| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1739/Э |
| Дугаар | 1807 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Баялагтөгс
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Т-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05567 2101 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Т, 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын политехникийн оюутан, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 12 дугаар гудамж, 279 тоотод оршин суудаг, урьд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 167 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулах ял шийтгэгдэж байсан,
Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ганцоожийн 25000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Өсвөр насны шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 9 дүгээр сарын 16-наас 17-ны шөнө найзуудтайгаа уулзаад нэг шил согтууруулах ундааны зүйл хэрэглээд гурвуулаа хамт буудал оръё гэж тэр залуутай ярьж байсан. Найзаасаа тамхины мөнгө байна уу гэсэн чинь нөгөө залуу надад 5000 төгрөг байна тамхи ав гээд гаргаж өгсөн. Би тэрний халааснаас нь 20.000 төгрөг авсан” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баялагтөгс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хүүхэддээ хараа хяналт муу тавьдаг байсан байна. Хэрэг болсноос хойш би хараа хяналт сайн тавьж байгаа. Би хүүхэдтэйгээ энэ талаар сайн ярилцсан. Өөрөө надад дахиад хэрэг хийхгүй гэж хэлсэн” гэв.
Хохирогч Б.Ганцоож мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бамбар нэртэй баар руу найз болох Бүрэн-Эрхийн хамт пиво уух гэж ороод нэг, нэг шилтэй пиво ууж байгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхдаа үл таних 2 залуутай мөрлөлцсөн чинь тэр залуу гараад ир гэж хэлэхээр нь яах гэж байгаа юм гэсэн пиво аваад өгчих гэхээр нь нэг пиво авч өгсөн...гадаа гараад надаас нэхсэн, тэгэхээр нь 5000 төгрөгийг бор царайтай цагаан малгайтай цамц өмссөн залуу нь баруун халаасанд гараа хийгээд 20.000 төгрөг авсан. Тэгэхээр нь шууд зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8/,
Гэрч А.Отгонмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би бааранд угтах үйлчилгээ хийдэг. Тэгсэн 00 цагаас хойш 3 эрэгтэй хүн манай ажлын үүдэнд хамт байгаад орж гараад байсан. Тэгээд байж байтал нөгөө гурвын нэг нь хоёр цагдаа дагуулаад ирсэн мөнгөө дээрэмдүүлсэн гэж байсан тэгсэн нөгөө залуу хамт байсан хоёр хүнээ асуугаад байсан. Нөгөө хоёр залуу “CU”-рүү орж байхыг харсан болохоор цагдаад “CU”-д байгаа гэж зааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч М.Эрдэнэбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед би Сансрын Сүлд 68 дээр үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгсэн нэг эрэгтэй хүн ирээд, ахаа би хүнд дээрэмдүүлчихлээ намайг хутгална гэж хэлээд айлгасан, тэгэхээр нь би халааснаасаа мөнгөө сугалаад 5000 төгрөг гаргаад өгсөн чинь дахиад цаанаа байгаа мөнгөө гарга гээд миний халааснаас 20.000 төгрөг авчихлаа, энүүхэнд ойрхон байгаа гэж хэлэхээр нь цагдаагийн дэслэгч Рэнзэнгомбын хамтаар Бамбар нэртэй баарны үүдэнд очиход байхгүй байсан. Тэгэхээр нь доошоо уруудаад Сиюү дотор орсон чинь хоёр эрэгтэй хүүхэд зогсож байсныг заагаад мөн байна гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Насанд хүрээгүй гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэрийг нь сайн санахгүй байна. тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад тамхинд яваад ир гээд 20.000 төгрөгийг өөрөө өгсөн, дахиад бас 5.000 өгсөн. Эрхэст мөнгө өгөөгүй...тэр залуутай маргалдсан зүйл байхгүй. Эрхэс мөнгө байна уу хамт явах уу гэж асууж байсан. Дарамталсан зүйл байхгүй. 20.000 төгрөг өгөөд тамхи аваад ир гэсэн дараа нь 5.000 төгрөгийг өөрөө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Гэрч У.Эрхэс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сансрын “Бамбар” нэртэй бааранд ганцаараа сууж байгаад үл таних эрэгтэй хүнтэй танилцсан тэгээд тэр эрэгтэйгээр би нэг ширхэг “Нийслэл” нэртэй шилтэй пиво авахуулж уусан. Тэгээд бааранд таньдаг хүүхэд Билгүүнээ явж байсан тэгээд гурвуулаа хамт гадаа гарсан тэгсэн гадаа миний таньдаг охин явж байсан бид нар юм ярьж байгаад тэр хохирогч залуу тамхи байхгүй байна тамхи авна гээд явсан би тэр үед нь дотогшоогоо таньдаг охинтойгоо орсон тэгээд Билгүүнээ нөгөө хохирогчтой хамт үлдсэн. Тэгээд би гараад ирэхэд нөгөө хохирогч залуу явчихсан Билгүүнээ 25.000 төгрөгтэй болчихсон байсан. Тэгээд бид хоёр “CU” нэртэй дэлгүүрт ороод байж байхад нөгөө танилцсан залуу хоёр цагдаатай хамт ороод ирсэн тэгээд цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч Б.Бүрэн-Эрх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн үед Ганцоож ахтай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны хойд талд виза картаа авах гэж уулзсан. Тэр үед би Ганцоож ахаа картаа авч яваад найз охины гэр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаанхуаран хотхон 88В-88 тоотод очиж хоносон. Ганцоож ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан ба эндээсээ гэр рүүгээ явна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч Ц.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ер нь багадаа даруухан сурлага хичээлдээ сайн хүүхэд байсан анги хамт олноо удирдах сурлагатай хүүхэд байсан хүмүүжлийн хувьд сайн их зөөлөн хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Өсвөр насны яллагдагч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэрийг нь сайн санахгүй байна. тэр залуу ганцаараа явж байсан. Эрхэст мөнгө өгснийг мэдэхгүй байна. Надад тамхинд яваад ир гээд 5.000 төгрөгийг өөрөө өгсөн тэгээд дараа нь бас 20.000 төгрөгийг тэр залуу өөрөө бас өгсөн. Дарамталсан зүйл байхгүй. Тухайн үед шөнийн 03 цагийн үед болсон. Сансрын “Бамбар” нэртэй баарны урд талын явган хүний гарцан дээр болсон. Би хар өнгийн саравчтай малгайтай, саарал пүүзтэй, хар жинсэн өмдтэй, юүдэнтэй цагаан цамцтай, гадуураа хар өнгийн бомбор нэртэй курткатай явж байсан. Эрхэс толгойгоороо хар өнгийн даавуу боосон, хар өнгийн курткатай, цагаан өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, өсвөр насны яллагдагч Б.Тий нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар Өсвөр насны яллагдагч Б.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ганцоожийн 25000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн болох нь
Хохирогч Б.Ганцоожийн: “...2019 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бамбар нэртэй баар руу найз болох Бүрэн-Эрхийн хамт пиво уух гэж ороод нэг, нэг шилтэй пиво ууж байгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхдаа үл таних 2 залуутай мөрлөлцсөн чинь тэр залуу гараад ир гэж хэлэхээр нь яах гэж байгаа юм гэсэн пиво аваад өгчих гэхээр нь нэг пиво авч өгсөн...гадаа гараад надаас нэхсэн, тэгэхээр нь 5000 төгрөгийг бор царайтай цагаан малгайтай цамц өмссөн залуу нь баруун халаасанд гараа хийгээд 20.000 төгрөг авсан. Тэгэхээр нь шууд зугтаасан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Отгонмөнхийн: “...би бааранд угтах үйлчилгээ хийдэг. Тэгсэн 00 цагаас хойш 3 эрэгтэй хүн манай ажлын үүдэнд хамт байгаад орж гараад байсан. Тэгээд байж байтал нөгөө гурвын нэг нь хоёр цагдаа дагуулаад ирсэн мөнгөө дээрэмдүүлсэн гэж байсан тэгсэн нөгөө залуу хамт байсан хоёр хүнээ асуугаад байсан. Нөгөө хоёр залуу “CU”-рүү орж байхыг харсан болохоор цагдаад “CU”-д байгаа гэж зааж өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Бүрэн-Эрхийн: “...би 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн үед Ганцоож ахтай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны хойд талд виза картаа авах гэж уулзсан. Тэр үед би Ганцоож ахаа картаа авч яваад найз охины гэр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаанхуаран хотхон 88В-88 тоотод очиж хоносон. Ганцоож ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан ба эндээсээ гэр рүүгээ явна гэж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Т-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх өсвөр насны шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ болон зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР