Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2016/00537

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******ын ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох

 Зээлийн гэрээний үүргийн төлбар 6.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.******* нь 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай зээлийн гэрээ байгуулан Сум хөгжүүлэх сангаас Нийтийн хоолны үйлдвэрлэлийн чиглэлээр 9000.000 төгрөгийн зээл авсан ба зээлийн гэрээ 2015 оны 12 сарын 28-ны өдөр дууссан дууссан зээл, хүүгийн хамт 9 540 000 төгрөгийг төлөхөөс 3 360 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 6 180 000 төгрөгийг 2016 оны 07 сард багтаан төлүүлэх хүсэлтэй тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 6180000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын *******  нь Б.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн төлбөр 6180000 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.

Хариуцагч Б.******* нь 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас гутал үйлдвэрлэлийн чиглэлээр 9000000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан байна.

Улмаар гэрээний хугацаа 2015 оны 12 сарын 28-нд дууссан, хариуцагч Б.******* нь зээлийн төлбөр, хүү 6180000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 6180000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 6180000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д , заасныг баримтлан тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******гаас 56916 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ   Ч.БАЯРЦЭНГЭЛ