Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 131/ШШ2016/00526

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ын т холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г. нь 2015 оны 02 сард 1700.000 төгрөгийн үнэ бүхий шинэ мотоцикль авсан. Мотоциклийн үнэ 1700.000 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч өгөөгүй...Иймд 1700.000 төгрөгийг Г.аас гаргуулж өгнө үү? гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа:

*******ын *******оос 2015 оны 06 сарын 20-ны өдөр худалдан авсан мотоциклийн үнэ 1700000 төгрөгийг төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Г.т холбогдуулан Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 1700.000 төгрөг гаргуулах-ыг хүсэн шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 1700.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны дотор төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч Г. нь Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 1700.000 төгрөг-ийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны дотор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид улсын төсвөөс 21075 төгрөг, хариуцагч Г.аас 21075 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ