| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0860/Э |
| Дугаар | 867 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 867
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч А.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мид холбогдох эрүүгийн 1911 02615 1158 дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Амгалангийн Мягмардорж, 1978 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 53 дугаар гудамж 10 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2004 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ял шийтгэгдэж 1 жилийн хугацаатай тэнсэж хянан харгалзсан, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/632 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжээр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: УЖ78072439/
Шүүгдэгч А.М нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 53-10 тоотод өөрийн эхнэр Д.Солонгыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гараараа толгой, гуя, өгзөг хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт баруун өгзөгний зөөлөн эдийн няцрал, баруун мөр, бугалга, суга, өгзөг, гуя. баруун чихний дэлбэнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт А.Моос мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв..” гэв.
Шүүгдэгч А.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-22-23/ “..2019 оны 09 дүгэээр сарын 24-ний өглөө Д.Солонго ажилдаа явна гээд явсан. Орой нь 17 цаг ажлаа тараад гэрт ирэхэд нь би архи дарс уугаагүй эрүүл хоолоо хийгээд гэрийнхээ шалыг угаагаад байж байсан ба Д.Солонго зүв зүгээр орж ирээд гэртээ хоол ундаа хийж идчихээд унтахаар хэвтсэн ба шөнийн 23 цагийн орчимд бид хоёр урьдныхаа юмыг яриад хэрүүл хийж байгаад би түүнээс юм асуухад надад буруу хариулснаас болж үнэнийг нь олох гээд уурлаад толгой хэсэгт нь гараараа 1 удаа цохьсон. Дараа нь өгзөг хэсэгрүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэгээд хэсэг хэрүүл хийж байгаад эвлэрээд унтаж амарцгаасан..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Солонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-10-12/ “..2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 23 цагийн орчим охин Амин-Одтой унтахаар хэвтэж байх үед Мягмардорж гэнт уурлаж өнгөрсөн юмнуудаа яриад толгойруу гараараа 3-4 удаа цохиж гар, хөл, гуя хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж яасан их хүнээс зугтаадаг юм наад хөлийг чинь хугалан гээд хогийн тосгуураар баруун хөлний гуя, бөгс хэсэгт цохиод бос чи яасан гээд хэвтээд байгаан гэхэд охин сэрээд уйлсан..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №11672 дугаар дүгнэлтэнд: /хх-16/ “..Д.Солонгийн биед тархи доргилт, баруун өгзөгний зөөлөн эдийн няцрал, баруун мөр, бугалга, суга, өгзөг, гуя, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчилэлээр. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, шүүгдэгч А.Мийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33 оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-32/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-37-41/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.М нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 53-10 тоотод өөрийн эхнэр Д.Солонготой үл ялих зүйлээс болж маргалдан түүний толгой, гуя, өгзөг хэсэгт цохиж түүний биед тархи доргилт баруун өгзөгний зөөлөн эдийн няцрал, баруун мөр, бугалга, суга, өгзөг, гуя, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл үүсгэсэн болох нь дээр дурдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11672 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Солонгод учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч А.Мийн дээрх байдлаар эхнэр Д.Солонгыг зодсон нь санаатай үйлдэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэнд, сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул түүний үйлдэл “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэмт үйлдэл хөдөлбөргүй нотлогдсон, хэрэгт хийгдэх ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул шүүгдэгч А.Мийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцон, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Мийн үйлдсэн гэмт хэрэг нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.М нь өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 632 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.М нь энэ ялыг хугацаа болоогүй тул биелүүлээгүй гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Хохирогч Д.Солонго нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч А.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.М цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Амгалангийн Мягмардоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Мийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мид оногдуулсан 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч А.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР