| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06231/И |
| Дугаар | 101/ШШ2016/05920 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2016/05920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,,,, тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэ-Очирын Цэнд-Аюуш /РД:/-ид холбогдох,
“5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мшиээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие015 онд2,000,000 төгрөгөөр худалдан авч байсан Бенз маркийн улсын дугаартай суудлын автомашиныг ид худалдахаар тохиролцсон бөгөөд Приус 30 маркийн суудлын автомашин мөн 1 сарын хугацааны дараа бэлэн 7,000,000 төгрөгийг авахаар тохиролцож худалдахаар тохиролцсон билээ. Тухайн үед нь Бенз маркийн улсын дугаартай суудлын автомашиныг худалдан авахдаа “” ББСБ-д байгаа Приус 30 маркийн улсын дугаартай суудлын автомашиныг суллаж авч өгнө гэсэн. Ингэхий тулд Бенз маркийн улсын дугаартай суудлын автомашиныг нэр дээрээ шилжүүлж аваад “” ББСБ-д барьцаалж, Приус 30 машиныг оронд нь суллаж өгөхөөр тохиролцсон.015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Приус 30 маркийн улсын дугаартай автомашиныг суллуулж авахаар хэлэлцсэний үндсэн дээр урьдчилаа ямар ч нөхөн төлбөр авахгүйгээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулж хийсэн. Гэвч гэрээ байгуулсан өдрийн маргаашснаас нь ор сураггүй алга болсон.
Ингээд016 оны 4 дүгээр сарын сүүлээр Бенз маркийн улсын дугаартай суудлын автомашиныг5 дугаар эмийн сангийн за дагуу явж байхыг миний бие болон манай гэр бүлийн хүмүүс олж хараад тухайн машиныг барьж явсан хоёр залуутай уулзсан боловч бид юу ч мэдэхгүй энэ машиныг шинээр худалдаж авсан хүмүүс байна гэсэн. Тухайн хүмүүстэй ярилцаж тайлбар авахыг хүссэн боловч бид нараас шууд зугтсан. Бид араас нь хөөж тухайн машин барьж явсан хүмүүсийг Хан-Уул дүүргийн байрны гадаа зогсоход нь барьж аваад цагдаа дуудаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очсон.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр байхад ийн эцэг гэх Замын цагдаагийн газрын хөдөлгөө зохицуулах дугаар хэсгийн хошууч Эрдэнэ-Очир гэх хүнд бидэнтэй холбоо барьж, одоо та нар манай гэрт хүрээд ир бэлэн мөнгөөр нөхөн төлбөрийг барагдуулна гэж хэлсэн. Бид нар ярьж дуусаад шууд бөхийн өргөөний баруун хажуу талын байранд Эрдэнэ-Очирын гэрийн гадаа явж очоод уулзсан. Эрдэнэ-Очир одоо бэлэн 1600 доллар мөн суудлын автомашин байна гэсэн. Бид хариуд нь бэлэн мөнгөөр хохирлоо барагдуулмаар байна гэсний хариуд тухайн өдөр юу ч өгөлгүйгээр маргааш хүрээд ир би өгнө гэж хэлээд бид нарыг явуулсан.
Гэвч холбоо барих бүрт худлаа ярьж арга саам хийн өдий хүртэл хойшлуулсаар байгаа бөгөөд ямар ч төлбөр тооцоо хийгээгүй болно. “” ББСБ-тай холбоо барихад приус 30 маркийн автомашин нь хугацаа хэтэрсэн учир хурааж авна гэж мэдэгдсэн. Иймээс бид аас тохиролцсоны дагуу Бенз маркийн машины төлбөр болох2,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аас2,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч Цэнд-Аюушийн аавтай ярилцсаны үндсэнд “” ББСБ-д барьцаалагдсан байсан Приус 30 маркийн улсын дугаартай автомашиныг суллуулан авч, зөрүү авах байсан 7,000,000 төгрөгийн,000,000 төгрөгийг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж үлдсэн зөрүү мөнгө болох 5,000,000 төгрөгийг авахыг хүсч байна гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ид холбогдуулан автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 5,000,000 төгрөг болгон бууруулж хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл, татгалзсан хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
Хэрэгт авагдсан,015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээнээс үзэхэд, худалдагч тал болох Ө.******* нь Бенз маркийн улсын дугаартай суудлын автомашиныг ид 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байх бөгөөд гэрээний.2-т “Төлбөр төлөх нөхцөл:2015.10.01-ны өдөр төлсөн” гэж заажээ.
Нэхэмжлэлд дурдсанаар, нь Бенз маркийн улсын дугаартай суудлын автомашиныг худалдан авахдаа Бенз маркийн улсын дугаартай суудлын автомашиныг нэр дээрээ шилжүүлж аваад “” ББСБ-д барьцаалж, “” ББСБ-д байгаа Приус 30 маркийн улсын дугаартай суудлын автомашины оронд барьцаалж, уг Приус 30 маркийн машиныг ББСБ-аас чөлөөлж, О.*******ийн өмчлөлд шилжүүлэх, мөн 7,000,000 төгрөгийг О.*******д төлөх үүрэг хүлээсэн гэжээ.
Хэдийгээр, дээрх үйл баримт нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, хэрэгт авагдсан худалдах-худалдан авах гэрээний үнэ 5,000,000 төгрөг015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөгдсөн гэж байх боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэх боломжгүй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн43 дугаар зүйлийн43.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүйн дээр шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн43 дугаар зүйлийн43.1-д заасныг баримтлан хариуцагч аас 5,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгож, нэхэмжлэгч О.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн67,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 94,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА