Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2016/05898

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2016/05898

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баягзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 22-7 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Полоожийн Эрдэнэдалай /регистрийн дугаар РО83012971/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 71 дүгээр байр 22 тоотод оршин суух, Боржигон овогт Базаррагчаагийн Баярсайхан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 71 дүгээр байр 22 тоотод оршин суух, Боржигон овогт Базаррагчаагийн Батбаяр /регистрийн дугаар МЮ87020672/-д холбогдох,

 680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Эрдэнэдалай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Эрдэнэдалай миний бие 2015 оны 04 дүгээр сард Багшийн дээд сургуулийн хажууд Огторгуй нэртэй караоке, паб ажиллуулж байхад Б.Баярсайхан болон дүү Батбаярын хамт манай пабаас архи пиво болон бусад зүйлийг цувуулан авсаар нийт 680,000 төгрөгийн зүйл авчхаад огт төлөхгүй байгаа бөгөөд утсаар ярих гэхээр утсаа ч авахаа больсон, дугаараа байнга сольдог болсон. Иргэний үнэмлэхийн хаяг дээрээ байхгүй учраас эрэн сурвалжлуулсны үр дүнд БЗД-ийн 15 дугаар хороо Амгалан хотхоны 15-38 тоотод түр оршин суудаг нь тогтоогдсон.

Иймд Базаррагчаагийн Баярсайхан, Базаррагчаагийн Батбаяр нараас 680,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Батбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Базаррагчаа овогтой Батбаяр миний бие нь нэхэмжлэгч П.Эрдэнэдалайгийн нэхэмжилсэн 680,000 төгрөгийг төлж барагдуулна. Уг асуудалд ах Б.Баярсайхан хамаарахгүй болно. Миний бие хариуцан төлбөрийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Эрдэнэдалай нь хариуцагч Б.Баярсайхан, Б.Батбаяр нарт холбогдуулан 680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 680,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

1.     Нэхэмжлэгч П.Эрдэнэдалай нэхэмжлэлтэй Б.Баярсайхан, Б.Батбаяр нарт холбогдох 680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Батбаяр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасныг баримтлан, П.Эрдэнэдалайгаас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дугаар сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 21,000 төгрөгийн тал хувь болох 10,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 10,500 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас, хариуцагч Б.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 10,500 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч П.Эрдэнэдалайд олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.УНДРАА