Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 975

 

 

 

 

 

 

   2019        11         20                                   2019/ШЦТ/975

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

          Улсын яллагч Б.Мөнгөншагай,

          Шүүгдэгч П.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Пгийн Хт холбогдох эрүүгийн 1809037791096 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 01-ний  өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ-Өргөө хотхоны 603 дугаар байрны 31 тоотод түр оршин суух, Архангай аймгийн Их Тамир сумын 5 дугаар баг, Тайхар, Баян-Улааны 17 дугаар гудамжны 01 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Пгийн Х/ регистрийн дугаар АЯ94060195/

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч П.Х нь иргэн Д.Мягмарсүрэнг "Найз нь хүн зодоод цагдаа  дээр байна, нөгөө хүн нь их гэмтсэн тул эмчилгээний зардал шаардлагатай байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр буюу Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Плаза” төвд 900 000 төгрөгийг, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Плаза” төвд 450 000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 270 000 төгрөгийн үнэ бүхий “Делл” маркийн зөөврийн компьютерыг, зөөврийн компьютерын барьцааны хугацааг сунгуулна гэж хуурч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо нутаг дэвсгэрт 200 000 төгрөгийг тус тус авч, нийт 1 820 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Хыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Шүүх шүүгдэгч П.Хт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

          Шүүгдэгч П.Х нь иргэн Д.Мягмарсүрэнг "Найз нь хүн зодоод цагдаа  дээр байна, нөгөө хүн нь их гэмтсэн тул эмчилгээний зардал шаардлагатай байна гэж" хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр нийт 1 820 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Шүүгдэгч П.Хын шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мягмарсүрэнгийн өгсөн: “... Би П.Х гэх залуутай 2017 оноос хойш үерхэж байсан юм. Үерхэж байх хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ХАрхангай аймагт байхдаа надаас “дэлгүүрт бараа авах гэсэн юм” гэж хэлээд мөнгө гуйхаар нь би Гранд плазад байхдаа 160 000 төгрөгийг Голомт банкны интернет банкаараа Пунсалмаа гэсэн нэртэй Хаан банкны дансанд шилжүүлсэн юм. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “би хүн зодсон цагдаа дээр байна, нөгөө хүн нь тархи, толгой нь гэмтсэн, тэр хүнээ эмнэлэгт үзүүлэх гээд байна, эмнэлгийн төлбөр нэлээд үнэтэй гараад байна” гэж хэлээд 900.000 төгрөгийг авсан. 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “нөгөө хүний бие сайжрахгүй байна, одоо 500 000 төгрөг өгвөл асуудалгүй сална” гэж хэлээд 450 000 төгрөг авсан. Намайг гэртээ байхад миний нөүтбүүкийг аваад ломбаранд тавьсан мөртлөө 200 000 төгрөгийг нөүтбүүк сунгуулна гэж авсан мөртлөө сунгуулаагүй нөүтбүүкийг хураалгасан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би чамд “цагдаа дээр шалгагдаж байгаа, дэлгүүрт бараа татна гэж хэлсэн нь худал хэлсэн юм, дахиад мөнгө зээлчих” гэж хэлсээр байгаад 300 000 төгрөгийг Улсын Их дэлгүүрийн замын эсрэг талын бэлэн мөнгөний машинаас авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

“Дамно” үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-43 дугаар хуудас/

Шүүгдэгч П.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”…Би өөрийн найз охин Мягмарсүрэнгээс худал хэлж мөнгө авч байсан ба компьютерийг нь авч ломбаранд тавьж алдсан нь үнэн. Би Мягмарсүрэнгээс авсан 1.800.000 төгрөгөө эргүүлж өгсөн ба шинэ нөүтбүүк авч өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба хохирлоо сайн дураараа барагдуулсан. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 Шүүгдэгч П.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 25 дугаар хавтас/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч П.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч П.Х  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч П.Хт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч П.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч П.Хт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Пгийн Хыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Хт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар П.Хт шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Х  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.         

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ