгдэл төлбөр 1,655,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Иймээс энэ нийт 1,655,000 төгрөгийг хариуцагч Жамъяансүрэнгээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Жамъяансүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.Жамъяансүрэн миний бие нь Д.Ичинноровийн нэхэмжилсэн 1,655,000 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ичинноров нь хариуцагч С.Жамъяансүрэнд холбогдуулан 1,655,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Жамъяансүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,655,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Б.УНДРАА