| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1736/Э |
| Дугаар | 1791 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 1791
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
хохирогч Т.Баднаанямбуу,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.А-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03732 2313 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.А, 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарив суманд төрсөн, 27 настай, зрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мод бэлтгэдэг ажилтай, ам бүл 5, ээж, ах, эгч нарын хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө элитийн 25-27 тоотод оршин суудаг урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 25-630 тоотод оршин суух иргэн Т.Баднаанямбуугийн гэрт хамт байхдаа Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 4 удаагийн гүйлгээгээр 1.901.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна” гэв.
Хохирогч Т.Баднаанямбуу шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Б.А нь надтай хамт ажиллаж манайд байхдаа миний картийг авч, картнаас мөнгө авсан байсан. Миний хувьд энэ хүн залуу хүн, их ажилсаг, ажилд сайн хүүхэд байгаа юм, тийм учраас миний хохирлыг цаашдаа төлж барагдуулах байх. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй, хөнгөн ял оноож өгнө үү” гэв.
Хохирогч Т.Баднаанямбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өглөө сэрэхэд манай гэрт байсан А байхгүй байсан. Тэгэхээр нь би босоод өмдний халаасандаа түрүүвчинд байсан Хаан банкны картаа шалгаж үзтэл байхгүй байсан тэгэхээр нь утсаа үзтэл гар утсанд Хаан банкнаас мессежээр мэдээлэл ирсэн ба 4 удаагийн үйлдлээр нийт 1.901.000 төгрөгийн зарлага гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
“...надтай хамт ажил хийж байсан А гэх манай нутгийн танил залуу авсан манай гэрт түр амьдарч байсан юм өөр хүн аваагүй. 1.924.000 төгрөг байсан юм тэгээд 1.901.000 төгрөгийг авчихсан байна лээ. Нийтдээ 4 удаа авсан 500.000 төгрөг нэг удаа, 600.000 төгрөгөөр хоёр удаа, 200.000 төгрөг нэг удаа авсан байсан хамгийн гүйлгээ нь болохоор Блүе скайд байдаг өөр банкны АТМ-с авсан байсан нийт 1.901.000 төгрөг авсан байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн/ 19-20/,
Яллагдагч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа, ойлголоо. Хүлээн зөвшөөрч байна. Би Баднаанямбуугийн картнаас 1.900.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.А нь 2019 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 25-630 тоотод оршин суух иргэн Т.Баднаанямбуугийн гэрт хамт байхдаа Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 4 удаагийн гүйлгээгээр 1.901.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Т.Баднаанямбуугийн: “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өглөө сэрэхэд манай гэрт байсан А байхгүй байсан. Тэгэхээр нь би босоод өмдний халаасандаа түрүүвчинд байсан Хаан банкны картаа шалгаж үзтэл байхгүй байсан тэгэхээр нь утсаа үзтэл гар утсанд Хаан банкнаас мессежээр мэдээлэл ирсэн ба 4 удаагийн үйлдлээр нийт 1.900.000 төгрөгийн зарлага гарсан байсан...надтай хамт ажил хийж байсан А гэх манай нутгийн танил залуу авсан манай гэрт түр амьдарч байсан юм өөр хүн аваагүй. 1.924.000 төгрөг байсан юм тэгээд 1.901.000 төгрөгийг авчихсан байна лээ. Нийтдээ 4 удаа авсан 500.000 төгрөг нэг удаа, 600.000 төгрөгөөр хоёр удаа, 200.000 төгрөг нэг удаа авсан байсан хамгийн гүйлгээ нь болохоор Блүе скайд байдаг өөр банкны АТМ-с авсан байсан нийт 1.901.000 төгрөг авсан байгаа юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй боловч хохирогч Т.Баднаанямбуу нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэснийг үндэслэн шүүх түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР