Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 976

 

 

 

 

 

 

2019          11           20                                 2019/ШЦТ/976

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

          Нарийн бичгийн дарга Д.Мөнхдэлгэр,

          Улсын яллагч Г.Сундуй,

          Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Гын Эд холбогдох эрүүгийн 1909 02981 1320 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч оператор мэргэжилтэй, “Хишиг Арвин” ХХК-д дунд оврын автомашины жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, 7 дугаар баг, Цагаан ус 3 дугаар гудамж, 07 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Гын Э /регистрийн дугаар ЗФ88070615/

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд Г.Уранбилэгийг хардсаны улмаас нүүрэн тус газар алгадах, зүүн гарыг мушгих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-т зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ. 

          Шүүх шүүгдэгч Г.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

          Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд Г.Уранбилэгийг хардсаны улмаас нүүрэн тус газар алгадах, зүүн гарыг мушгих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Г.Уранбилэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны хавар “Хар хорин” зах дээр ажиллаж байх үедээ нутгийнхаа Г.Этай тааралдаж тэрнээс хойш нэг сар шахам хамт амьдарч байсан...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн үед Г.Э надтай утсаар ярьж байгаад 11 дүгээр хороололд ирэхдээ найз Батхишигтэйгээ хамт ирсэн. Тэгээд Г.Э, Батхишиг бид гурав хамт зочид буудал орсон. Батхишиг “доод давхарын караоке ороод ирье” гэж хэлээд гарсан. Г.Э бид хоёр үлдээд юм яриад сууж байгаад унтсан. Тэгээд намайг нэг сэрэхэд Г.Э намайг алгадаад “чи манай ажлын хүнтэй яриад уулзсан байсан” гэж хэлээд надад уурлаад миний толгой хэсэгт 2-3 удаа алгадсан. Мөн миний гарын бугуйнаас татаад намайг орноос унагаасан. Хэрүүл маргаан болж байх үед Г.Э гараад явсан. Би архи уусан байсан болохоор болсон асуудлыг бүдэг бадаг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 9513 дугаартай:

1. Г.Уранбилэгийн биед зүүн хацар, эрүү, баруун, зүүн бугалга, зүүн бугуй, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Эы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”…2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Уранбилэг бид хоёр уулзаад зочид буудалд хамт орсон. Таньдаг эмэгтэй миний гар утас руу залгаснаас болоод Г.Уранбилэг бид маргалдаж байх үед миний нүүр хэсэгт 2 удаа алгадахаар нь би түүний хоёр гарны бугуй хэсгээс татаад орноос өвдгөөр нь чирч буулгасан. Тэгээд бид хоёр хэсэг маргалдаж байгаад би гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Эы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, хохирогч Г.Уранбилэгийн гаргасан хүсэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/, нийгмийн даалтгалын дэвтрийн хуулбар /хх-43-45 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.Э  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Эд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Г.Эд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Гын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Эд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Эд шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.           

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ