Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Хохирогч: С.Д,

Шүүгдэгч: Л.Э, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан т******* шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914003760305 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Л.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь 2013-2017 оны 12 сар хүртэл Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 03 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд Эрүүл мэндийн газрын эмийн эргэлтийн сангийн данснаас “******* ******* *******” ХХК болон б*******ад хувь хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлж бэлнээр гаргаж авч хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа 32.371.800 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би 2016 онд хүний машин шүргэчхээд нөгөө хүнийхээ машины хохирлыг барагдуулахын тулд өөр бэлэн мөнгө байхгүй байсан болохоор 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эмийн эргэлтийн санд эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлсэн гэж хуурамчаар 7.140.450 төгрөгийн нэхэмжлэх бичиж мөн зарлагын падааныг хуурамчаар үйлдэж төлбөрийн нэхэмжлэхээр мөнгийг “******* ******* *******” ХХК-ны ******* дугаарын данс руу шилжүүлж Ч.******* бэлнээр нь гаргуулж авдаг байсан. Би тухайн үед Бид хэлэхдээ албаны мөнгө байгаа юм чи бэлнээр нь гаргаад өгчих гээд гаргуулж авдаг байсан. ******* гуйгаад нэхэмжлэх дээрээ дарчихсан юм. Танай аж ахуй нэгжийн данс руу мөнгө шилжүүлэхээр заавал тамгатай нэхэмжлэх хэрэгтэй байдаг учраас надад тамгатай нэхэмжлэх өгчих гэж хэлээд тамгатай нэхэмжлэх авчхаад дараа нь нөгөө тамгатай хоосон нэхэмжлэх дээрээ өөрөө бичээд санхүүгийн баримтдаа хавсаргачихсан юм. Төлбөрийн даалгаврын нэгдүгээр гарын үсгийн Эрүүл мэндийн газрын дарга зурж, хоёрдугаар гарын үсгийг миний бие зурснаар баталгаажиж гүйлгээ хийгддэг. 2016 онд төлбөрийн даалгавар дээр даргаар гарын үсэг зуруулахдаа б*******ад компани руу гүйлгээ хийх төлбөрийн даалгавруудтайгаа цуг оруулаад л зуруулчихдаг байсан Миний энэ үйлдлийн талаар Н дарга бол мэддэггүй надад итгээд л төлбөрийн даалгаврууд дээр гарын үсгээ зурдаг байсан. Нд мөнгө өгөөгүй ганцаараа авдаг байсан. Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Хувь хүний данс болон ******* ******* ******* ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлээд гаргуулан авдаг байсан. Одоо нийт хэчнээн төгрөгийг гаргуулан авснаа санахгүй байна. 10.000-тийн тэнд дэлгүүр ажиллуулдаг хүмүүс дээр очиж заримдаа бараа бүтээгдэхүүн тэгээд үлдэгдэл мөнгийг нь гаргуулан авдаг байсан. Мөн бас таньдаг хүмүүсийн картыг аваад данс руу шилжүүлж эргүүлэн авдаг байсан...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 232-233/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ: Би 2013 оноос эхлэн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмийн эргэлтийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 30-ний өдөр ажлаасаа гарсан. Би ажиллаж байх хугацаандаа ******* ******* ******* ХХК- руу мөнгө шилжүүлж, хувь хүний данс руу шилжүүлж авдаг байсан. Хувь хүний данс руу шилжүүлж байсан гэхдээ таньж мэдэхгүй хэдэн хүн байна. Би танихгүй хүмүүс рүү мөнгө шилжүүлж байгаагүй, Гэхдээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч С.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манайх “******* ******* *******” ХХК-аас эм эмнэлгийн хэрэгсэл татан авдаггүй байтал манай байгууллагын Эмийн эргэлтийн сангийн ******* дугаарын Хаан банкны данснаас “******* ******* *******” ХХК-руу эмийн үнэ гэсэн гүйлгээнүүд хийгдсэн байсан. Интернэт банк ашиглан 2017 онд нийт 15.615.600 төгрөгийн шилжүүлсэн байсан. Түүний мөнгө шилжүүлсэн Хаан банкны харилцах данснуудыг хүснэгтлэн гаргаж өгсөн байгаа. Нахиа импекс ХХК-ний зарлагын падааныг хуулбарласан зүйл байхгүй. харин ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хийсэн байсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг баримтаас өөр хуурамчаар бүрдүүлсэн материал байхгүй. Аймгийн санхүүгийн хяналт аудитын газраас 2018 оны 12 сарын эхээр Баянхонгор хайран фармд шалгалт орж тэгэхэд санхүүгийн зөрүү гарсан ба тэгэхээр нь манайхаас санхүүгийн баримтууддаа хянаж үзээд Л.Эын хувьдаа мөнгө завшсан болохыг мэдсэн. Манай байгууллагад нийт 32.371.800 төгрөгийн хохирол учирсан. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 194-195 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Д мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сард Баянхонгор Хайрхан фармд дотоод аудитын газраас шалгалт хийсэн. Уг шалгалтаар 2017 оны тайлан балансыг гаргаж өгөх шаардлагатай байна гэсний дагуу, 2017 оны тайлан, балансыг цэгцлээд орлого, зарлага нь хэд байна гэдийг гаргаж байх явцдаа хуурамч материалыг олж авсан. Тэгээд үүнээс үүдэлтэйгээр төлбөрийн баримтуудаа шалгахад ******* ******* ******* ХХК гэсэн миний мэдэхгүй компанийн нэр гарч ирээд энэ асуудлыг Н даргад хэлээд цагдаагийн байгууллагад шалгуулсан одоо нийт 32.371.800 төгрөгийн хохирол учруулснаар 10.600,000 төгрөгийн хохирол барагдуулсан, үлдэгдэл төлбөр болох 21,771,800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Гэхдээ сая шүүгдэгч Л.Э нь хохирол бүрэн төлсөн тул түүн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

5. Гэрч В.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2019 оны 03 сард эдийн засагч Г, эм эмнэлгийн хэрэгслийн хангалт хариуцсан мэргэжилтэн Д нар надад: Эмийн эргэлтийн сангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Э нь 2016 онд ******* бан ******* нэртэй эм ханган нийлүүлдэггүй компани руу мөнгө шилжүүлсэн байна гэж хэлсэн. Тэгээд бас 2017 онд хувь хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлсэн байна гэж хэлж байсан. Эмийн эргэлтийн сан нь Эрүүл мэндийн газарт байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс албан ёсоор Баянхонгор хайрхан фарм орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гэж байгуулагдан Эрүүл мэндийн газраас Эмийн эргэлтийн санг шилжүүлсэн. Л.Э нь мөн т******* аж ахуйн нэгж рүү цуг шилжээд удалгүй ажлаасаа гарсан гэж байсан. Эрүүл мэндийн газарт байх хугацаанд үүссэн өр, санхүүгийн зөрүү байна гэж сонсоод би Г, Д нарыг эмийн эргэлтийн сангийн баримтад шалгалт хийгээд үз гэж хэлээд шалгалт хийлгүүлж Эын үйлдлийг мэдэж авсан. Мөн Э нь 2017 оны 06 дугаар сарын сүүлээр байхаа одоо он сараа сайн санахгүй байна. Э нь Эмийн эргэлтийн сангийн дансыг интернэт банканд холбуулж гэрээ хийгүй бол таныг ажлаар явсан хойгуур ямар нэгэн гүйлгээ хийж болохгүй удааширч байгаа тул интернэт банканд холбуулмаар байна гэхээр нь итгээд интернэт банкны гэрээнд гарын үсэг зурсан. Тэгтэл 2017 онд хувь хүмүүс рүү гүйлгээнүүдийг эмийн эргэлтийн сангийн данснаас шилжүүлсэн байна гэхээр нь л Э хувьдаа ашиглах зорилгоор интернэт банкны гэрээнд надаар гарын үсэг зуруулсан байна гэж мэдсэн. Тэгж мэдчихээд Хаан банк руу албан бичиг хүргүүлэн хариуг нь авсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 198-200 /,

 6. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч В.Н мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдон ажилласан. Намайг очиход Л.Э нь эмийн эргэлтийн сангийн нягтлан бодогч байсан. эмийн эргэлтийн сангийн хяналтын зөвлөл гэж байсан. Уг зөвлөлд бодлогын мэргэжилтэн Амраа, эм хангамж хариуцсан Д мэргэжилтэн, эмийн эргэлтийн сангийн нягтлан бодогч Л.Э нарын бүрэлдэхүүнтэй зөвлөл байсан. Эмийн эргэлтийн сангийн асуудлаар улиралд 1 удаа хэлэлцдэг байсан. Манайхаас эмийн тендер зарлаад сум, сум дундын эм хангахаар жил бүр тендер зарладаг. Тухайн үел тендерийнхээ эмийг манайх авч С.Д мэргэжилтэн тараадаг. Эмийн мөнгийг эмийн эргэлтийн сан гэсэн данстай уг дансанд мөнгөө төвлөрүүлээд тэндээсээ эмийнхээ компаниуд руу шилжүүлдэг байсан. Би 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр ажлаа өгсөн байгаа. Энэ хугацаан Л.Э эмийн эргэлтийн сангийн нягтлангаар ажиллаж байсан. Манайх олон компаниуд руу мөнгө шилжүүлдэг байсан. Тэгээд компаниуд руугаа мөнгө шилжүүлэхдээ ******* ******* ******* ХХК гэсэн баримт дээр гарын үсэг зуруулдаг байсан юм байна. Миний хувьд сүүлд мэдсэн, би анзаараагүй байсан. Эрүүл мэндийн дарга удаа дараа Улаанбаатар хот руу б*******ад аймаг руу ажлаар явах нь их байдаг. Эрүүл мэндийн газрын дарга байхгүй хойгуур компаниудаас мөнгө нэхэх асуудал их гардаг учраас интернэт банкны эрхийг Л.Эт өгсөн байдаг, миний хувьд Эт маш их итгэдэг байсан. Тэгтэл интернэт банкаар өөр данс руу мөнгө шилжүүлж хувьдаа авч байсан байна. Би ажлаа өгөөд явсны дараа Баянхонгор Хайрхан фарм ХХК орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулаад бүх данс тооцоог төвлөрүүлсэн байдаг. Би 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдөр буцаж ажлаа хүлээж авсан. Ажил хүлээж авахад санхүүгийн шалгалт орсон байсан. Уг шалгалтаар мөнгө дутаж б*******ад эмийн эргэлтийн сангуудтай тооцоо хийх шаардлагатай болж, эдийн засагч мэргэжилтнүүд Л.Эын үлдээсэн санхүүгийн баримтуудыг бүгдийг нь нягталж шалгаж байх явцад интернэт банкаар өөр данс руу мөнгө шилжүүлсэн байсан. Манайхаас үүнтэй холбогдуулан хаан банканд хүсэлтээ өгч байсан. Мөн манай 2 мэргэжилтэн хуурамч баримт үйлдсэн байна гэдгийг илрүүлсэн байдаг. Тэгээд цагдаагийн газарт хандаж шалгуулсан гэв.

7. Гэрч Т.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай байгууллага нь ******* ******* ******* ХХК-аас ямар нэгэн эм эмнэлгийн хэрэгсэл авдаггүй. Ямар аж ахуй нэгж байдаг талаар ч мэдэхгүй. Гэтэл манай Эрүүл мэндийн газрын Эмийн эргэлтийн сангийн Хаан банкны ******* дугаарын данснаас ******* ******* ******* ХХК-ны 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7.140.450 төгрөгийн нэхэмжлэл, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2.445.757 төгрөгийн нийт 9.586.207 төгрөгийн нэхэмжлэлүүд т******* т******* байсан боловч эмийн хангамжийн мэргэжилтэн Дгийн бараа материалын орлогын тайланд т*******гагдаагүй байсан. Л.Э нь 2016 онд Эрүүл мэндийн газрын Эмийн эргэлтийн сангаас 9.586.200 төгрөгийн гүйлгээ хийгдэж зарлага гарсан байна...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 26-27-р хуудас/

...2017 оны эмийн сангийн дансны хуулгаас харахад 2017 онд ******* ******* ******* ХХК-ний данс руу 8 удаас 7.170.000 төгрөгийг шилжүүлсэн байсан бөгөөд түүний 5 гүйлгээ буюу 4.720.000 төгрөгийг төлбөрийн даалгавраар, интернэт банкаар 3 гүйлгээ буюу 2.450.000 төгрөгийг т******* т******* шилжүүлсэн байсан. Мөн интернэт банк ашиглан хувь хүний данс руу нийт 14.865.600 төгрөгийг шилжүүлсэн байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 203-205 /,

8 . Гэрч Ч.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Л.Э нь манай аж ахуй нэгжийн данс руу мөнгө шилжүүлээд надаас бэлнээр нь авдаг байсан. Ямар учиртай мөнгө вэ гэхэд Л.Э нь албаны мөнгө байгаа юм гэж хэлдэг байсан. Нийт хэдэн төгрөг орсон талаар бол би мэдэхгүй байна. Үе үе л ирээд аваад явдаг байсан. Тэгээд надаас тамга, гарын үсэгтэй хоосон нэхэмжлэх, зарлагын падаан нэхэж аваад явдаг байсан. Авч яваад өөрөө л нөхөж бичдэг байсан байх.Ерөнхийдөө манайх жилийн эцсээр татвар төлөхдөө нийт орлогын 10 хувийг татвар төлдөг юм. Одоо бүгдийг нь нарийн сайн санахгүй байна. 2017 оныг бол санаж байна Э шилжүүлсэн мөнгөө бүтнээр гаргуулан аваад тэндээсээ шууд 10 хувийг нь бэлнээр нь үлдээдэг байсан юм. Заримдаа 10 хувийг шууд суутгуулж байсан удаа бий...гэх мэдүүлэг /хх-ийн 211-214/ болон Эрүүл мэндийн газрын Хаан банкны ******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 20-52/, Л.Эын хөдөлмөр гэрээ байгуулсан Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаартай тушаал /хх-н 53-54/, “******* ******* *******” ХХК-ийн Хаан банкны ******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 58-61/, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба танилцуулга /хх-ийн 85-89/, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн санал /хх-н 118/, Баянхонгор аймгийн прокурорын газар прокурорын тогтол /хх-н 119/, Хаан банкны тодорхойлолт /хх-н 120/, 17 нэр бүхий иргэний Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-н 120-177/, эд мөрийн баримтаар хураан авсан хуурамчаар үйлдсэн нэхэмжлэл /хх-н 181-189/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүх хуралдаан завсарлах хугацаанд шүүгдэгч Л.Эаас Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дансанд шүүхээс тогтоосон хэмжээ болох 21 771 800 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан. Л.Эын хувьд Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Э нь анх удаа гэмт хэрэг үйлсэн, учруулсан хохирлыг төлсөн, түүний хувьд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Э нь төрийн албанаас гарч барилгын т*******лах ажилчнаар Зүүн шанд ХХК-д ажиллаж байгаа гэсэн нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр харагдаж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10 000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой тэрээр ажил хийж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлд зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрх нь шүүхэд байгаа тийм учраас, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч Л.Э нь 2013-2017 оны 12 сар хүртэл Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газарт эмийн эргэлтийн сангийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 03 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд Эрүүл мэндийн газрын эмийн эргэлтийн сангийн данснаас эмийн тендерт шалгараагүй “******* ******* *******” төрсөн ахын хүүхдийн ХХК руу хуурамч бичиг баримт болон интернэт банк ашиглаж 13 удаагийн үйлдлээр эмийн үнэ гэж 9.586.200 төгрөгийг, мөн интернэт банк ашиглан 22.785.200 төгрөгийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу шилжүүлж б*******дын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 32.371.800 төгрөг завшсан үйл баримт болсон нь хохирогч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч В.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Т.Г, Ч.Б нарын мэдүүлэг, “******* ******* *******” ХХК- руу мөнгө шилжүүлсэн ХААН банкны хуулга, хувь хүмүүсийн данс руу эмийн эргэлтийн сангаас шилжүүлсэн шилжүүлгийн хуулбар, “******* ******* *******” ХХК-ийн руу мөнгө шилжүүлэхдээ хуурамч нэхэмжлэх бичсэн баримт, мөнгө шилжүүлсэн төлбөрийн даалгавар зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.Эыг б*******дын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Л.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Э нь хохирлын арван сая зургаан зуун мянган төгрөгийг төлсөн байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугийн шийдвэрийн дараа завсарлага авч хохирлын үлдэгдэл төлбөр болох хорин нэгэн сая долоон зуун далан нэгэн мянга найман зуун төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч байгууллагын зүгээс хохирол нөхөн төлснийг илэрхийлснийг үндэслэн түүнийг б*******дад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Л.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг т******* т******* хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э болон түүний өмгөөлөгч нар нь нэр бүхий таван хүний данс руу мөнгө шилжүүлснээ мэдэхгүй байна үүнийг шалгах гэж санал гаргаж байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э нь интернэт банкны нууц кодыг өөрөөс нь өөр хүн мэддэггүй, мэдэх боломж байхгүй талаар мэдүүлж байгаа бөгөөд хохирогч болон гэрч нар шүүхийн хэлэлцүүлэгт интернэт банкны кодыг Л.Эаас өөр хүн мэддэггүй, өөр хүн гүйлгээ хийх эрхгүй талаар мэдүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь албан тушаалын байдлаа ашиглаж эд хөрөнгийг завшсан нь нотлогдож байх тул шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй гэж илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Эын холбогдсон гэмт хэрэг нь шүүгдэгч нь б*******дын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болон мөнгийг шилжүүлэх ёстой байгууллага руу нь шилжүүлэлгүй, хууль б******* үйлдэл хийх ёсгүйг мэдсээр байж өөр байгууллага хувь хүмүүс рүү албан тушаалын байдлаа ашиглаж завших зорилгоор шилжүүлснээр төгсөх бөгөөд уг хууль б*******аар шилжүүлсэн мөнгийг заавал хувьдаа авч завшсан байхыг шаардахгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Э нь хийх ёсгүй үйлдлийг хийж төсвийн мөнгийг завших үйлдэл гаргаж уг мөнгийг б*******дын данс руу нь шилжүүлсэн үйлдэл хийсэн нь данс эзэмшигч б*******дыг буруутгах үндэслэл болохгүй юм.

Иймд Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Эт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйчлэл зөв байна гэж үзлээ.

Ийм учраас шүүгдэгч Л.Эын б*******дын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Л.Эын үйлдлийн улмаас нийтийн албаны б*******ад албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, энэ хэрэгт бүлэглэн оролцсон хахууль, авсан, өгсөн, төсвийн хөрөнгийг зориулалтын б*******аар зарцуулсан, дураараа аашилсан зэрэг гэмт үйлдэл тогтоогдоогүй, гараагүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Эт оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, б*******ад орлого олох боломжийг харгалзан хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг т******* т******* дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар есөн ширхэг санхүүгийн баримтыг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг санхүүгийн баримтыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Э нь урьд нь шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Эыг б*******дын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Эыг арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Л.Эт оногдуулсан арван сая төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Л.Э нь б*******дад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг т******* т******* дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан есөн ширхэг санхүүгийн баримтыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хадгалсугай.        

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан б*******ад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                    

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ