Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 982

 

 

 

 

 

 

 

 

  

 2019       11          25                                   2018/ШЦТ/982

 

                                        

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Т.Жавхлантөгс, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Боржигон овогт Батын Оюунчимэгт холбогдох эрүүгийн “1909033831329” дугаартай, 185/2019/0984/э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Скийн фүүд дэлгүүр худалдагч, ам бүл 5, эх, дүү, эгч нарын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 102 дугаар байрны 2-6 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Батын Оюунчимэг /РД:УП96122721/,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Онь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Скийн фүүд гоо сайханы дэлгүүрт  Б.Онь худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хооронд үргэжилсэн үйлдлээр бараа болон барааны мөнгө хувьдаа завшиж иргэн Э.Болормаад 3.204.131 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Б.Онь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Нийт 4.604 131 төгрөгнөөс 2 саяыг нь өгчихсөн.Эргээд ажилдаа ороод ажиллаж байгаа, сая цалин дээрээсээ 300 000 төгрөг төлсөн гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

           2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч  Э.Болороогийн:..Би өмнө нт гэрчийн мэдүүлэг дэлгэрэнгүй өгсөн байгаа. Манай дэлгүүрт ажиллаж байсан Оюунчимэг гэж охин дур мэдэн дэлгүүрийн кассын орлогоос мөнгө авч манай байгууллагад 4.604.131 төгрөгийн хохирол учруулсан байсан.  2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Оюунчимэг нь 2 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн байгаа гэх мэдүүлэг. /хх-н 11/,  

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Э.Болороогийн:.. Оюунчимэг гэх охин манай компанийн Скийн фүүд гоо сайханы дэлгүүрт 2018 оны 09 дүгээр сарын 20-нд ажилд орсон, Оюунчимэг нь эхлээд хорооллын салбар дэлгүүрт ажилладаг байсан. Оюунчимэг нь 2019 оны 05 дугаар сарын 10-нд 1.400.000 төрөгийг цалингаасаа суутгаж өгнө гэж хэлж зээл авсан. Энэ мөнгийг тухайн өдрөө би өөрийн хаан банкны данснаас явуулсан. Оюунчимэг нь Зайсангийн салбар дээр нэг өдөр ажиллахдаа 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 196.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 457.250 төгрөгийг бэлнээр авсан. Дараа нь их дэлгүүрийн бэлэн мөнгөний орлогын касс дээр ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 19-нд 1.123.300 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 629.800 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 139.200 төгрөгийг тус тус бэлнээр авсан. Заалнаас бараа 657.681 төгрөг авсан гэх мэдүүлэг. /хх-н 12/,  

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 12 дугаар хуудас гэрч Э.Болороогийн мэдүүлэг, 11 дүгээр хуудас хохирогч Э.Болороогийн мэдүүлэг, 4-7 дугаар хуудас хөдөлмөрийн гэрээний хуулбар, 17-18 дугаар хуудас яллагдагч Б.Оюунчимэгийн мэдүүлэг зэрэг авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч .Оюунчимэг нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Скийн фүүд гоо сайханы дэлгүүрт  Б.Онь худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хооронд үргэжилсэн үйлдлээр бараа болон барааны мөнгө хувьдаа завшиж иргэн Э.Болормаад 3.204.131 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч Э.Болороо, хөдөлмөрийн гэрээ, шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч Э.Болороо нь санал  гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршулсэн журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн  хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Онь бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Болороо нь мөрдөн шалгах ажиллгааны явцад санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргаж өгсөн хүсэлт,  тус шүүхийн утсаар ярьсан тэмдэглэл, шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Оөмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Хохиролын тухайд:

Гэмт хэргийн улмаас нийт 3 204 131 төгрөг хохирол учирснаас шүүгдэгч нь 2 000 000 төгрөг хохирогчид өгсөн болох нь тогтоогдож байх тул хасч тооцон, үлдэгдэл 1 204 131 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Батын Оюунчимэгийг  бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн  хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Оюунчимэгийг 2.700.000 /хоёр сая долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун  мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Оюунчимэгт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Онь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунчимэгээс 1 204 131 төгрөг гаргуулж, хохирогч Э.Болороод олгосугай.

 

6.Шүүгдэгч Б.Онь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оюунчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ