| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0532/И |
| Дугаар | 131/ШШ2016/00538 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 131/ШШ2016/00538
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* ******* ******* ы од бүртгэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн т холбогдох Зээлийн гэрээний 600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.******* би Ч.ыг анх 2015 оны 06 дугаар сараас таньдаг болсон бөгөөд дажгүй залуу шиг санагдсан. Ч. бид хоёр 2015 оны 11 дүгээр сарын эхээр уулзсан тэр үед мөнгөний хэрэг гарсан талаар надад хэлсэн. Тэгээд би сайн санаж мөнгө зээлдүүлэхээр болсон. Ч. нь мөнгө зээлж авахдаа 7 хоногийн дараа буцааж өгнө гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ны тоот данснаас 800 000 төгрөг авч, 600 000 төгрөгийг Ч.т бэлнээр өгсөн. Одоо мөнгөө авъя гэхээр утсаа авахгүй, авахаараа дуугарахгүй, мөнгө байхгүй, чаддаг юм бол олж авахыг чинь харна гэх зэргээр даажигнаж тохуурхаж байна.
Иймд Ч.аас 600000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч. шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.*******оос авсан 600000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 17-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Ч.т холбогдуулан Зээлийн гэрээний 600000 гаргуулах-ыг хүсэн шаарджээ.
Б.******* нь хариуцагч Ч.т нь харилцан тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 600000 төгрөг зээлүүлж хэлцэл хийсэн ч тогтсон хугацаандаа буцаан төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч. нь зээлийн гэрээний үүрэг 600000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 17-ны дотор төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргажээ.
Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ч. нь Зээлийн гэрээний 600000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 17-ны дотор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид улсын төсвөөс 9325 төгрөг, хариуцагч Ч.аас 9325 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ