Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 981

 

 

 

 

 

 

 

 

    2019       11          25                                   2018/ШЦТ/981

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Н.Түвшинбаяр, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Батсайханы Нямцогтод холбогдох “1709015280984” дугаартай, 185/2019/0985/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын  сарын 25-ны өдөр шүүн хэлэлцэв.              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, ээж, 3 дүүгийн хамт, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Эмнэлгийн 50-736 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй,

 -2000 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 545 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 132.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

- 2001 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

- 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Харчин овогт Батсайханы Нямцогт /РД: ЦЕ80012611/,

        Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 45 дугаар байрны хойд талын "Хаан" зочид буудлын Сатир нэртэй караокеноос иргэн Ш.Батдоржийг гэрт нь хүргэж өгнө гэж хэлж авч гараад түлхэж унаган хүч хэрэглэж Самсунг галакси эс-5 маркийн гар утас, хэтэвч, автомашины түлхүүр зэргийг дээрэмдэж авто умашиныг нь авч яван 1.168.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1.Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би хохирогчтой 2017 оны 10 дугаар сарын 6-ны орой хамгийн анх машин тавьсан зогсоолын хажууд таарсан. Хөгшин нь машинаа тавьчихлаа ганц юм хувааж ууя гээд намайг дагуулж хамт караокед орсон. Өөрөө ярихдаа манай ажил хойно байдаг гэж хэлсэн. Тэгээд гарч ирээд агсам тавиад байхаар нь би орхиод явсан. Анх өөрөө мэдүүлэг өгөхдөө түлхэж унагаагаад ориод явсан гэсний дараа хохирол барагдуулсан чинь тэгээгүй гэж байцаагчид хэлсэн байсан. Хохирогч маш их согтуу байсан, зодсон, нүдсэн юм байхгүй, зүгээр л орхиод явчихсан.Хүч хэрэглэсэн гэж байна тийм юм байхгүй, хохирогч өөрөө юмаа санахгүй байна, би бол санаж байна.Тэр каралкены хажууд ажил нь байдаг гэж хэлж байсан.Машины түлхүүр л авсан.Өөрөө согтуу машин бариад явна гээд байхаар түлхүүрийг нь өгөөгүй.Хохирогчийг бол танихгүй, хамт архи ууя гээд байсан.Хохирол барагдуулсан 1 168 000 төгрөг гэв.

             Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Батдоржийн:..2017 оны 10 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим 11 дүгээр хороололд найз Ганхүүгийн ажил дээр очиж архи ууж дуусаад найзуудаасаа салж яваад 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Сатир нэртэй караокед ороод ширээн дээр нь суугаад тасарчихсан байсан, араас үл таних залуу орж ирээд караокены эзэнд нь би энэ залуутай хамт явж байгаа гээд миний хажууд 3 шил пиво уусан байсан. Тэгээд караоке нь хаах болоод намайг сэрээгээд байхаар нь босоод гэрлүү гээ явъя гээд караокеноос гурвуулаа гараад эзэнд нь би суулгаад өгье та санаа зоволтгүй яв яв гэж хэлээд явуулаад дараа нь намайг түлхэж унагаагаад дээр сууж байгаад машины түлхүүр, rap утас, түрийвч зэргийг авч зугтахаар нь би 3 дугаар сургуулийн баруун талд байдаг танил З.Янжмаагийнд орж унтаад өглөө сэрээд Хаан зочид буудлын төлбөртэй зогсоолоос машинаа авах гээд очтол миний машиныг аваад явчихсан байсан  гэх мэдуүлэг. /хх-н  39-41/,

            2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Оюунчимэгийн:.. 2017 оны 10 дугаар сарын 05-ны орой 11 цаг 20 минутын үед ганцаараа орж ирсэн тэгээд хэдэн залуучуудтай муудалцаад гээд миний хажууд суугаад унтсан би өөрөө заалныхаа ширээн дээр сууж байсан. Тэгээд удалгүй богино савхин хар куртиктэй хачин эрээн судалтай цамцтай залуу орж ирсэн тэгээд Батдоржтой цуг явж байна гээд 5000 төгрөг гаргаж өгөөд 1 шил пиво авч уусан тэгээд бид нар өдрөөс хойш нийлээд тааралдаад өдрөөс хойш 100 айлын урд бааранд уусан гэж хэлсэн тэгээд байж байгаад ахиад 1 пиво ууя гээд нийт 3 пиво уусан тэгээд л ер нь гарсан нөгөө залуу нь би хүргээд өгий гээд гарсан гэх мэдүүлэг. /хх-н 46/,

            2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №03/394 тоот актын:

            1.Шинжилгээнд ирүүлсэн №1,2,3,4,5,7,8,9 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин №6 дугаартай гарын мөр нь санд MN 003120004223 гэсэн дугаараар бүртгэгдсэн Батсайханы Нямцогтын зүүн гарын алганы дардастай, №7 дугаартай гарын мөр нь санд 2501019 гэсэн дугаараар бүртгэгдсэн Батсайханы Нямцогтын зүүн гарын долоовор хурууны дардастай тус тус тохирч байна. Шинжээч, цагдаагийн, ахлах дэслэгч М.Түмэннаст гэх дүгнэлт. /хх-н 53/, 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

Улсын яллагч:..хавтаст хэргээс хохирогч н.Батдоржийн мэдүүлэг, яллагдагч Б.Нын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 78 дугаар хуудас Ш.Батдоржийн гомдол саналгүй гэсэн баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэндээ-Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүч хэрэглэж 1 168 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ-шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруутай үйлдлийн талаар маргаагүй боловч зүйлчлэлийн хувьд хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.Ныг 2017 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 45 дугаар байрны хойд талын "Хаан" зочид буудлын Сатир нэртэй караокеноос иргэн Ш.Батдоржийг гэрт нь хүргэж өгнө гэж хэлж авч гараад түлхэж унаган хүч хэрэглэж Самсунг галакси эс-5 маркийн гар утас, хэтэвч, автомашины түлхүүр зэргийг дээрэмдэж авто машиныг нь авч яван 1.168.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн нь  хэрэгт цугларсан хохирогч, гэрч болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул шүүх Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “...шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...гэж заасан байх тул шүүх шүүгдэгч Б.Нод холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлвэл шүүгдэгч Б.Н нь хохирогч Ш.Батдоржид хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй, хохирогч Ш.Батдорж нь ...Сатир караокед ороод ширээн дээр нь суугаад тасарчихсан байсан, араас үл таних хүн орж ирээд караокены эзэнд нь би энэ залуутай хамт явж байгаа гээд миний хажууд 3 шил пиво уусан байсан. Тэгээд караоке нь хаах болоод намайг сэрээгээд байхаар нь босоод гэрлүү гээ явъя гээд караокеноос гурвуулаа гараад эзэнд нь би суулгаад өгье та санаа зоволтгүй яв яв гэж хэлээд явуулаад дараа нь намайг түлхэж унагаагаад дээр сууж байгаад машины түлхүүр, rap утас, түрийвч зэргийг авч зугтахаар нь би 3 дугаар сургуулийн баруун талд байдаг танил З.Янжмаагийнд орж унтаад өглөө сэрээд Хаан зочид буудлын төлбөртэй зогсоолоос машинаа авах гээд очтол миний машиныг аваад явчихсан байсан  гэх мэдүүлэг, гэрч Д. Оюунчимэгийн ...2017 оны 10 дугаар сарын 05-ны орой 11 цаг 20 минутын үед ганцаараа орж ирсэн тэгээд хэдэн залуучуудтай муудалцаад гээд миний хажууд суугаад унтсан би өөрөө заалныхаа ширээн дээр сууж байсан. Тэгээд удалгүй богино савхин хар куртиктэй хачин эрээн судалтай цамцтай залуу орж ирсэн тэгээд Батдоржтой цуг явж байна гээд 5000 төгрөг гаргаж өгөөд 1 шил пиво авч уусан тэгээд бид нар өдрөөс хойш нийлээд тааралдаад өдрөөс хойш 100 айлын урд бааранд уусан гэж хэлсэн тэгээд байж байгаад ахиад 1 пиво ууя гээд нийт 3 пиво уусан тэгээд л ер нь гарсан нөгөө залуу нь би хүргээд өгий гээд гарсан гэх мэдүүлэг, хохирогчийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 17 хуудас/, хохирогчийн хавтаст хэргийн 41 хуудсанд өгсөн мэдүүлэгт ...таныг зодож цохисон уу, Таны эд зүйлийг яаж авч явсан бэ гэхэд, ...хариулт цохиж зодоогүй, намайг түлхэж унагаад самсунг Эс 5 маркийн гар утас, түрүүвч, машины түлхүүр авсан гэх, та биеэ хянах чадвартай байсан уу гэхэд, хариулт ...хохирогч ...би чадваргүй байсан, тасарчихсан байсан гэх мэдүүлэг зэргээр хохирогчид хүч хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн, хохирогч биеэ хянах чадваргүй байсан байна.

 Иймд Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Нод хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                          

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Харчин овогт Батсайханы Нямцогтод холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч  Харчин овогт Батсайханы Нямцогтыг бусдын эд хөрөнгө буюу 1 168 000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Б.Нод хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Нод мэдэгдсүгэй.

           4.Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           5.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ