Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2016/05879

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2016/05879

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас Банкны төв албаны байранд байрлах, Хас Банк ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2578697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 байр 16 тоотод оршин суух, Дэд овогт Базарсадын Даваасүрэн /регистрийн дугаар УЖ65051007/

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосго 24-33 А тоотод оршин суух, Боржигон овогт Базарсадын Өлзийсүрэн /регистрийн дугаар МЭ70010267/ нарт холбогдох,

89,846,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас Банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Базарсадын Даваасүрэн нь 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хасбанктай 1050013634 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 05-921 баталгаат ипотекийн гэрээ, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1760001440-01 баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж 90,000,000 төгрөгийн зээлийг 360 хоногт 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Энэ гэрээнд Базарсадын Өлзийсүрэн нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 16 тоотод байрлах Y-2204006175 тоот улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15020/, 8 дугаар хэсгийн 83 тоотод байрлах Y-2202014324 тоот улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай хувийн орон сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15020/, 8 дугаар хэсгийн 83 тоотод байрлах 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй 700 м.кв газар зэрэг болно.

Зээлдэгч Б.Даваасүрэн нь 1050013634 дугаартай барьцаат зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө огт төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг Б.Даваасүрэнд удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч зээлийн төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй барьцаат зээлийн гэрээний 3.4.2-д заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. Иймд 1050013634 дугаартай барьцаат зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн банкны санаачилгаар 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөр гэрээг цуцалж байна.

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлдэгч Б.Даваасүрэнгийн 1050013634 дугаар гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал: үндсэн төлбөр 62,777,124 төгрөг, хүү 24,681,227 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,388,645 төгрөг, нийт 89,846,996 төгрөг болж байгаа болно.

Иймд 1050013634 дугаартай зээлийн гэрээний 3.2.13, 05-921 дугаар баталгаат ипотекийн гэрээ, 1760001440-01 баталгаат ипотекийн гэрээний 4.1.4-д заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 89,846,996 төгрөгийг зээлдэгч Б.Даваасүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Өлзийсүрэн нараас гаргуулан, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Мөн 05-921 дугаар баталгаат ипотекийн гэрээ, 1760001440-01 баталгаат ипотекийн гэрээний 4.1.4-д заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд Б.Даваасүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Өлзийсүрэн нарын бусад хөрөнгө орлогоос төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ХасБанкны нэхэмжлэлтэй Б.Даваасүрэн, Б.Өлзийсүрэн нарт холбогдох 89,846,996 төгрөгийн иргэний хэрэгт талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр эвлэрч байна.

Хариуцагч Б.Даваасүрэн, Б.Өлзийсүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 89,846,996 төгрөгийг 6 сарын хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 19-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиров. Үүнд: 2016 оны 10 сарын 15-нд 5,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр 15-нд 5,000,000 төгрөг, 2016 оны 12 сарын  15-нд 5,000,000 төгрөг, 2017 оны 01 сарын 15-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 02 сарын 15-нд 15,000,000, 2017 оны 3 сарын 16-нд 49,846,996 төгрөгийг төлөхөөр эвлэрч байна.

Нэхэмжлэлийн үнийн дүн 89,846,996 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 16 тоотод байрлах, Ү-2204006175 тоот улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15020/, 8 дугаар хэсгийн 83 тоотод байрлах, Ү-2202014324 тоот улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай хувийн сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15020/, 8 дугаар хэсгийн 83 тоотод байрлах, 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй 700 м.кв газар зэрэг хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг хариуцагч нар зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой асуудалд маргах зүйлгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас Банк ХХК нь Б.Даваасүрэн, Б.Өлзийсүрэн нарт холбогдуулан 89,846,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Даваасүрэн, Б.Өлзийсүрэн нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 89,846,996 төгрөгийг 6 сарын хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 19-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиров. Үүнд: 2016 оны 10 сарын 15-нд 5,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр 15-нд 5,000,000 төгрөг, 2016 оны 12 сарын 15-нд 5,000,000 төгрөг, 2017 оны 01 сарын 15-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 02 сарын 15-нд 15,000,000, 2017 оны 3 сарын 16-нд 49,846,996 төгрөгийг төлөхөөр, хэрэв нэхэмжлэлийн үнийн дүн болох 89,846,996 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 16 тоотод байрлах, Ү-2204006175 тоот улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15020/, 8 дугаар хэсгийн 83 тоотод байрлах, Ү-2202014324 тоот улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай хувийн сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15020/, 8 дугаар хэсгийн 83 тоотод байрлах, 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй 700 м.кв газар зэрэг хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг хариуцагч нар зөвшөөрч эвлэрсэн нь зохигчдын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн,  гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,185 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож зохигчид ногдуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хас Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Даваасүрэн, Б.Өлзийсүрэн нарт холбогдох 89,846,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Б.Даваасүрэн, Б.Өлзийсүрэн нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 15-нд 5,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр 15-нд 5,000,000 төгрөг, 2016 оны 12 сарын  15-нд 5,000,000 төгрөг, 2017 оны 01 сарын 15-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 02 сарын 15-нд 15,000,000 төгрөг, 2017 оны 3 сарын 16-нд 49,846,996 төгрөгийг төлөхөөр, хэрэв нэхэмжлэлийн үнийн дүн болох 89,846,996 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 16 тоотод байрлах, Ү-2204006175 тоот улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15020/, 8 дугаар хэсгийн 83 тоотод байрлах, Ү-2202014324 тоот улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай хувийн сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15020/, 8 дугаар хэсгийн 83 тоотод байрлах, 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй 700 м.кв газар зэрэг хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг хариуцагч нар зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 607,185 төгрөгийн тал хувь болох 303,592.5 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167  дугаар данснаас гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д буцаан олгож, үлдэх 303,592.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даваасүрэн, Б.Өлзийсүрэн нараас улсын тэмдэгтийн хураамжид 303,592.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Даваасүрэн, Б.Өлзийсүрэн нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 16 тоотод байрлах, Ү-2204006175 тоот улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15020/, 8 дугаар хэсгийн 83 тоотод байрлах, Ү-2202014324 тоот улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай хувийн сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15020/, 8 дугаар хэсгийн 83 тоотод байрлах, 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй 700 м.кв газар зэрэг хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай

 

  1. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Б.УНДРАА