| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/08075/И |
| Дугаар | 101/ШШ2016/05842 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2016/05842
| 2016 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2016/05842 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхон Фидес Цамхаг, 202 тоотод байрлах, Эм Эй Эф ББСБ /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5617375/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 72 дугаар байр 60 тоотод оршин суух, Боржигон овогт Жамсранжавийн Болормаа /регистрийн дугаар ЦВ66092521/-д холбогдох,
309,822,049 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Болормаа нь 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Эм Эй Эф Банк бус санхүүгийн байгууллагаас №15030077 тоот зээлийн гэрээ байгуулан 191,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 3,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч Ж.Болормаа нь авсан зээлээ зээлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөөр ирсэн. Бид зээлдэгч Ж.Болормаад зээлээ тохиролцсон хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардаж, сануулсан боловч зээлээ төлөхгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж биднийг хохироож байна.
Иймд үндсэн зээл 190,876,654 төгрөг, хүү 100,048,318 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,906,077 төгрөгийн хамт нийт 309,822,049 төгрөгийг Ж.Болормаагаас гаргуулан өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарлаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Болормаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жамсранжав овогтой Болормаа миний бие “Эм Эй Эф ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 309,822,049 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Болормаад холбогдуулан 309,822,049 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 309,822,049 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Б.УНДРАА