| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/07065/И |
| Дугаар | 101/ШШ2016/06016 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2016/06016
| 2016 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2016/05815 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, “Жи мобайл” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо Баруун алтан өлгий 31-523 тоотод оршин суух, Боржигон овогт Оюунбазарын Алттанзул /регистрийн дугаар ТЗ85122661 /-т холбогдох,
180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.Алтанзул нь манай байгууллагатай 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 98474406 үйлчилгээний дугаар бүхий 240,000 төгрөгний үнэтэй NР-10 төхөөрөмжийг зээлээр худалдан авч сар бүр 20,000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 120,000 төгрөгийг хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120,000 төгрөг алданги 60,000 төгрөг, нийт 180,000 төгрөгийг О.Алтанзулаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Хариуцагч О.Алтанзул нь нэхэмжилсэн төлбөрийг төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь О.Алтанзулд холбогдуулан 180,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрахын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,050 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан, хариуцагч О.Алтанзулд холбогдох 180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Жи мобайл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА