Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2016/00528

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1966 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. 4 хүүхэдтэй, 50 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэхэд бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагтай болсон. Иймд 1984 оны 08 сарын 15-ны өдрөөс 1986 оны 08 сарын 26-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын сургуульд үйлчлэгч, 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Орон нутгийн судлах музейд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? Миний бие нь дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан бөгөөд 1991 оноос хойш ажилласан жилийг тогтоолгох шаардлагагүй болно..гэв.

Шүүх хуралдаанаар Д.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 сарын 07-ны өдрийн 19 дугаар албан бичиг, Д.*******гийн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн *******-ын гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтсийн даргын 1986 оны 59, 1987 оны 35, 1989 оны 58 дугаар тушаалын хуулбарууд, Д.*******гийн дугаартай -ийн гишүүний бат илэрхийлэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1984 оны 08 сарын 15-ны өдрөөс 1986 оны 08 сарын 26-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын сургуульд үйлчлэгч, 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Орон нутгийн судлах музейд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 сарын 07-ны өдрийн 19 дугаар албан бичиг, Д.*******гийн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн *******-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1986 оны 59, 1987 оны 35, 1989 оны 58 дугаар тушаалын хуулбарууд, Д.*******гийн дугаартай -ийн гишүүний бат илэрхийлэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Д.*******гийн хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******гийн 1984 оны 08 сарын 15-ны өдрөөс 1986 оны 08 сарын 26-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын сургуульд үйлчлэгч, 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Орон нутгийн судлах музейд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тусзаасныг баримтлан Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ