Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2016/00532

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* *******т холбогдох Баянхонгор аймгийн *******, ******* эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байлгасан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.******* би Баянхонгор аймгийн *******ийн хэлтэст 2007 оноос 2016 оны 4 дүгээр сарын 29 хүртэл 9 жил эд хөрөнгийн архивчаар ажилласан болно. Манай байгууллага нь 2016 оны 2 сараас аймгийн Статистикийн хэлтэстэй нэгдэж улсын бүртгэл ******* болж өөрчлөгдсөн. Ийнхүү 2016.03.22-ны өдөр тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн Б/07 тоот тушаалаар намайг ажпаас чөлөөлөх тушаал гаргасан. Ажил олгогч мэдэгдэх хуудас өгөлгүй, ажлаас халахаар тушаал гарган, ажлаа хүлээлгэж өг гэсэн шаардлага тавьсан. Гэтэл удалгүй намайг дуудсан чинь хуульч хүнээс асуусан чинь эхлээд мэдэгдэх хуудас өгдөг гэнээ гэж хэлээд ажил хүлээлц гэж шаардсанаа хойшлуулан мэдэгдэх хуудас өгсөн. Ажлаас халах гэж байгаа бол ээлжийн амралт эдлэх ёстойг миний зүгээс хүсэлт болгосон учир дээрх тушаалаа хүчингүй болгож ээлжийн амралтыг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажлын 24 хоногоор олгосон юм. Олгосон ээлжийн амралтын хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал олгогдсон байтал ажил олгогчийн зүгээс амралтын сүүлчийн өдөр буюу 4 сарын 28-ны өдрөөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцаллаа.Ийнхүү 2016 оны 4 сарын 28-ний өдрөөр ажлаас чөлөөлсөн атлаа 2016 оны 4 сарын 29-нөөс 5 сарын 2-н хүртэл 3 хоног ажпын бус өдөр ажлын бус цагаар ажил хүлээлцсэн.Ажлаас халахдаа ажил олгогч ******* ******* даргын үүрэг гүйцэтгэгч Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн зүйл, тодруулбал 35.1.2, 40.3, 43.1.1, 43.1.2, 43.1.3 дугаар зүйлүүдийн заалтуудыг ноцтой зөрчиж ажилтан миний эрхийг хохироосон тул эрхээ хамгаалуулж ажилдаа эгүүлэн тогтоолгохоор эл нэхэмжлэлээ гаргаж байна. Хууль зөрчиж ажлаас халсан тушаал тань зөрчилтэй болжээ гэдгийг танилцуулж ойлголцох гэсэн чинь ажил олгогч, чам шиг нэг муу архивчаар заалгахгүй чи явдаг газараа явахгүй юу гэж зүй бусаар харьцаж дарамталсаныг, хөдөлмөрийн хуулийг яаж зөрчиж намайг хохироосныг хууль хэрэгжүүлдэг шүүхээр шийдвэрлүүлж ойлгуулах шаардлагатай юм байна гэж үзсэн болно.Ажил олгогч Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн доорх заалтуудыг зөрчсөн.Үүнд:

Би ээлжийн амралттай байгаад 2016 оны 4 дүгээр сарын 29-нд ажилдаа орох байтал ээлжийн амралт дуусаагүй байхад буюу 4 дүгээр сарын 28-ны өдрөөр он сар тавьж ажлаас халсан нь, мөн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөр он сар тавьж ажил хүлээлцэх комисс байгуулах тухай тушаал гарган ажлаас халсан нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2-ыг зөрчиж ээлжийн амралттай байхад ажлаас халах тушаал гаргасан.

Дээрх ээлжийн амралттай байхад ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл ажпаас халах, ажил хүлээлцэх гэсэн агуулга бүхий хөдөлмөрийн хуулийн 43.1, 43.2, 43.3 дугаар зүйлүүдийн заалтуудыг бүхэлд нь зөрчсөн нь энэ нэхэмжлэлийг гаргах үндэслэл болсон юм.

******* статистикийн ерөнхий газраас хийсэн онлайн хурлаар тус газрын дарга С. анхны онлайн хурлаараа хоёр байгууллага нэгдсэнээр ажилгүй болно, халагдана солигдоно гэсэн зүйл бодолгүй ажлаа тайван хийцгээж байж болно тийм асуудал байхгүй гэснийг,мөн дараагийн онлайн хурлаараа давхар ижил орон тоо байгаа тохиолдолд аль нэг илүү орон тоон дээр байгаа хүмүүсээ гаргалгүй аль болохоор үлдээж, гэрээт ажилтнаар ажиллуулахыг анхааруулж мэдэгдсээр байтал намайг ажлаас халсан нь хувийн сонирхолтой гэж үзэж байна./Хуралд оролцсон ажилтнууд нь үүнийг бүгд батална./ Мөн нэмж дурдахад бүтэц орон тооны өөрчлөлт хийж байгаа гэж байгаа боловч энэ өөрчлөлтийг ганцхан манай аймагт биш улсын хэмжээнд хийж байгаа болохоор бусад аймгууд халаа сэлгээ хийж байгаа талаар судлахад ажилчин, албан хаагчдаа хальж байгаа газар ганц ч алга байна./Бусад аймгуудын /

Учир нь бүтэц орон тооны өөрчлөлт гэж намайг халсан атлаа нярав гэж шинэ орон тоон дээр ажилтан авсан байсан. Мөн статистикийн хэлтэст гэрээтээр нилээн олон хүн авсан. Тэгэхээр нь би намайг энэ няравын ажилдаа авч болоогүй юм уу би урд нь аймгийн шүүхэд 11 жил нярав хийж байсан туршлагатай гэж хэлсэн тэгэхэд, нь би нягтлантайгаа ярилцаад эрэгтэй хүн авч ажиллуулахаар болсон гэж хэлсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна./ Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна./ Энэ няравын ажил дээр ямар хүн авсанг судлаад үзсэн чинь өөрийнх нь хүүхдийн ажилд хяналт тавьдаг эрх нөлөө бүхий хүний гэр бүлийн хүн байсан болно. Ийм хүнийг няравын орон тоон дээр авч ажиллуулсан нь хачирхалтай бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа. Энэ нь Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.2, 3.1.4, 3.1.5 дахь заалт, 4 дүгээр зүйл,4.1.2 дахь заалтуудыг зөрчиж байгаа болно./хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг,эх, төрсөн ах, эгч,дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг/ Өөрөөр хэлбэл энэ ашиг сонирхлын үүднээс намайг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

-ын даргын 2016 оны 3 сарын 4-ний өдрийн албан тушаалын ангилал зэрэглэл батлах тухай Б/68 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн нь архивчийн 1 орон тоогоор мэргэжлийн албан хаагч ажиллахаар орон тоо бүтэц батлагдсан гэх тушаалыг барьж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг зөрчсөн байна. Учир нь ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглодог. Гэтэл энэхүү тушаал нь өөрөө Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл манай байгууллага татан буугдаагүй болно.

Миний хийж байсан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивч албан тушаал нь байнгын ажлын байр байсан тул хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан гэрээ билээ.

Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Ц.******* миний биеийг Баянхонгор аймгийн *******, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрөөс хойш ажилгүй байлгасан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлүийн 69.1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн ******* Статистикийн газраас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Хариуцагч Баянхонгор аймгийн -нь намайг ажлаас чөлөөлөхдөө миний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийн бичилтийг дутуу хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Миний бие нь 2016 оны 03 сарын 28-ний өдрөөс 2016 оны 04 сарын 29-ний өдөр хүртэл ээлжийн амралтаа авсан байсан. Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтны ээлжийн амралтын хугацааг ажилласан жилд оруулан тооцдог байтал миний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийгээгүйгээр барахгүй уг хугацааны байгууллагын зүгээс төлөх шимтгэлүүдийг төлөөгүй байна. Тиймээс ажилтан миний эрх ашгийг хохироож байх тул 2016 оны 04 сарын 01-ээс 2016 оны 04 сарын 29-ний өдрийг хүртлэх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг -аас нөхөн төлүүлж нийгмийн даатгалд мэдүүлж өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Баянхонгор аймгийн -ын даргын тушаалыг хүчингүй болгож хуучин ажиллаж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна..гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус ажилтны эрх ашгийг ноцтой хохироосон гэж үзэж байна. Ажилтанд олгосон ажлаас чөлөөлсөн болон ажил хүлээлцэх 2 тушаалын огноо, дугаар ижил байгаа. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар ажил хүлээлцэх тушаалыг эхлээд гардуулсан байдаг. Ингээд ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа шаардахад дараа нь нөхөн гардуулсан байна. Тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 дах хэсгийг зөрчсөн байна. Уг заалтуудаар ажлаас чөлөөлсөн тушаалд ажил хүлээлцэх хугацааг тогтоож өгөхийг шаардсан байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан 3 үндэслэлийг аль үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тодорхой биш байна. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд орон тоо цөөрүүлсэн гэснээс ажлаас чөлөөлсөн мэт ойлгогдож байна. Гэтэл орон тоо цөөрүүлсэн үндэслэл нь архивчын 2 орон тоо 1 болж цөөрсөн гэж байгаа боловч 2 архивч өөр хоорондоо ялгаатай ажлын байр юм. Нэг нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивч нөгөө нь иргэний бүртгэлийн архивч гэж ажлын байрны тодорхойлолтод тусгасан байна. Мөн ажлаас чөлөөлөх болсон тухайгаа мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг хуульд заасан хугацаанд гардуулаагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-д зааснаар ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол заавал мэдэгдэх хуудас гардуулах ёстой. Гэтэл 2016.02.25-ны өдрийн мэдэгдэх хуудсыг 2016 оны 02 сарын 29-ний өдөр гардуулсан боловч ажлаас чөлөөлсөн 2016 оны 03 сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгосон байгаа. Иймд уг тушаал хүчингүй болсон тул тухайн мэдэгдэх хуудасны үйлчлэл мөн тушаалын хамт хүчингүй болсон гэж үзэж байна. Ажил хүлээлцсэн 3 өдрийн цалинг өгөөгүй байна. Иймд хуульд зааснаар ажлаас чөлөөлөгдөж, ажил хүлээлцсэн өдрийн цалингаар хохироосон байна. Ээлжийн амралттай байсан сүүлийн өдрөөр ажлаас чөлөөлсөн буюу 2016 оны 04 сарын 28-ны өдрөөр тушаал гаргасан Ажлаас чөлөөлсөн тушаалын үр дагавар бол маш хортой асуудал юм. Гэтэл тушаалын огноо нь ээлжийн амралтын сүүлийн өдөр байх тул хууль зөрчсөн гэж үзэж байна. Орон тоог цөөрүүлэхдээ ажилтнуудаас санал авсан нь хүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байна.Тэтгэмжийн асуудал дээр хэлэхэд хөдөлмөрлөх эрх болон тэтгэвэр тэтгэмж бол 2 өөр асуудал гэдгийг хэлмээр байна. Тэтгэмжийн мөнгийг захиран зарцуулсан нь ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж байгаа нь өрөөсгөл ойлголт гэдгийг хэлье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье..гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2016 оны 03 сарын 22-ны өдөр тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн Б/07 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан гэжээ. Энэ тухайд Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 2015 оны 12 сарын 21-ний өдрийн МУЗГ-ын 501 дүгээр тогтоол, -ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2015.12.31-ний өдрийн Хууль зүйн сайдын А/304 дугаар тушаал зэргийг үндэслэн -ын даргын 2016.02.05-ны өдрийн 1-64 тоотоор чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, -ын даргын албан тушаалын орон тоо ангилал, зэрэглэл батлах тухай 2016.02.22-ны өдрийн Б/44 дугаар тушаалууд зэрэг эрх зүйн баримт бичиг ирсэн юмаа. Чиглэл хүргүүлэх тухай 1-64 албан бичгийг 2016.02.05-ны өдөр даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд *******ийн хэлтсийн хяналтын улсын байцаагч, нэг архивчын ажлын байрыг цомхотголд оруулж болох юм гэсэн саналыг гаргаж шийдвэрлэсэн.

-ын даргын Б/44 тушаалыг 2016.02.25-ны өдрийн даргын зөвлөлийн хурлаар, 2016.02.26-ны өдрийн хамт олны хурлаар хэлэлцүүлж тодорхой шийдвэрүүд гаргасан байна. Тухайлбал: Хяналтын улсын байцаагч Л.Мэндбаярыг *******ийн хэлтсийн даргад санал хүргүүлэх, Архивчийн талаар хамт олны хурлаар хэлэлцээд санал хураалтаар шийдвэрлэх гэсэн байна. Хамт олны хурлаар асуудлыг хэлэлцээд Б/44 дугаар тушаалын дагуу -т архивч нэг ажиллах болсонтой холбогдуулан тооллогын комисс томилон архивч Ц.*******, архивч Д. нарын талаар нууц санал хураалт явуулсан болно. Тус хурлаас эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивч Ц.*******ын ажлыг -ын даргын тушаалын дагуу хүлээлцэхээр шийдвэрлэсэн.-ын даргын 2016.03.21-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/89 дугаар тушаал ирсэн бөгөөд энэхүү тушаалын 3-р заалтанд Энэхүү тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж төрийн үйлчилгээний албан хаагчдын мөн өдрөөс эхлэн чөлөөлөх арга хэмжээ авч ажиллахыг аймгийн -ын дарга нарт тус тус үүрэг болгосугай..гэсэн заалт байсан. Тус тушаалыг үндэслэн Ц.*******ыг ажлаас чөлөөлсөн 2016.03.22-ны өдрийн Б/07 дугаар тушаал гаргасан. Ц.*******ыг буцаагаад ажилд авах боломжгүй, Ц.******* нь амралтаа биеэр эдэлмээр байна, манайх шинэ төгөлд байдаг орон сууцаа 8 хувийн зээлд хамруулахаар банкинд материал бүрдүүлсэн, 4 сарын 10-дын үеэр шийдэгдэх байх, тэр үед ажлаас чөлөөлөгдсөн байж болохгүй гэсэн хүсэлтийг тавьсан учир -ын даргатай утсаар зөвлөлдөөд би өөрийнхөө гаргасан 2016.03.22-ны өдрийн Б/07 тушаалаа хүчингүй болгоуулахаар албан бичиг хүргүүлсэн. Ингээл -ын даргын 2016.05.04-ний өдрийн Б/156 тоот тушаалаар миний гаргасан Б/07 тоот тушаалыг хүчингүй болгосон юм аа. Энэ өдөр буюу 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 1/252 албан тоотоор Ц.*******ад мэдэгдэх хуудас хүргүүлсэн юм. Архивчаар ажиллаж байсан Ц.*******ын хүсэлтийг дагуу ээлжийн амралтын хуудас 1-ээр 2016 оны ээлжийн амралтыг ажлын 15 өдөр, нэмэгдэл 9 өдөр бүгд 24 өдрөөр тооцсон. Амралтын бичгийг нягтлан үзээд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд Ц.******* нь амралтаа биеэр эдэлж 715.755 төгрөгийн амралтын цалин бодуулж авсан юм аа.

Олгосон ээлжийн амралтын хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийг дуустал олгогдсон байтал ажил олгогчийн зүгээс амралтын сүүлчийн өдөр буюу 04 дүгээр сарын 28-ны өдрөөр ажил олгогчийн санаачлагаар ажлаас халж хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэжээ. Миний гаргасан 2016.04.28-ны өдрийн Б/22 дугаар бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1-р заалтанд ..тус газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивч Ц.*******ыг 2016.04.28-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэсэн байгаа. Тасалбар болгон гэсэн монгол хэлний үгийн санд байдаг үгийг үг зүйн үндсээр нь тайлбарлавал тухайн өдрийг дуусгаснаар гэсэн агуулгыг илэрхийлдэг учраас миний гаргасан тушаал хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Ажил хүлээлцэх комисс байгуулах тухай тушаалыг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр А/22 дугаар тушаал гаргасан. Энэхүү тушаалын 1-р заалтанд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивч Ц.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан ажил хүлээлцэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсан гэж заасан. Энэ заалтыг 2016.04.28-нд ажил хүлээлц гэж ойлгож болохгүй бөгөөд тэгж ч ойлгох үндэслэлгүй юм. Ажлаас халахдаа МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2, 40.3, 43.1.1, 43.1.2, 43.1.3 дугаар зүйлүүдийн заалтыг ноцтой зөрчиж ажилтан миний эрхийг хохироосон гэжээ. Энэ тухайд МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2-т ээлжийн амралттай байгаа гэсэн заалт байдаг ба энэхүү заалтыг ноцтой зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй Ц.*******ыг 2016.04.28-ны өдрөөс тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байгаа болохоос биш Ц.*******ыг 2016 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр чөлөөлсүгэй гэсэн байгаа болохоос биш Ц.мандахыг 2016.04.28-ны өдөр чөлөөлсүгэй гэсэн заалт биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т Ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуй нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглоно гэсэн заалт байдаг ба би гаргасан тушаалаа 40.3-дахь заалтыг үндэслэл болгон аваагүй. Харин хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах 40 дүгээр зүйлийн 40.1.1 эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн энэхүү заалтыг үндэслэл болгон авсан учир 40.3 заалтаар ажилтны эрхийг хохироогоогүй гэж үзэж байна. Мөн хуулийн 43.1-т ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана. 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ . 43.3-т Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэсэн заалтуудыг би зөрчөөгүй гэж үзэж байгаа бөгөөд гаргасан тушаалаас ойлгомжтой болох байхаа гэж бодож байна..гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчаар энэ шүүх хуралд ороод байгаа маргааны эрх зүйн үндэс талаас нь тодорхой тайлбар хийе гэж бодож байна. Архивчаар ажиллаж байсан Ц.******* нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг өөрийн биеэр уншиж ойлгосон. *******ын асуудал 2 байгууллага нэгдсэнтэй холбоотой гэж үзэж байгаа юм. *******ийн Ерөнхий газар гэж Монгол улсын эд хөрөнгийн эрхийн үйл ажиллагаа явуулж байсан байгууллага. Нөгөө талд Үндэсний статистикийн хороо гэж байсан. Уг хоёр газрыг 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн үйл ажиллагааг нэгтгэхээр эрх зүйн актууд гарсан. Энэ эрх зүйн актуудын хүрээнд орон тоо цөөрүүлж нэг архивч маань байхгүй болсон юм гэдгийг хэлмээр байна. Энэ дотроос 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гарсан Б/64 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай ******* Статистикийн ерөнхий газрын даргын албан тоот ирсэн. Энэ чиглэлд заасан 2016 оны төсвийн тухай хууль Засгийн газрын 2016 оны Засгын газрын агентлаг Төрийн байгууллага бүтэц зохион байгууллалтын талаар авах арга хэмжээний тухай 801 дүгээр тогтоолын дагуу *******ийн ерөнхий газар, Улсын ******* нэгдэж ******* статистикын ерөнхий газар байгуулсан үүний дагуу тус өдрөөс 2016 оны ******* ******* үйл ажиллагааны стратеги дахин байгуулалтын бүтцийг нэгтгэн зохион байгуулах тухай 2016 оны 304 дүгээр тушаалаар тус газрын бүтэц зохион байгууллалтыг баталсан юм. Тэгэхээр энэ тушаал дээр архивч нэг гэсэн. Тэгээд 2 архивчтай хэн нь байхав гэдэг дээр тодорхой хэмжээгээр хамт олны саналыг авсан, хурлаа хийсэн нууц санал хураалт авсан. Даргын зөвлөлийн хурал хийсэн бүгдийг нотлох баримтад өгсөн байгаа. Сүүлийн 2 жилийн хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн үнэлгээг үзсэн ийм олон шалтгаануудаар *******ыг ажлаас чөлөөлөх болсон юмаа. *******ыг ажлаас чөлөөлсөн тушаал дээр үүрэгт ажлаас нь 2016 оны 04 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон гэсэн байгаа. Тасалбар болгох гэсэн үг нь монгол хэлний үгсийн санд тодорхой байгаа хэн ч харсан 28 ны өдрийн 24.00 цагаар тухайн өдөр дуусгавар болж байгаа. Мөн Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг анхаарч судалсны үндсэн дээр дээрх тушаалыг гаргасан юм. Анх Ц.*******ыг ажлаас чөлөөлөхдөө 2016 оны 02 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас гардуулсан. Улмаар 2016 оны 03 сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн юм. Гэтэл Ц.******* нь Баянхонгор сумын Шинэ төгөл хотхонд байр авсан, зээлийн асуудал нь 2016 оны 04 сард шийдэгдэх тул анхаарч үзнэ үү, ажлаас чөлөөлөгдөхөөсөө өснө ээлжийн амралтаа биеэр эдлэх хүсэлтэй болохоо илэрхийлсэн тул хүсэлтийг нь харгалзан Б/07 дугаар тушаалаар хүчингүй болгуулахаар дээд газартаа хандсан. Ингээд Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгосон юм. Улмаар Ц.******* ээлжийн амралтаа биеэр эдлээд 2016 оны 04 сарын 29-ний өдөр ажилдаа орох байсан. Мөн өдрөөр нь ажлаас чөлөөлсөн. Иймд сүүлийн Б/22 дугаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа дахин мэдэгдэх хуудас өгөөгүй. Учир нь 2016 оны 02 сарын 25-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулсан тул дахин өгөх шаардлагагүй гэж үзсэн. Ажил хүлээлцэх тушаалын огноо, дугаар адилхан байгаа нь бичиг хэргийн хариуцлагагүй байдалтай холбоотой юм. Яаж ч бодсон ажил хүлээлцүүлэх тушаалаа өмнө нь гаргаж гардуулчихаад дараа нь ажлаас чөлөөлсөн тушаалаа гаргаж гардуулна гэж байхгүй шүү дээ. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, нягтлан бодогч маань Ц.*******ын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийдээ 4 сарын амралтын мөнгийг салгаж бодолгүй 3 сарын цалин дээр давхар бичилт хийсэн байсан. Үүнийг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж зөвтгүүлсэн байгаа. Ц.*******ыг ажлаас чөлөөлөхдөө дээд газрын хуулийн хэлтэс болон хуульч найз нөхдөөсөө зөвлөгөө авч байж Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тушаал гаргасан. Манай байгууллага татан буугдаагүй нь ойлгомжтой 2 архивч ажиллаж байсныг 1 архивч болгон орон тоог цөөрүүлсэн тул уг хуулийн дээрх хэсгийг удирдлага болгосон. Гэрээт ажилтны хувьд өмнө ажиллаж байсан мэргэжлийн хүмүүс болон шинээр авсан хүнийг нас хүйс буюу ажлын байрны онцлог байдлыг харгалзан нягтлан бодогчтойгоо зөвшилцөөд нярав гэсэн ажлын байран дээр эрэгтэй хүн авч ажиллуулсан юм. Энэ ажлын хувьд бичиг баримтыг зөөж зөөвөрлөх биеийн хүч шаарддаг тул энэ байдлыг бодолцож авч ажиллуулсан юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийн хүүхдийн ажилд хяналт тавьдаг байгууллагын даргын нөхрийг буюу ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг авч ажиллуулсан гэсэн байсан. Би энэ байдлыг тодруулах зорилгоор Баянхонгор аймгийн Хууль зүйн хэлтсийн даргад хандан албан бичиг авсан байгаа. Уг албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсээгүй болохыг тодорхойлсон байгаа. Ц.*******ын ажлыг би 1 хоногт багтаагаад хүлээлцчих байх гэж бодсон боловч ажил хүлээлцэхэд хувийн хэрэг материалыг нэг бүрчлэн үзэж танилцах шаардлагатай байсан тул хагас бүтэн сайн өдрийг дамнан ажил хүлээлцсэн юм. Ц.******* нь ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмждээ 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан. Тэтгэмж авсан нь ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна..гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь Баянхонгор аймгийн *******, *******т холбогдуулан Баянхонгор аймгийн *******, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байлгасан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэмэгдүүлсэн шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Баянхонгор аймгийн *******, *******т холбогдуулан Баянхонгор аймгийн *******, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын даргын 2007 оны 09 сарын 24-ний өдрийн 227 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албаны архивчаар томилогдон ажиллаж байгаад Баянхонгор аймгийн *******ийн хэлтсийн даргын 2009 оны 09 сарын 01-ний өдрийн 14 дүгээр тушаалаар ЭХЭБТ-ын архивчаар томилогдон ажиллаж байжээ.

Ингээд Баянхонгор аймгийн *******, ******* даргын 2016 оны 04 сарын 28-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөгсөн байна.

Ц.*******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн 2016 оны 04 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн бичмэл нотлох баримтуудаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 501 дугаар тогтоолоор *******ийн ерөнхий газар нь *******, статистикийн ерөнхий газар болж бүтэц зохин байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой Улсын бүтгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 сарын 22-ны өдрийн Б/44, 2016 оны 03 сарын 04-ний өдрийн Б/68 дугаар тушаалуудаар Аймгийн улсын бүртгэл, статисткийн газрын албан тушаалын орон, тоо ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталсан байна.

Дээрх тушаалуудаар Баянхонгор аймгийн ******* ******* бүтэц орон тоо өөрчлөгдөж урьд 2 архивчийн орон тоогоор ажиллаж байсныг архивч 1 ажиллахаар өөрчилсөн байна.

Ийнхүү аймгийн Баянхонгор аймгийн ******* ******* нь 2016 оны 02 сарын 25-ны өдөр даргын зөвлөлийн хурал, 2016 оны 02 сарын 26-ны өдөр хамт олны хурал хийж *******, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 сарын 22-ны өдрийн Б/44 тушаалын хүрээнд одоо ажиллаж байгаа 2 архивч болох Д., Ц.******* нарын хэнийг авч үлдэх талаар нууц санал хураалт явуулснаар Д.г ажилд нь хэвээр үлдээж, Ц.*******ын ажлыг хүлээлцэх шийдвэр гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах шаардлагагүй гэж үзсэн үндэслэлийг тайлбарлавал:

Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 29-нд ажилдаа орох байтал ээлжийн амралт дуусаагүй байхад буюу 04 дүгээр сарын 28-ны өдрөөр он сар тавьж ажлаас халсан нь, мөн 2016 оны 04 сарын 28-ны өдрөөр он сар тавьж ажил хүлээлцэх комисс байгуулах тухай тушаал гарган ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2-ыг зөрчиж ээлжийн амралттай байхад ажлаас халах тушаал гаргасан.

Дээрх ээлжийн амралттай байхад ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл ажлаас халах, ажил хүлээлцэх гэсэн агуулга бүхий уг хуулийн 43.1, 43.2, 43.3 дугаар зүйлүүдийг бүхэлд нь зөрчсөн нь энэ нэхэмжлэлийг гаргах үндэслэл болсон юм... гэжээ.

1. Шүүх Ц.*******ыг ажлаас чөлөөлсөн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хянахад

Тушаалын 1 дэх заалтанд Ц.*******ыг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно,73 дугаар зүйлийн 73.3-д Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна ..гэснээс үзвэл Ц.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал 2016 оны 04 сарын 28-ны өдөр бичигдсэн боловч түүнийг ажлаас чөлөөлсөн огноо нь 2016 оны 04 сарын 29-ний өдөр гэж ойлгогдож байна. Учир нь тушаах хэсэгт Ц.*******ыг 2016 оны 04 сарын 28-ны өдрөөс тасалбар болгон гэсэн нь мөн өдрийн 24.00 цагаар тасалбар болгон дараа өдрийн 00.00 цагаас эхлэн ажлаас чөлөөлсөн гэж ойлгогдох үндэстэй байна.

2. Баянхонгор аймгийн *******, ******* даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн Б/22 дугаартай Ажил хүлээлцэх комисс байгуулах тухай тушаалыг хянахад

Тушаалын тушаах хэсгийн 1 дэх хэсэгт Ц.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 04 сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан ажил хүлээлцэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай гэснээс дүгнэвэл нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн Эхний ээлжинд ажил хүлээлцэх комисс байгуулах тухай тушаалыг гардуулснаас үзвэл ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байхад энэ тушаал гарсан, амралттай байхад Ажил хүлээлцэх комисс байгуулсан тушаалыг хариуцагч гаргасан гэсэн нь үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн уг тушаалын 2 дахь хэсэгт Ажил хүлээлцэх тухай тэмдэглэлийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор танилцуулахыг комиссын дарга Л.Мэндбаярт даалгасугай гэснээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэсэн заалт зөрчигдөөгүй байна. Өөрөөр хэлбэл тушаалын 2 дахь хэсэгт ажил хүлээлцэх комисс ажил хүлээлцэх ажлыг 2016 оны 05 дугаар сарын 02-ны дотор хийж гүйцэтгэн мөн өдөр дүнг танилцуулахыг комиссын даргад үүрэг болгосон гэж ойлгогдож байна.

Нөгөө талаар ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож өгөөгүй нь тухайн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал бүхэлдээ хууль зөрчсөн, үндэслэлгүй гэж үзэх боломжгүй бөгөөд гагцхүү ажилтыг ажлаас чөлөөлсөн сүүлийн цаг хугацааг тодорхойлж түүнд оногдуулах цалин, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул уг хугацааг тушаалд тусгаж байхыг хуульчилсан агуулгатай юм.

3. Нэхэмжлэлд -ын даргын 2016 оны 03 сарын 04-ний өдрийн албан тушаалын ангилал зэрэглэл батлах тухай Б/68 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн -нь архивчийн 1 орон тоогоор мэргэжлийн албан хаагч ажиллахаар орон тоо бүтэц гэх тушаалыг барьж ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-дахь заалтыг ноцтой зөрсөн байна. Учир нь ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглодог..гэжээ.

Дээрх үндэслэлийг шүүх хянахад хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар зэргээр *******ийн ерөнхий газар нь *******, статистикийн ерөнхий газар болж бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой Баянхонгор аймгийн ******* ******* бүтэц орон тоо өөрчлөгдөж урьд 2 архивчийн орон тоогоор ажиллаж байсныг архивч 1 ажиллахаар өөрчилснөөс болж Ц.*******ыг орон тооны цомхотголоор буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-дэх хэсэгт заасан ажилтны тоог цөөрүүлсэнгэсэн үндэслэлээр чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. *******, статистикийн ерөнхий газрын дарга С.тай хийсэн онлайн хурлаар Хоёр байгууллага нэгдсэнтэй холбоотой ажилтныг ажлаас халж солихгүй гэснийг хариуцагч байгууллага зөрчсөн, олон жил хөдөлмөрийн гэрээгээр ажилласан ажилтнаа ажлаас халсан атлаа гэрээт ажилтнаар шинэ хүн авч ажиллуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг тус тус зөрчсөн... гэснийг хянахад дээрх шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, ач холбогдолгүй боловч зохигчдоос гаргаж өгсөн баримтуудаар хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлд дурьдсан дээрх хуулийн зохих заалтуудыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон байна.

5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь Ц.*******ад 2016 оны 02 сарын 25-ны өдөр 1/252 дугаар албан бичгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж 2016 оны 03 сарын 22 ны өдөр 2016 оны 03 сарын 22-ны өдөр Б/07 дугаар тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Гэтэл ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг*******, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар хүчингүй болгосон тул дээрх мэдэгдэх хуудасны үйлчлэл дууссан байна. Иймд Баянхонгор аймгийн -ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2016 оны 04 сарын 28-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Ц.*******ыг дахин ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар дахин мэдэгдэх хуудас өгч, гарын үсэг зуруулах байсныг зөрчсөн гэжээ.

Дээрх шаардлагыг хянахад Баянхонгор аймгийн -ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Ц.*******ад 2016 оны 02 сарын 25-ны өдөр 1/252 дугаар албан бичгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж 2016 оны 03 сарын 22 ны өдөр Б/07 дугаар тушаал гарган ажлаас чөлөөлсөн байна.

Гэвч зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар Ц.******* нь Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу тухайн жилийн ээлжийн амралтыг биеэр эдлэх санал тавьснаар Баянхонгор аймгийн -ын даргын үүргийг түр орлон гүйэтгэгч нь урьд гаргасан 2016 оны 03 сарын 22-ны өдөр Б/07 дугаар тушаалаа хүчингүй болгуулахаар 2016 оны 03 сарын 25-ны өдөр 1/378 дугаар албан бичгээр *******, статистикийн ерөнхий газарт тушаал, санал хүргүүлсэн байна.

Улмаар *******, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн -ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Пүрэвдамбын 2016 оны 03 сарын 22-ны өдөр Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

Ингэснээр нэхэмжлэгч Ц.******* нь 2016 оны 03 сарын 28-ны өдрөөс 2016 оны 04 сарын 28-ний өдрийг дуустал ээлжийн амралтаа эдэлсэн болох нь тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь Ц.*******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг зөрчөөгүй бөгөөд хуульд заасан мэдэгдэх хуудас хүргүүлэх хугацаанд хүргүүлсэн байна.

*******, статистикийн ерөнхий газрын даргын даргын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн -ын даргын үүргийг түр орлон гүйэтгэгч Ё.Пүрэвдамбын 2016 оны 03 сарын 22-ны өдөр Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь Ц.*******ыг ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн мэдэгдэх хуудасны үйлчлэлийг зогсоох, хүчингүй болгох үндэслэл биш юм.

Түүнчлэн 2016 оны 02 сарын 25-ны өдөр 1/252 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгосон эрхийн акт, шийдвэр гараагүй байна.

Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг ажил олгогч хэрэгжүүлсний үр дагавар нь тухайн ажилтан ямар үндэслэл шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх болсноо тодорхой хугацааны өмнө мэдсэн байх эрхийг хангах агуулгатай байна.

Үйл баримтаас үзвэл ажилтан Ц.******* нь Ажлын байрны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөх болсноо хуульд заасан хугацааны өмнө мэдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-дахь хэсгийг хэрэгжүүлэн ажилласан гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасныг хянахад

Гэрч Г.ын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн 01/455 дугаар албан бичгээр хариуцагч байгууллага болох Баянхонгор аймгийн *******, ******* нь нэхэмжлэгч Ц.*******ын 2016 оны 03 сарын цалин, олговор, 2016 оны ээлжийн амралтын мөнгө зэрэгт төлөгдөх шимтгэл хураамжийг 2016 оны 03, 04 саруудад хувааж мэдүүлээгүй болох нь тогтоогдсон байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ц.*******ын 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 29-ний өдөр хүртлэх ажилласан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Ц.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн *******, *******т даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажил олгогч нь Ц.*******ыг 2016 оны 04 сарын 29-ний өдрөөс 2016 оны 05 сарын 02-ны өдөр хүртэл ажил хүлээлцүүлэх зорилгоор ажиллуулсан тул илүү цаг ажиллуулсны цалинг гаргуулахыг шаардсан боловч энэ талаар шүүхэд бичгээр нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байх тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болох,

Хариуцагч байгууллага болох Баянхонгор аймгийн *******, ******* нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр тодорхой тооны гэрээт ажилтнуудыг ажиллуулж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасанАжилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэсэн заалтыг ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ын 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 29 ний өдөр хүртлэх ажилласан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Ц.*******ын  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн *******, *******т даалгасугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ц.*******ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн *******, *******т холбогдох Баянхонгор аймгийн *******, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ