Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 28

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                     Даргалагч

 Ерөнхий шүүгч       Б.Батзориг

 Шүүгчид                   Я.Туул

Д.Буянжаргал

  Оролцогчид:

Прокурор                  А.Энхтуяа   

Хохирогч                 Д.Бат-Очир

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баттогтох

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Зээрд овогт Цэрэнлувсангийн Мөнхсайханд холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618000280 дугаартай, 148/2017/00016/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1988 онын 11 дүгээр сарын 27-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо 87 дугаар байрны 09 тоотод оршин суух хаягтай, “Бийлэг” ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Зээрд овогт Цэрэнлувсангийн Мөнхсайхан /РД:ДЮ-88112796/

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ц.Мөнхсайхан нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Бат-Очирын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах чингэлэгээс 176 ширхэг дугуйг дур мэдэн авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ц.Мөнхсайханд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 19 дугаартай шийтгэх тогтоолоор:

2.

 

 -Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Зээрд овогт Цэрэнлувсангийн Мөнхсайханын мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан “Дураараа аашлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

 -Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эрүүгийн 201618000280 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож,

 -Шүүгдэгч Ц.Мөнхсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж,

 -Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхсайханаас 10.065.000 төгрөг гаргуулан Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 06 дугаар хороо 39 тоот байр 35 тоотод оршин суух хохирогч Жигмэдцэрэн овогт Даваадагвын Бат-Очирт олгуулж,

 -Шүүгдэгч Ц.Мөнхсайханд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Цэрэнлувсан овогтой Мөнхсайханд холбогдох эрүүгийн 201618000280 тоот хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 19 тоот шийтгэх тогтоолыг 2017 оны 02 сарын 22-ны өдөр хүлээн авч, хуулийн хугацаанд давж заалдах гомдол гаргаж байгаа болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь "хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 304 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн.

         -Тухайн эрүүгийн хэрэгт хэрэг бүрэлтийн ажиллагаа явуулж, шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий тодорхой асуудлуудыг тодруулалгүй орхигдуулснаас хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлэг хэт нэг талыг барьсан, гүйцэд биш хийгдэхэд хүрч хууль зөрчигдсөн.

…ЭБШХ-н 16 дугаар зүйлд "хэрэг бүртгэгч, прокурор шүүх нь сэжигтэн яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлж хүч хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Хэрэг бүртгэлтийн явцад зөвхөн Мөнхсайхнаас мэдүүлэг авах, өөрөөр нь хэргийг нь нотлуулах, ээж төрсөн дүүг нь түүний эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, хэрэг бүртгэгч хохирогчийн машинаар хамтдаа явж хэрэг шалгах, хохирогч өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн байгууллага дээр очиж прокурорын зөвшөөрөлгүй үзлэг нэгжлэг хийхээр бусдыг дарамталсан зэрэг хууль бус явцуу үйл ажиллагаа явуулж хэргийн хугацааг дуусгасан нь УЕПГ, Цагдаагийн Ерөнхий газраас Ц.Мөнхсайханы гаргасан гомдлын дагуу хийсэн шалгалт, буруутай алба хаагчдад арга хэмжээ авсан байдлаас тодорхой харагдаж байгаа болно.

Хоёр. Тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт "Ц.Мөнхсайхан иргэн Бат-Очирын чингэлэгээс 176 ширхэг дугуйг дур мэдэн авч явсны улмаас 10.065.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгүүд,

3.

 

“Ашид Билгүүн” ХХК-ний СЭА-16-69 тоот үнэлгээ тогтоосон актаар хөдөлбөргүй нотлогдож байна” гэжээ. Гэтэл хохирогч Бат-Очир цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, удаа дараа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “30.000.000 төгрөгийн үнэ бүхий 262 ширхэг дугуйг нь Мөнхсайхан чингэлгээс авч явсан” гэж тогтвортой мэдүүлж ирсэн бол гэрч н.Мөнгөн-Ирис “..170 орчим дугуй байсан байх...”, н.Ууганбаяр 3 удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө эхэндээ 262 ширхэг дугуй байсан гэж байснаа 170, 200 гэх мэтээр дугуйны тоо ширхэгийг эрс зөрүүтэй ярьсан байдаг. Мөн гэрч Ц.Энхбат, Б.Ганболд, Чимэддорж нарын мэдүүлгээр Бат-Очир чингэлэгт байсан дугуйнуудаа бусдад ихээр тараасан нь нотлогддог бөгөөд чингэлэгт яг хэдэн дугуй үлдсэн болохыг хохирогч өөрөөч хэлж мэддэггүй, гэрч хохирогч нар энэ талаар өөр өөрөөр зөрүүтэй мэдүүлсэн байдаг.

Хэрэг бүртгэлтийн шатанд Мөнхсайхан чингэлгээс хэдэн дугуй авч явсныг нэг мөр тогтоогоогүй гэдэг нь нийт 3 удаа шинжээч томилж үнэлгээ тогтоолгохдоо 3 өөр үндэслэлээр тогтоол үйлдэж, тэр бүрт өөр өөр нэр төрөл, тоо хэмжээ, үнийн дүн бүхий эрс зөрүүтэй үнэлгээнүүд хийгдсэн байдлаас тодорхой харагдаж байна.

…Шүүхийн тогтоолд нотлох баримтаар дурдагдаж, дүгнэлтийн үндэслэл болгосон “Ашид Билгүүн” ХХК-н “СЭА-16-69 тоот унэлгээний акт” гэх баримт нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөр огноосон, 9 төрлийн 262 ширхэг, 18.970.000 төгрөгийн дугуй байсан гэх агуулгатай нэг, мөн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр огноолсон мөн СЭА-16-69 гэсэн дугаартай 13 төрлийн 176 ширхэг, 10.065.000 төгрөгийн дугуй байсан гэх агуулгатай өөр бас нэг буюу хоорондоо эрс зөрүүтэй 2 үнэлгээ байна.

Гэтэл шүүх энэхүү хоорондоо зөрүүтэй, утга агуулга, дугаар тодорхойгүй, эргэлзээтэй үнэлгээг 1 “хөдөлбөргүй нотлох баримт” гэж үзэж дүгнэлтийн үндэслэл болгон, хохиролын хэмжээг тогтоосон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадсангүй. Өөрөөр хэлбэл Шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шинжилгээний обьект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангаагүй энэ асуудал эрс зөрүүтэй тодорхойгүй байхад хоорондоо зөрүүтэй эх сурвалжуудад үндэслэн мөн зөрүүтэй олон үнэлгээнүүд хийлгэж тэдгээрийн зөрүүг арилгаж нэг мөр болгоогүйгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг” заавал нотолж нэг мөр болгосон байх хуулийн шаардлагыг огт хангалгүй хууль зөрчин хэргийг шийдвэрлэлээ.

          Дээрх байдлаар анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоолын дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй, энэхүү шийтгэх тогтоолын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох хэрэгт авагдсан дээрх баримтуудыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулснаас тогтоолын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй хууль зөрчсөн байна.

Гурав. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчиж. Эруугийн хуулийг буруу хэрэглэсэн.

-Иргэн Ц.Мөнхсайхан, Д.Бат-Очир нарын хамтын бизнесийн явцад дундын эд хөрөнгөтэй холбоотой иргэд хоорондын эд хөрөнгийн маргаантай асуудлуудаас зөвхөн 2016 оны 07 сарын 05-ны өдөр болсон асуудлыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлд заасан “Дураараа аашлах" гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн, Ц.Мөнхсайханыг яллагдагчаар татах тогтоол үйлдэн, 2017 оны 01 сарын 05-ны өдөр тус шүүхэд шилжүүлэн, 2017 оны 01 сарын 3-ны өдөр “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай ” 32 тоот шүүгчийн захирамж гарчээ. Ц.Мөнхсайханыг холбогдуулан шалгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.

 

4.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасан, Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх эрүүгийн хариуцлагад татаж болохгүй буюу Эрүүгийн хуулиар тоггоосон ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хүлээлгэхгүй чөлөөлөх тухай заалтыг хэрэглэснээс бус хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тухайн үндэслэл тогтоогдсон тэр шатанд нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хуулийн заалтыг огт хэрэглээгүй болно.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлын нэгэнд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” байх гэж заасан бөгөөд энэ тохиолдолд "...эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол прокурор, шүүгч хэргийг энэ хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно...” гэжээ.

        Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт “...энэ хуулийн 24.1.1-24.1.6 дахь хэсэгт заасан тохиолдол...”-д эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хуулийн үндэслэлийг тодорхой заасан бөгөөд үүнд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасан “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан..." тохиолдол хамаарч байна.

        Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай” 20 дугаар тогтоолын тайлбарт тодорхой заасан.

 Монгол Улсын Дээд шүүхийн “Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай” 20 дугаар тогтоолын 3.1 дэх хэсэгт тайлбарласнаар шүүх хэргийг хүлээн авсны дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бол:

       -яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар,

       -яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн үед анхан шатны шүүх хуралдаанаас шүүгч захирамж, шүүх тогтоол гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тайлбарлажээ. Дээр дурдсан өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжуудад нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан л бол эрүүгийн хэрэг үүсгэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны алийг ч явуулахгүй байх, мөн шүүхийн өмнө болон шүүхийн шатанд энэ нөхцөл байдал тогтоогдвол харилцан адилгүй өөр процессийг хэрэгжүүлэх тухайлбал яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол шүүгчийн захирамжаар хэргийг шууд хэрэгсэхгүй болгох зохицуулалттай байна.

        Ц.Мөнхсайханд холбогдох эрүүгийн 201618000280 тоот хэргийг 2017 оны 01 сарын 5-ны өдөр прокуророос шүүхэд шилжүүлсэн, мөн оны 01 сарын 6-ны өдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх бөгөөд үүнээс долоо хоногийн дараа буюу 01 сарын     13-ны өдөр тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн байхад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн захирамж гарчээ.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 228 дугаар зүйлд “....шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй гэж үзвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж шүүх хуралдааны товыг зарлана” гэжээ. Гэтэл дээр дурдсанчлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 72 дугаар зүйлүүд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24, 208 дугаар зүйлүүд, Монгол Улсын Дээд шүүхийн “Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай” 20 дугаар тогтоолын тодорхой заалтуудаар тухайн хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ямар нэгэн ажиллагаа огт хийж болохгүй үндэслэл буюу эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 01 сарын 06-ны өдөр дуусч эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал яллагдагчыг шүүхэд шилжүүлсэн 2017 оны 01 сарын 13-ны өдрөөс өмнө

5.

 

тогтоогдсоор байтал шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй гэж үзэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж шүүх хуралдааны товыг зарлан, шүүхээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

        Энэ нь ЭБШХ-н 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй, мөн хуулийн 286 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоол гарах үед шийдвэрлэвэл зохих асуудлуудыг нэг мөр эргэлзээгүй шийдвэрлэлгүйгээр шийтгэх тогтоол гаргаж хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн явдал боллоо. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчим бий. Энэхүү зарчмын хүрээнд дээрх хуулийн тодорхой заалтууд, тэдгээрийг хэрэглэхэд дагаж мөрдөх Улсын Дээд Шүүхийн тайлбарыг үндэслэн Ц.Мөнхсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээр хянан шийдвэрлэхгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байсаар байтал, хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлгийг хэт нэг талыг барьж явуулан, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийн Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хууль түүний тодорхой заалтыг нэг мөр ойлгож хэрэглэхэд дагаж мөрдөх эрх бүхий байгууллагын тайлбар зэргийг үл харгалзан Мөнхсайхны эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар хэргийг шийдвэрлэлээ.

 Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн заалтыг иш үндэс болгон “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй" байх хуулийн шаардлагад нийцэж гараагүй Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 19 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 323 дугаар зүйлийн 323.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, Ц.Мөнхсайханд холбогдох эрүүгийн 201618000280 тоот хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, “эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн хуулийн тодорхой үндэслэлүүдийг баримтлан хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…6 сар нь дуусвал энэ талаар хэрэгсэхгүй болно гэж ойлгосон. Тэрнээс би мэдээгүй гэв.

  Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай  анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй байна. Энэ тал дээр эргэлзээ байхгүй. Гэрч болон нотлох баримтуудаар авагдсан материалуудаар хангаллтай тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурьдсанчлан дугуй авсан эсэх нь тодорхой биш байна гэдэг зүйл дээр олон хүмүүс холбогддог гэсэн. Би гомдол гаргаж байгаа тал дээр гайхаж байна. Ээж ах дүү нарыг нь бас шалгах ёстой байсан юм болов уу? Бараг энэ хүмүүсийг шалгах ёстой байсан, эрүүгийн хариуцлагад татах ёстой байсан юм гэж ярьж байна. Гол санаачилж авч явсан, уридаж гардан гүйцэтгэж авч явсан хүн нь Ц.Мөнхсайхан өөрөө. Энэ нь нэгдүгээрт гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Хоёрдугаарт 176 дугуйг яаж тогтоогоод байгаа юм бэ гэж байна. Тухайн дугуйг Сэлэнгээс авч яваад Улаанбаатар хотод буулгахад хүлээж авсан хүн нь тоолсон. Тухайн дугуйг авч ачиж явсан машины жолооч нотолдог. Эдгээр зүйлээс харахад хэдэн дугугуй байгаа нь харагддаг. 176 дугуйны шинжээчийн дүгнэлт 2, 3 удаа гарсан талаар ярьж байна. Энэ хэргийг прокурор

6.

 

дээр хэрэгсэхгүй болсон. Ингээд хохирогчийн зүгээс гомдол гаргасан. Улсын ерөнхий прокуророос энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан зүйчлэлээр гэмт хэргийг үүсгэх нь зүйтэй гэж шийдвэр гаргасан. Үүний дагуу дахин үнэлгээг хүсэлт гаргаж тогтоосон. Энэ үнэлгээгээр одооны буюу 10.665.000 төгрөгийн хохирол гарсан энэ шинжээчийн дүгнэлт бол үндэслэлтэй. Энэ тал дээр маргаан байхгүй аль аль тал нь хжрал дээр маргаагүй. Ямар нэгэн байдлаар дахин шинжээч томилуулъя гэж шүүгдэгчийн талаас хохирогчийн зүгээс хүсэлт тавиагүй. Энэ хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс болон хохирогчийн хүсэлтийн дагуу дээрхи шинжээчийн дүгнэлтүүд гарч байсан. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө 6 сарыг мэдэгдсэн байсан талаар ярьж байна. Шүүх хурал дээр шүүх, прокурорын процессийн ажиллагаа явагдахад эрүүгийн  байцаан шийтгэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан, яллагдагчийг шүүхэд шилжүүлэхэд дуусаагүй байсан. Энэний дагуу шүүх хурал үргэлжлээд явсан. 6 сар хэдийгээр өнгөрсөн боловч шүүгдэгч маань би буруугүй гэж маргаан үүсгэсэн учираас ердийн журмаар хэргийг шийдсэн. Энэ бол хууль зүйл үндэслэлтэй. Ийм учраас миний зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа гомдол хуульд нийцсэн энэ хэрэгт ач холбогдолтой үндэслэл бүхий гомдлын хэмжээнд гаргах гомдол биш байна гэж үзэж байна. Иймд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна.

 

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтэндээ:

         Өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцсан. Хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн мөн үнэлгээний асуудал, хөөн хэлэлцэх хугацааны асуудлын хүрээнд гомдол гаргасан байна гэж ойлгож байна. Хэрэг бүртгэлтийн шатанд хангалттай нотлох баримтууд тогтоогдсон байгаа. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны дагуу хуулийн үндэслэл бүхий тогтоол гэж үзэж байна.

         Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг бүртгэлийн шатанд олон удаа саад бэрхшээлийг учруулж байсан. Хэрэгт шалгагдвал зохих гэрч хохирогч нар мэдүүлгүүдийг хангалттай өгсөн. Анх хохирогч Бат-Очирын зүгээс 272 ширхэг дугуй гэж гомдол гаргасан боловч н.Нямдорж прокурорыг шалгах явцад 272 гэдэг байдлаар тогтоогдсон байсан. Ингээд улсын ерөнхий прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгээд хэрэг бүртгэлтийн шатанд хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар 176 ширхэг дугуй болох нь тогтоогддог. Тухайн үед машинаар дугуйг тээвэрлэсэн жолооч н.Баясгалан мөн н.Ууганбаяр, хохирогч мөн сэжигтэн яллагдагчаар Ц.Мөнхсайханы өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогддог. Энэ хэрэг дээр ганцхан нэг тал буюу Д.Бат-Очир байдаг. Бусад оролцогчдын хувьд Ц.Мөнхсайханы ээж, дүү, хамаатны хүмүүс байсан. Энэ хүмүүсийг  байцааж шалгах гэсэн боловч бид хуульд заасан эрхээ эдлэж байна, тайлбар мэдүүлэг өгөхгүй гэж татгалзсан. Гэрч н.Отгонбаярыг энэ хэрэгт холбогдуулан зайлшгүй шаардлагатай гэж үзэн шалгах гэтэл Монгол улсад байхгүй байсан. Хэрэг бүртгэгч н.Отгонбаяртай утсаар холбогдож ярилцахад би наад зүйлийг чинь огт аваагүй гэдгээ утсаар мэдэгдсэн. Энэ хүмүүс эрхээ яаж хэрэгжүүлэх талаар сайн мэддэг боловч үүргээ яаж биелүүлэх вэ гэдгээ мэддэггүй нь тодорхой харагдаж байна.

 Прокурорын даалгаварын талаар ярихад хавтаст хэрэгт прокурорын даалгавар авагдаагүй. Хэрэгт байдаггүй зүйлийн талаар гомдол гаргаж байгааг харах нь зүйтэй. Үндэслэлгүй шаардлага тавьж байна. Прокурор хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө яллагдагчийг гэм буруутай гэж үзсэн учраас шүүхэд шилжүүлсэн байгаа. Шүүхээр хэлэлцэж гэм буруутай, буруугүйг шүүхээр хэлэлцүүлж шийддэг учир шүүхээс гарсан шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

7.

 

Тодорхойлох нь:

 

  Ц.Мөнхсайхан нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Бат-Очирын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах чингэлэгээс 176 ширхэг дугуйг дур мэдэн авч явсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх Ц.Мөнхсайханд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 19 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Зээрд овогт Цэрэнлувсангийн Мөнхсайханын мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан “Дураараа аашлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эрүүгийн 201618000280 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Ц.Мөнхсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж,

-Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхсайханаас 10.065.000 төгрөг гаргуулан Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 06 дугаар хороо 39 тоот байр 35 тоотод оршин суух хохирогч Жигмэдцэрэн овогт Даваадагвын Бат-Очирт олгуулж,

-Шүүгдэгч Ц.Мөнхсайханд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан  байна.

  Ц.Мөнхсайхан нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Бат-Очирын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах чингэлэгээс 176 ширхэг дугуйг дур мэдэн авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Бат-Очирын хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 61-66, 168-178-р ху/, гэрч   Б.Мөнгөн-Ирис /хх-ийн 67-68-р ху/, Н.Ууганбаяр /хх-ийн 74-75-р ху/, Б.Юра /хх-ийн 79-р ху/, Г.Мөнхцэцэг /хх-ийн 81-р ху/, Д.Батболд /хх-ийн 82-р ху/, Ц.Энхбаяр /хх-ийн 83-р ху/ нарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлгүүд, Эд зүйл түр хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 13-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 91-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эрүүгийн 201618000280 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

  Ц.Мөнхсайханы өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Мөнхсайханд холбогдох хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад хэрэг бүртгэлтийн шатанд нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон, хэрэг бүртгэлтийн ажиллагааны талаар хэргийн оролцогчдын зүгээс дээд

 

8.

 

шатны прокурорт албан ёсоор хүсэлт, гомдол гаргаагүй байх тул хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн биш хийсэн, эсхүл хэрэг бүргэлтийн ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

  Түүнчлэн  Д.Бат-Очир нь Япон улсаас авто машины дугуй захиалгаар оруулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэлцэл, ХААН /KHAAN/ банкны гадаад гуйвуулгын даалгаврын хуулбарууд /хх-ийн 55-58-р ху/ болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг тухайн 172 ширхэг дугуйны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хэдийгээр хамтран ажиллаж байсан боловч Ц.Мөнхсайхан нь эдгээр дугуйг түүнд мэдэгдэлгүйгээр дур мэдэн авч, захиран зарцуулах эрхгүй байсан тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

  Ц.Мөнхсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг бөгөөд шүүх эрүүгийн хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй…”, 72.1.1.  “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн…” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн боловч яллагдагч нь гэм буруугийн асуудлаар маргаантай байсан тул шүүх ердийн журмаар хянан хэлэлцэж, түүнийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

  Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ               Б.БАТЗОРИГ

                                                   ШҮҮГЧИД                       Я.ТУУЛ

                                                                                           Д.БУЯНЖАРГАЛ