| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0512/И |
| Дугаар | 131/ШШ2016/00527 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2016/00527
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******т оршин суух, *******ын д холбогдох Хөлсөөр ажиллах болон зээлийн гэрээний үүрэг 2.553.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* сумын малчин ******* нь ******* сумын *******ийн иргэн Д.ээр мал хариулуулахаар тохиролцон хөлсөнд 2.100.000 төгрөг өгсөн боловч сар гаруй хугацаанд мал маллаж байгаад орхин явсан. Цалинд өгсөн мөнгөө болон өмнөх авалга 2016 оны 06 сард өгч авахаар нотариатаар батлуулсан боловч хугацаандаа өгөөгүй шүүхдээд олж идээрэй над шиг хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг шүүх шорон тоодоггүй юм гэхчилэн ам асууж байгаа. Иймд 2 553 000 төгрөгийг Д.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.******* нь 2553000 төгрөгөөс 562000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Д. нь 1968000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Д.д холбогдуулан Хөлсөөр ажиллах болон зээлийн гэрээний үүрэг 2.553.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.******* нь хариуцагч Д.тэй тохиролцон өөрийн малыг тодорхой хугацаагаар хариулуулж хөлсөнд нь 2.100.000 төгрөг өгсөн, хариуцагч Д. нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь харилцан тохиролцож нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2553000 төгрөгөөс, өмнө нь зээлүүлсэн гэх 562000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Д. нь хөлсөөр ажиллах ажлын хөлс 1968000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2553000 төгрөгөөс 562000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Д. нь 1968000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамж 27899 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 23219 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ