Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2016/00539

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, од оршин суух, гийн д холбогдох “Талийгаач нөхөр Н.гийн Баянхонгор сумын т байрлах ны од байршилтай улсын дугаартай 2 өрөө байрны өв залгамжлагчаар хууль ёсны эхнэр Т.******* болон охин Д., Д., Д., хүү Д., Д. нарыг тогтоолгох, улсын бүртгэлтэй 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр нэмэгдүүлсэн хууль бус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Талийгчаач нөхөр Н.гийн эрх залгамжлагч тогтоолгох, хоёр өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр Т.*******г тогтоолгох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Д., Д., Д., хүү Д., Д. нар нь маргаан бүхий Баянхонгор сумын т байрлах 20 дугаар барйны од байршилтай улсын дугаартай 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг тус тус гаргасныг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагч Ж., хариуцагчийн өмгөөлөгч Р., гуравдагч этгээд Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нарын оролцов.          

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр асан овогтой тай 1978 оны 09 дүгээр сарын 27 ны өдөр гэр бүл болж 5 хүүхэд төрүүлсэн. 1973 онд Д., 1975 онд Д., 1978 онд Д., 1980 онд Д., 1983 онд Д. нарыг төрүүлж өсгөсөн. Нөхөр бид хоёр амьдралын шаардлагаар тусдаа амьдарч, тусдаа амьдрах хугацаанд бид хоёр эхнэр, нөхрийн үүргээ гүйцэтгэж, нөхөр маань эцэг хүнийхээ үүргийг хүлээж хүүхдүүдтэйгээ байнгын харилцаатай байсан. Н.д түүний ажиллаж байсан Баянхонгор ХК-иас 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор сумын т байрлах ны од байршилтай улсын дугаартай 2 өрөө байрыг өгсөн юм. Н. нь амьд сэрүүн байхдаа Ж. гэх хүнтэй хамтран амьдарч байсан байдаг. Иргэн Ж. талийгаач Н. нар нь хамтран амьдрах хугацаандаа хууль бусаар гэрлэлтээ батлуулж улмаар Талийгаач Н.гийн хоёр өрөө байрны хамтран өмчлөгчөөр Ж. болон түүний ач охин Б. нар нь орж энэхүү байрыг хууль бусаар өмчилж байна.Талийгаач Н.гийн өмч болох 2 өрөө орон сууцыг хууль ёсны эхнэр болон төрсөн хүүхдүүд нь хуулийн дагуу өмчилж авах болон түүний эрхийг залгамжлах эрхтэй билээ.Иймд талийгаач нөхөр болох Н.гийн Баянхонгор сумын т байрлах ны од байршилтай улсын дугаартай 2 өрөө байрны өв залгамжлагчаар хууль ёсны эхнэр нэхэмжлэгч Т.******* намайг болон бид нарын төрсөн хүүхэд болох охин Д., Д., охин Д.Даариймаа, хүү Д., хүү Д. нарыг тогтоолгох.Хариуцагч Ж. нь талийгаач Н.тай хууль бусаар гэрлэлтээ батлуулж, тус гэрлэлтийн баталгааг ашиглан өөрийн зээ охин Б. болон өөрийн нэрээ оруулан талийгаач нөхрийн өмч болох улсын дугаартай 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр нэмэгдсэн хууль бус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах. Талийгаач нөхөр болох Н.гийн эрх залгамжлагчийг тогтоолгох, 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр эхнэр Т.******* намайг тогтоож өгнө үү..гэжээ.

Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрөө Баянхонгор аймагт төрсөн. Миний нөхөр Ховд аймагт төрсөн. Бид хоёр 1972 онд танилцаад 1973 онд том охин г төрүүлж байсан. Би 17-той, манай нөхөр 22 настай бид анх гэр бүл болж байсан. Тэгээд одоо хүртэл гэр бүл. Би хэдэн хүүхдээ сургууль соёл төгсгөх гэж ******* авч явж, өөрөө ажил хийж хэдэн хүүхдээ өсгөдөг. Миний нөхөр геологчи, жил бүрийн 3 сард ажилдаа гараад 11 сард бууж ирдэг ийм л эцэг хүн байсан. Би бол г ерөөөсөө танихгүй, мэдэхгүй ч үгүй. Ер хүн нэг удаа алдаа л биз. Миний хэдэн хүүхэд, бид нараар өчнөөн жил ингэж тоглож, эх хүн байж хүний юманд ингэж шунаж болохгүй л байх л даа. Надад тэгэж л бодогдож байна. Би хэзээ ч хүний юманд шунадаггүй. Би хүний нутгийн залууг өөрийнхөө нутагт хань ижлээ гэж авчирсан. Яахав миний нөхөр дураараа, миний аав би айлын том хүүхэд би өөрийнхөө амьдралыг өөрөө л мэдэж эхлүүлсэн. Тэгээд хүний нутгийн хүнийг яахав жаахан архи уудагаар нь далимдуулж, яахав ер алдаа л биз. Миний хүүхдүүд надаас нуучихсан байсан. Манай хүн нас барчихаад би хүүхдээ гадаад явуулах гээд Иргэний мэдээллийн төв дээр очиж тодорхойлолт авах гээд очтол 2 дох гэр бүл гэж гарч ирсэн. Энэ хүнтэй гэрлэчихсэн гэх баталгаа гарч ирж бид мэдсэн. Тэрнээс энэ хүнийг өмнө мэдээгүй, таарч ч байгаагүй мэдээгүй, манай хүн бол их саваагүй зантай, гэж эгч байсан. Тэр эгч би ганц бие, ганц хүүтэй л хүн, та нарын эд хөрөнгөнд шунахгүй, эгч нь та нартай нэг юм зөвлөх гэсэн юм гээд утсаар ярьсан. Бид хоёр яахав бүтээгүй, гэхдээ одоо аяга цайгаа хувааж уугаад хамт байя, хүүхдээс чинь харалцаад, нааш цаашаа байя гэсэн. Эндэхийг нь эгч хариуцаад, хотыг нь би хариуцаад эгч бид хоёр бол эгч дүүс шиг сайхан байсан. Тэгээд эгчийг байхгүй болсноос хойш л бид хоёр ийм болсон гэж энэ хүн яриад байдаг юм. Тэгээд бид 2 дундаасаа 5 хүүхэд 13 ач зээтэй. Яагаад би д гомдоод байгаа вэ гэхээр. Хүн хүний юманд шунаж болно. Өөрийнхөө нэрийг л оруулна биз яагаад ач охиноо оруулж байгаа юм бэ. Миний нөхөр хүний нутагт ирээд нэг бие нь 5-6 болоод ач зээтэйгээ 10-20 болж байгаа. Тэгэхэд өөрийнхөө ач зээг бодсон шигээ миний нөхрийн үр хүүхэд, ач зээг бодож болно ш дээ. Би шүүх хурал дээр сонсож байсан. Миний том охин Д. 2 ихэр хүүхдээ тэвэрчихсэн, нөхрөө дагуулаад ирэхэд Ж. байранд нь байсан. Тэгэхэд аав нь ч энэ хүн ч согтуу байсан гэсэн. Миний охины бэлгийг энэ хүн урдаас нь цацаад миний охиныг хөөгөөд гаргаж байсан гэдгийг нь шүүх хуралдаан дээр сонсож байсан. Би бас өмгөөлөгчид маш их гомдож явдаг. Залуу хүн, би өмгөөлөгчийн хороонд өргөдөл гаргая гэж очсон, миний охидуудтай адил юм уу гэж бодоод орхисон нь буруудав уу гэж бодож байна. Яагаад гомдож байгаа вэ? гэхээр шүүх хурал эхлээгүй, бид нар аймагт дөнгөж ирээд өргөдөл гаргах гээд явж байхад энэ өмгөөлөгч шүүхийн зөвшөөрөлгүй ирээд миний охиныг өчнөөн уйлуулаад явуулсан байсан. Шүүх хурлын хажуугаар Ж.гийн дарамт их байна, тэгэж ч ном уншууллаа, тэгэж ч та нарт хараал хийлгэлээ гэдэг. Ер нь бид нар цөмөөрөө л эх хүмүүс, нөхрөө бид нар л авч явахаас биш, тэгэхдээ би нөхөртөө ерөөсөө мөнгө явуул тэг ингэ гэдэггүй байсан. Миний нөхөр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлчихдөг, түлээ модоо аваад өгдөг, идэш хоолоо чирээд ирчихдэг болохоор нь миний аав ч юу гэх вэ? хүний нутгийн юм, айлын отгон хүүхэд юм чинь дураар нь байлга, ядаж 5 төгрөгийнх талыг нь авч бай, тэрүүгээр нь гуанздаж байг гэдэг байсан болохоор би нөхрийнхөө 1 төгрөгийг ч авч үзээгүй, миний нөхөр л юмаа зохицуулдаг. Бид хоёр амьдралдаа ерөөсөө хэрэлдэж үзээгүй. Ядаж нэг муудаж байсан бол, бид 2 нялх юм, аав ээж нь 5 ханатай гэр барьж өгсөн, одоо ч амьдарч л байна. Энэ үл хөдлөх хөрөнгө  дээр гэх хүний худ болох гэж хүн үл хөдлөхийн дарга байсан гэсэн аягүй их нөлөөлсөн. Иргэний мэдээллийн төвд манай архив ерөөсөө байхгүй. Хотоос юмнуудаа бүрдүүлээд ирсэн чинь 2 билүү 3 дах шүүх хуралдаан дээр Баянбулаг сумын айлын бичиг хэрэгт явна гээд манай бичиг баримт гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ үл хөдлөхийг хийхэд маш олон хүний юм орсон.   Тэгэхэд миний том хүүг аавыгаа зоддог, миний охин г өөрийнхөө охин гээд бодчихсон, миний охин намайг аваарай гэсэн юм гээд л намайг ерөөсөө байнгын сонин сонин байдалд оруулдаг. Тэгээд л миний нөхөр гээд яриад байдаг юм. Үр хүүхэд, хань ижил нь байж байхад тэгмээргүй байх юм. Надад үнэндээ маш хэцүү дарамттай, энэ шүүх хуралдаанаар 2 тийш нь болгож шийдэж өгөөч. Тэгээд сая том охиноо алдчих дөхлөө, эмнэлэгт байгаа. Би та нарт нэг юм захъя гэж боддог юм. Та нар залуу хүмүүс, хүний нутгийн хүнийг л та нар сайн хайрлаж байгаасай, юманд нь шунах биш, яагаад ч ийм байдалд хүрч байгаан, тэгээд өөрийнх нь зээ болохоор миний нөхрийн нэр дээр хүүхэд нь юм шиг яваад байгаа, энэ хүнийг аваад, тэжээгээд явах үр хүүхэд байдаггүй юм уу, тэгээд ингээд бид нарын юманд шунаад байдаг юм уу, эсхүл өмгөөлөгч нь зааж өгөөд байдаг юм уу, өмгөөлөгчид нь ашигтай байдаг юм уу, үр хүүхдийнх нь нэрийг бариад эхийг нь дарамтлаад байж болдог ч юм уу, бүү мэд, энэ хүнийг би бол ер танихгүй, энэ хүн үгээ хэлэх биз. Тэгээд тэр эгчийг л муулаад байдаг юм билээ. Хамаг гутал нь байжийсан ч гэх шиг, тэгэж ерөөсөө болохгүй, үхсэн амьд хүмүүсээр оролдож юугаа хийх вэ дээ. Би олон удаа шүүх хуралдаанд оролцож чадахгүй, хоёрт хар нялхаас нь суусан хүнийг миний нөхөр гэж доромжлоод янз бүрийн юм яриад байхаар нь тэвчиж чадахгүй байна. Би нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Ж. шүүхэд гаргасан тайлбартаа:

Би уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талийгаач нөхөр Н.тай 2004 оны сүүлээс танилцаад дотно болж манай гэрт хамт амьдарч байгаад 2010 оны 08 сарын 03 нд жил сарын сайн өдөр талийгч өөрийн гэр орон болох Баянхонгор сумын 1- 2 өрөө байрандаа өөрийн болон миний ойр дотны хүмүүс болон манай хамт олны төлөөллийг урьж оруулан цайллаг ёслол хийж, орон гэртээ хамтран амьдарч байгаад сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хоёул хамт очиж албан ёсоор өргөдлөө гаргаж гэрлэлтээ 2010.10.29-ний өдөр батлуулсан. Гэтэл одоо яахаараа Т.******* нь Н.г нас бараад 4 жил болж байхад шүүхэд хандаад өөрийгөө хууль ёсны эхнэр гээд бид хоёрын хууль ёсны гэрлэлтийн баталгааг хууль бус гээд байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн үед сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан нарийн шалгаад дээд газраасаа аасууж тодруулаад нэгдсэн санд өмнөх гэрлэлт хүчинтэй гэсэн мэдээлэл алга байна, та хоёрын гэрлэлтийг батлахад хууль зөрчихгүй гээд гэрчийг байлцуулан эмнэлгийн шинжилгээний бичиг та хоёрын өргөдөл зэрэгт үндэслэн гэрлэлтийг бүртгэсэн. Талийгаач нь 2004-2005 онд надтай танилцаад удаагүй байхдаа надад гэр орон хань ижил заяалаа гэж ихэд баярлаж байсан бөгөөд түүний ажиллаж байсан Баянхонгор Гео ХК-иас 1998 онд 1993 оны 01 сарын 01-нээс 1998 оны 10 сарын 26 хүртэл тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж хээрийн судалгааны ажил эрхэлж байсан гээд Н.гийн маань ажил хөдөлмөрийг үнэлж Баянхонгор сумын 1-од байрлалтай 2 өрөө байрыг тус байгууллагын удирдлагын зүгээс эзэмшлээр өгч гэрээний 5 дахь заалтанд ийнхүү 5 жилийн хугацаанд тасралтгүй үр бүтээлтэй ажиллах нөхцлөөр 2 өрөө байрыг үнэ төлбөргүй эзэмшиж үнэ төлбөргүй өмчлөлдөө авахаар тохиролцож 2004.04.26-ны өдрийн 01 тоот Баянхонгор Гео ХК-ийн ТУЗ-н тогтоолоор Н.д хувьчлан олгож шийдвэрлэж байсан баримт нь надад эх хувиараа хадгалуулж өгсөн байгаа. Талийгаач маань 2005.02.25-нд ганцаараа өөрийн нэр дээр улсын бүртгэлтэй 000145934 дугаартай  гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс гаргуулан авсан. 2012 оны 11 сарын эхээр талийгаач намайг нотариат дээр хамт очоотох гээд байхаар нь хамт очиход”Бүх зүйл боллоо, чиний гарын үсэг хэрэгтэй байна” гээд гарын үсэг зуруулаад тэр нотариатч нь баяр хүргээд өөрсдийн 2 өрөө байрыг хуулийн дагуу өмчлөх эрхтэй боллоо гэж байсан. 2012 оны 12 сарын 04-ний өдөр талийгаач маань хүнд өвчний учир нас барсан. Би буян номын ажлыг нь өөрийн хэр чадлаараа болон хамт олон найз нөхөд ах дүү хамаатан садангын тусламжтайгаар гүйцэтгэж ирээд байж байтал охин нь аав маань бидэнд энэ биеийг минь төрүүлж өгснөөр өөр ямар илүү өглөг ааваасаа хүсэх вий дэ эгч та түүний энэ байрыг эзэмшиж явна биздээ гэж надад хэлж үлдээж байсан юм. Би одооч зул хүжийг нь таслалгүй буян ном уншсаар сууна..гэжээ.

Хариуцагч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ байрны төлөө нөхрөө нас барснаас хойш жил болоогүй надад өргөдөл гомдол гаргаж ирсэн. Тэгээд миний хувьд яагаад зүтгээд мэтгэлцээд байгаа юм болоо гэхээр би өөрийгөө бодохоор би хувь тавилангаараа л энэ хүнтэй амьдарсан. Би халуун ам бүл, 5 нялх хүүхдийг, халуун ам бүлийг залуу насныхаа аагаар салгаад сарниагаад бусниулаад амьдраагүй, тэгэж өөртөө дүгнэлт хийж байна. Би гэж хүнтэй хар нялхаасаа суугаад 23 жил амьдраад өвчнөөр алдсан. Би тэгээд 3 өнчин хүүхэдтэй хоцроод, эмнэлэгт ажилладаг байсан. Тэгээд 4-5 жил амьдарч байгаад 2004 онд гэж хүнтэй танилцаад, хоёулаа хижээл хүмүүс бараг 50 хүрч байсан. Урьдах эхнэр нас барсан гэж хэлсэн. Тэгээд урд нь би ******* гэж хүнтэй амьдарч байгаад 1992 оноос салж сарниад явсан. Надад хүүхдүүд байдаг гэсэн. Би тэгтэл г  таньдаг байсан. Би ******* гэж хүнээс салж сарниад 10-20 жил болоод дараа нь гэж хүнтэй 12 жил амьдраад нас бараад, би Ховд аймаг руу ах дүү нар авч явах гээд надад нэг байр байгаа гэж байсан. Би тэгэхэд 17-р байранд 1 өрөө байранд амьдардаг байсан. Тэгээд Ховд явчихаад ирээд надад нэг ч таньдаг хүн алга, миний нутаг Баянхонгор юм байна, надтай ингэж амьдралаа яриад, хоёулаа залуу улсууд биш гэсэн. Та 2 албан ёсоор салсан юм уу гэхэд миний нэртэй 5 хүүхэд байгаа гэсэн. ******* салгана гэсэн би харин үзэх гээд байгаа юм, ын район дээрээс гэр бүлийнхээ баталгааг салгачихлаа шүү гэж над руу ярьсан, чи амьдралаа бодоорой гэсэн. Тэгээд би гэдэг хүнтэй суусан. ******* гээд хүнтэй амьдарч байгаа гэсэн гэх мэтээр ярьсан. Би ч тодорхой яриулсан. Надад бол гэр бүлийн хүн нас барсан. Би эмнэлэгт ажилладаг, 3 хүүхэдтэй байсан. Надтай танилцах үедээ тэр хүн ажилгүй байсан. Тэр үед геологи зах зээл гээд ажилгүй болчихсон, хань ижил нь нас барчихсан, тэр байр нь өөрийнх нь болоогүй, улсынх л байсан байлгүй, тийм юм яриад, удахгүй надад шагнал ирнэ гэж байсан. Тэгээд намайг ийм хүнтэй болсныг манай эмнэлгийн ганц нэг хүмүүс мэдээд наад хүн чинь их сайн хүн, манай мэдрэлд гуайг их удаан ганцаараа харж байсан, их халамжтай хүн гэж байсан. Тэгээд би хүүхдүүддээ өөрийнхөө толгойг мэднэ, би ах эгч нартаа ч хэлсэн гэсэн. Миний амьдралын үнэн түүх ийм юм, үнэхээр би салгаад суучихсан бол одоо үг дуугүй бууж өгөөд л явж байх байсан. Гэтэл одоо намайг дарамталсан гээд байна, яахав амьдралаас урган гарч байгаа зүйл, надад ч гэсэн гомдолтой байна, анхны хурал дээрээ надад 5 хүүхдээрээ ясыг чинь тараалгана, чамайг улаан цусаараа уйлахыг чинь харна гээд салаавч өгөөд бөөн хэрэлдээн маргалдаан болоод үүдний жижүүр салгаж байсан. Би ингээд өдийг хүртэл явж байна. Би нийгэмдээ ажил хөдөлмөр эрхлээд, миний ээж, аав ч намайг ингэж хүмүүжүүлсэн. Үнэндээ миний хань урианхай хүн байсан, би тэр хүний юунд ч шунаагүй, бид 2 хоёулаа л зовлон үзсэн, зовлого зулгаасан улс. Манай байранд 3 жил амьдарсан. Би тэр байранд нь очоогүй, тэр байрыг нь хүмүүст түрээслүүлээд л байж байсан. Тэр хүнийг ч манай хүн ч, би ч авч байгаагүй, би хүний юманд шунадаггүй. Тэр хүнтэй амьдарч байхад миний охин нас барсан, миний төрсөн дүү ч нас барсан. Би их зовлон үзсэн, манай хүн ч их зовлон үзсэн, тэгээд хоёр талд зовлон үзээд байсан. Тэгээд охиноо нас барчихаад ганц охин хүүхэд үлдэхээр нь тэрийгээ гэртээ байлгасан. Тэр ийн гээд байгаа чинь миний өнчин хоцорсон миний охины хүүхэд байгаа юм. Бид хоёр хажуудаа аваад ёстой амь шигээ хайрлаж, өвөө л гээд салдаггүй байсан. Манай хүн ч их өрөвчхөн, ном соёл дандаа уншиж, өөрийгөө ч их боловсруулж байдаг, би тэрэнд нь их баярладаг юм. Ер нь их хөдөлмөрч, худлаа ярьдаггүй, би 40 гарч байж архи уусан гэж надад хэлж байсан. Амьдралынхаа бүх л юмыг надад ярьдаг байсан. Би ч бүх л юмтай нь танилцаж байж суусан. Би тэр битгий хэл Эрдэнэ гэж эмнэлэгт шинжилгээ хийлгүүлээд элэгний C вирустай гарсан. Үгүй чи чинь C вирустай гарчихлаа, шарлаж байсан юм уу гэсэн чинь аймаар өвчтэй, шарлаж байсан, түүнээс халдварласан байх гэсэн. Тэгээд амандаа ямар ч шүдгүй, ганц хоёрхон шүдтэй. Тийм л хүнтэй гэрлэж байсан, би байнга элэгний L-52 гэж эм авч өгдөг байсан. Тэгээд надтай танилцчихаад энэ гээд байгаа уурхайн даргад би нэг эмэгтэйтэй танилцчихлаа, ажил ч үгүй, юу ч үгүй гээд тэгээд нэг ажил хийсэн юм. Тэгээд уурхайд ажиллаж байсан. Тэр үед хэн хэнийгээ л хянаж байсан байх. Тэгээд би янз бүрийн зан аашийн доголдолгүй хүн байна гээд эмнэлэг рүү дагуулж явж үзүүлээд, хөдөө явах болгонд нь тэр эмийг нь авч өгдөг, би анхаарал халамж тавьж байсан. Энэ бүхнийг үр хүүхэд нь бас мэдээсэй гэж бодож ярьж байна. Би одоо 60 хүрчихээд ингэж явна.Тэгээд дараа нь Усны аж ахуй ахлаж яваад 150000 төгрөг авдаг. Би ажилтай байсан, хүн элдэв юманд шунаагүй гэдгээ энэ хүмүүсийн өмнө хэлье. Би амьдралаараа л явж байгаа. Яахав би хүний амьдралд алдаа хийсэн нь нэр оруулсан, Бид монгол хүмүүс бид ламаар үзүүлсэн юм. Манай байранд амьдрах гээд байсан. Би энд чинь дасчихлаа шүү, хоёулаа энэ дээ амьдаръя гэсэн. Тэгээд гэж ламд үзүүлэхэд энэ урд байр чинь зүгээр юм байна, тэгээд ч эр хүн айлд байгаад юугаа хийх вэ? гээд тэгээд би энэ байранд ирсэн юм шүү. Манай эмнэлгийн хүмүүс бүгд ёслол болоод орсон. Тэгээд амьдарч байтал гай газар доороос гэдэг шиг миний хань өвчнөөр өнгөрсөн юм. Тэгээд амьдарч байтал эгч нь ирээд нэг компани байгуулчихлаа, чи ирж ажилламаар байна, тэтгэвэртээ гарах юм чинь та хоёрыг авъя, хөгшчүүлдээ байр барьж өгнө гэсэн гээд тэнд 1 жил ажиллаж байсан чинь л манай хүний нуруу хөл өвдлөө гэсэн, зөгийнд хатгуулдаг эмнэлэгт хэвтлээ гэсэн, гэтэл дараа нь ходоодны хорт хавдар болоод л 2010 оны сүүлчээр билүү хот руу явж эмчлүүлээд, өвчинтэй хоёулаа тулалдаад л, хүн чинь тэгээд л нэгнийгээ өвдөхөд тулалддаг юм билээ. Намайг тэгээд тулалдаж байхад ер нь ямар ч хүн тусламж үзүүлээгүй гэж боддог юм. Өөрийн талаас ч, хүний талаас ч яахав мөнгөний талаар биш, сэтгэл санааны тусламж, бид хоёулахнаа л өвчний эсрэг тулалдсан. Тэгээд бид  2 дийлээгүй 2012 онд нас барсан. Тэгэхэд ерөөсөө хүүхэд ирээгүй, яахав хагалгаан дээр ирсэн, Ховдоос ах дүү нар нь ирсэн. Манайхаас миний хүү л байсан ингээд хагалгаанд оруулсан. Яахав тэр хагалгааны үеэр буруутай ч юм шиг зөвтэй ч юм шиг нэг юм ярьсан. Би юм ч хэлж чадаагүй, тэр хүний үхэл хагацал болж байгаагүй. Ер нь тэгээд би хүн амьтантай хэрэлдэж яваагүй, эцсийн эцэст бүх юм хураагдаж байгаад үүн дээр төвлөрч байх шиг байна. Хагалгаа амжилттай болсон ч үсэрхийлэлт энэ тэр болоод би ажлаа хам хум өгөөд, химийн эмчилгээнд ороход үр хүүхдүүд нь гэж ирээгүй, ******* ч ирээгүй, ингэж өвчний эсрэг тулалдаж байхдаа хүн амьтнаас ч тусламж дэмжлэг аваагүй, улаан гараараа тулалдаж байгаад явуулсан. Үр хүүхдүүд нь ч ирээгүй яагаад ирээгүй ч мэдэхгүй, өөрт ирсэн лайгаа би өөрөө л үүрье гэж бодоод л Баянхонгор аймгийн эмнэлэгт нас бараад, дараагаар нь ах дүү нар цуглараад, тэгэхэд ирээд эгчийнх нь нөхөр түргэний машин дотор нас барсан гэж тэр манай хүнийг нас барж байх үед, 2 ах нь 60 гарсан 2 өвгөн ирээд, номыг нь авна гээд л шагнал хамаг юмыг нь аваад, энэ байрыг эгч хариуцаж явах юм байгааз дээ гэсэн. Тэр ах нь за та энэ хүүхдийг битгий зовоогоорой, ийм хагацал чинь хүнд хагацал байдаг юм шүү гэж хэлсэн. Тийм л юм болоод тарсны дараа жил болоогүй байж байтал ******* чинь ингээд хэлсэн. Тэрнээс өмнө чинь над руу нэг хүн утсаар яриад шүүхээс ярьж байна гэлүү, та чинь гэж хүнтэй гэрлэчихсэн, 2 гэрлэлт болчихсон байна, гэж хүнтэй гэрлэсэн байсныг чинь цуцаллаа шүү гээд тиймэрхүү ярьсан. Тэгээд байж байтал шүүхэд холбогдоод өдийг нь хүртэл явж байна. Би 40 нас хүрч байсан бол ингээд байрных нь түлхүүрийг өгчихөөд л явчихмаар нь байна. Даан ч би 60 нас хүрч байгаа хүн. Амьдарсныхаа үнэн зөвийг олъё доо. Би чинь яацан хүн юм. Миний охиныг нас барж байхад охин г тэврээд өвөө нь чамайг 11, 12 нас хүртэл амьд байна гээд уйлж байхад манай эмнэлгийн удирдлагууд орж ирээд ах ямар ухаантай юм бэ?, бид нар юу ч хэлж чадахгүй байхад тэгэж хэлэхээр нь дотор нэг онгойлоо шүү гэж байсан. Манай хүүхдүүд бүгд 1-2 дээд сургууль төгсчихсөн, бүгд хань ижилтэй болчихсон, г тэгсэн, г тэгсэн гээд л бүгдийг нь ярьсан. Эцэст нь би салгачихсан, би байранд нь шунаад байгаа юм шиг болчихож. Тэгээд гэрлэлтээ батлуулах гээд лавлагаа авсан чинь зүгээр гараад ирсэн, тэгэхэд тийм байх нээ тэр ын район дээр салгасан гэсэн салгасан байх нь гээд тэгэж хэлж байсан юм шүү. Одоо тэр хэлсэн үг нь надад л байгаан. Тэгээд дээр очоод гэрлэлтээ батуулсан чинь та хоёр 40 гарсан хүмүүс гэрлэж байхад, одоо залуучууд их салаад байхад чинь гээд л бид хоёрт баяр хүргэж байсан. Тэгээд манай хүн ч ёс журмаараа, би ч ёс журмаараа манай хүн ч хамтран амьдрагч гэж юу байдгийн, хууль ёсоороо амьдаръя гэдгийг нь ч зөвшөөрсөн. Бид хоёрыг наашаа цаашаа болж байхад хэл ам хийж байсан бол үр хүүхдүүд нь ч та болиоч гэсэн бол би татгалзалгүй яахав дээ. Би хууль бус юманд ерөөсөө дургүй. Би улсад 30 гаран жил ажиллахдаа буруу юм хийж байгаагүй. Тэр хүн гэнэт нас бараагүй, хүнд алуулаагүй, осолд ороогүй, орондоо үхээгүй, өвчнөөр үхсэн. Тэр хүн жил гаран өвчнөөр шаналаад байж байхад нь нэг нь ч эргэж тойрч ирээгүй гэдгийг хэлмээр байна. Үүн дээр шүүх нь ямар дүгнэлт хийдгийг би бас хармаар байна. Би амьдралынхаа төлөө бас ингэж уралцаж тасдалцаж яваагүй. Хүн амьдралынхаа төлөө ингээд үзээгүй юмаа л үздэг юм байна. Над шиг ийм амьдрал л битгий үзээсэй, та нар ч үзээгүй, ******* ч үзээгүй. Би хань ижлээ алдах зовлон дотроос хамгийн хатуу зовлон байдаг. Би яахав хань ижлээ алдчихаад үхэхгүй ингээд явж байна. Харин энэ шүүх хуралд ороод би зовлон зүдгүүрээ яриулж, миний үнэн зөвийг олох гэж байгаад баярлаж л сууна. Би хууль бус юм хийгээд дарга бол хамаагүй, сүүлд манай дүүгийн хүүхэд тэдний хүүхэдтэй суусан. Бид хоёрын тэгэж явахад дарга байсан ч юм уу үгүй ч юм уу би мэдэхгүй байна. Манай хүн өөрөө л ажил төрлөө хөөцөлдөж явдаг байсан. Одоо надад хүмүүс хэлдэг юм танай хүн хүний дээд байсан юм шүү гэж. Би тэр архи дарс уудаг, хүүхэн шуухантай ороолцолдож байсныг мэдэхгүй, үзээ ч үгүй, сонсоо ч үгүй. Манай хүн бол өөрөө бол эр хүн байсан шүү, хүнлэг хүн байсан шүү гэдэг юм. Би тийм хүнтэй амьдарч байсандаа сэтгэл хангалуун л байдаг юм. Миний хувьд хэлээгүй орхигдсон зүйл юу байна гэхлээр зэрэг манай хүн болохоор ингэсэн юм, г хоёулаа ингээд орхилтой нь биш дээ. Өнчин хоцорсон хүүхдийг орхиод яахав, гурвуулаа л амьдарч байгаа юм чинь нэрийг орхиод яахав гэж байгаад л бичсэн юм. Тэрнээс би хууль бус юм хийгээд, худлаа үнэн юм яриад, ар өврийн хаалгаар ер нь би тийм юм хийж үзээгүй. Би амьдралдаа худлаа юманд би дургүй, энд худлаа юм орж ирээд байгаа болохоор нь би дургүй байгаа, миний сэтгэлд нийцэхгүй, худлаа юм нилээн хэд гарч байгаа. Энэ хүнийг дам сонсоход нилээн зальжин нэртэй юм билээ, надыг хүмүүс ярьдаг л байх, надад ч байс хүмүүс сануулж хэлж л байсан..гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Д., Д., Д., Д. нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Бидний ээж Т.******* нь тус шүүхэд хандан Баянхонгор сумын т байрлах 1-од байршилтай улсын дугаартай 2 өрөө байрны өв залгамжлагчаар хууль ёсны эхнэр Т.*******, охин Д., Д., Д., хүү Д., Д. нарыг тогтоож өгнө үү? гэсэн нэхэмжлэл гаргасан. Бидний аав гийн ,ээж *******ийн ******* нар 1978 онд гэр бүл болж тэдний дундаас 5 хүүхэд төрсөн. Аав маань 2012.12.04-нд өвчний учир нас барсан. Аав, ээж 2 маань амьдралын шаардлагаар тусдаа амьдарч байсан ч аав маань эцэг хүнийхээ үүргийг дээд зэргээр биелүүлж байсан бөгөөд бид нартай байнгын харьцаа холбоотой ирж очин байсан. 

Охин Д., Д., Д., хүү Д., Д. бид нар аавынхаа өмч болох Баянхонгор сумын т байрлах 1-од байршилтай улсын дугаартай 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгч юм. Аав маань амьд сэрүүн байхдаа Ж. гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байсан бөгөөд Ж. нь энэ байранд ямар ч хамааралгүй хүн бөгөөд бид нар энэ хүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид ээжийнхээ гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч дэмжиж байна Бид ажилтай тул эгч Д. шүүх хуралдаанд оролцоно..гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д. шүүхэд гаргасан тайлбартаа:

Бидний ээж Т.******* нь тус шүүхэд Баянхонгор сумын т байрлах 1-од байршилтай улсын дугаартай 2 өрөө байрны өв залгамжлагчаар хууль ёсны эхнэр Т.*******, охин Д., Д., Д., хүү Д., Д. нарыг тогтоож өгнө үү? гэсэн нэхэмжлэл гаргасан.Бидний аав Н., ээж Т.******* нар нь 1978 онд гэр бүл болж 5 хүүхэдтэй болсон бөгөөд бид 2 дахь охин болох Д. нь юм. Бидний хувьд бусдын адил халуун дулаан уур амьсгалтай, байнгын харьцаа холбоотой байсан. 1993 онд оюутан болоод хотруу ээжтэйгээ хамт явсан. Аав Геологтоо ажлаа хийгээд арын асуудлыг мэдэхээр үлдсэн. Энэ нь гэр бүл салах буюу тусдаа амьдрах болсон шалтгаан биш байсан. Аав минь эцэг хүний үүргээ ээж минь эх хүний үүргээ биелүүлж биднийг асран хүмүүжүүлж өдий хүргэсэн. Аав маань геиологоос болон ажлаас нь 2004.04.26-ны өдөр 28м2 2 өрөө байрыг хувьчилж олгосон. Энэ байр нь бидний гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд захиран зарцуулах эсэх нь бидний шийдвэрлэх ёстой асуудал, хуулийн дагуу бидэнд ирэх ёстой хөрөнгө юм. Иймд ээж Т.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна..гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

За би , ******* гэж хүмүүсийн 2 дахь охин нь юм. Нэг эгч, 3 дүүтэй. Амьдралын эрхээр л бид нар оюутан болж, хотод ээжтэйгээ амьдарч байсан. гуайн хувьд бид нар хамтран амьдарч байсан гэдгийг нь үгүйсгээгүй ш дээ. Бид нар хууль ёсны дагуу гэр бүлийг тогтоолгож, үүний дагуу өв нээлгэх хүсэлтээ гаргасан байгаа. гуай , гээд яриад байх юм. Би таньд энэ байр таных шүү гэж тийм юм ярьж байгаагүй. Яагаад хүн байж байхад өмнөөс хараад худлаа яриад байдаг юм. Үүнийг би ойлгохгүй байна. 2-т гэвэл ер нь бол энэ үл хөдлөхийг бид нар хууль ёсны дагуу гэр бүл болохоо тогтоолгож, өв нээлгэх хүсэлтээ гаргасан байгаа. Бид нар энэ хүсэлтээ шийдүүлмээр байна. Ер нь бол би бол шунахайн сэдэлттэй л гэж үзэж байгаа. Яагаад гэхээр бид нар аавыгаа оршуулах гээд байж байхад хайрцаганд нь аягыг нь хийх гээд байж байхад ч өгөөгүй ш дээ та. Би энэ мөнгөн аягыг өөрийнхөө мөнгөн аягатай нийлүүлээд цай уудаг аягаа болгоно гээд ах бид хэд бүгд тойрч сууж байгаад хэлэхэд та өгөөгүй, бид нар үнэхээр орой шөнө болчихсон байсан, өдөр байсан бол дэлгүүрээс очоод шинэ аяга авчих байсан, гэтэл та нээрэн за тэгвэл та өөр нэг аяга өгчих гэж байгаад шаазан оросын зурагтай аяга аваад л дуртай чихэр печенийг нь аваад л би хайрцаганд нь хийлгэж байсан. Аавынхаа би түрүүвчийг нь утсыг нь би угаасаа гар утас авч өгч байсан юм. Би тэгээд аавынхаа утсыг номертой нь авахад, манай том эрэгтэй дүү би аавынхаа түрүүвчийг хөөрөгтэй нь авчихъя даа гэхэд би угаасаа наад түрүүвчинд 10 төгрөг хийсэн юм. Тэрийгээ аваадхая гээд л та гүйж ирээд авч байсан. Энэ бүгдээс харахад бол цэвэр шунахайн сэдэлттэй, яг хүний нүүр лүү харж байгаад худлаа яриад байх юм. Энэ нь надад үнэхээр таалагдахгүй байна. Өөр хэлээд байх юм алга. Хууль ёсны дагуу манай ээж, аав эцэг, эхийнхээ үүргийг сайн биелүүлж байсан. Манай ээжийг зальжин, энэ тэр гэж хэлэх бол тухайн хүний ухамсарын асуудал байх. Тэгэхдээ манай ээж, аав эцэг эхийнхээ үүргээс нэг ч удаа ухарч байгаагүй, өнөөдөр бид нар хүний зэрэгтэй өдий наслаад үр хүүхэд ач зээ нарыг нь өсгөөд л явж байна. Бид нар аавынхаа буяны ажилд бүх юмыг нь бид нар бэлдсэн. Эмнэлгээс ганцхан шарилын хайрцаг хийж өгсөн. Номын хөнжил авах гээд байж байхад та би нас барахаас нь хэд хоногийн өмнө аваад хадгалчихсан байсан юм гээд шкафнаасаа гаргаж ирээд л өгч байсан. Тийм тийм юм байгаа, үнэхээр сэтгэл эмзэглүүлэхээр юм байгаа шүү. Та ч гэсэн үр хүүхэдтэй л байх. Хүү нь гээд байгаа л байх. Миний эгч ч гэсэн тэгвэл 2 өнчин ихэр хүүхэдтэй байна. Бид нар нэг доороо бөөгнөрөөд л амьдарч байна. Тэд нарт ч гэсэн гэр орон хэрэгтэй ш дээ. Таны хүүхдийг нас барчихсан байхад би аавыгаа бодоод ажил явдалд нь очиж байсан. Би аавыгаа таныг анд гэртээ байлгая гээд хөөгөөд явуулахад яахын бэ аав гэртээ байж бай гэхэд та ирээд л дагуулаад явж байсан. Цагаан сараар би аавтайгаа золгох гээд ороход аав шал согтуу, дээлийг нь нөмөргөчихсөн аавыг сандал дээр суулгачихсан, ямар ч мэдээ мэдрэлгүй суулгаж байсан. Би яахнав дээ та өнөөдөр сар шинэ болж байхад хүний хийморь лундаа гэж байдаг юм ийм байлгаж болохгүй ш дээ гээд таны хүргэн , том охины чинь нүүрэн дээр эгчээ ийм байлгаж болохгүй шдээ гэж хэлээд л гарч байсан. Би таньд нэг ч удаа муу муухай юм хэлж байгаагүй. Тэгээд л тэгсэн, өгсөн гээд л худлаа яриад байх юм. Эсвэл бид нар эвтэй харагдаад байхаар эвдрэлцүүлэх гэж ингээд байдаг юм уу. Ямар ч байсан хууль ёсны л дагуу шийдүүлэх хүсэлтэй байна гэв.

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Миний үйлчлүүлэгч Т.******* нь тус шүүхэд  Нэг. Талийгаач нөхөр болох Н.гийн Баянхонгор сумын номгон багт байрлах ны од байршилтай улсын дугаартай 2 өрөө байрны өв залгамлагчаар хууль ёсны эхнэр нэхэмжлэгч Т.******* намайг болон бид нарын төрсөн хүүхэд болох охин Д., Д., охин Д., хүү Д., хүү Д. нарыг тогтоолгох,

Хоёр. Хариуцагч Ж. нь талийгаач Н.тай хууль бусаар гэрлэлтээ батлуулж, тус гэрлэлтийн баталгааг ашиглан өөрийн зээ охин Б. болон өөрийн нэрээ оруулан талийгаач нөхрийн өмч болох улсын дугаартай 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр нэмэгдсэн хууль бус хэлцэлийг хүчингүй болгох,

Гурав. Талийгаач нөхөр болох Н.гийн эрх  залгамжлалыг тогтоолгох,

Дөрөв.  2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр эхнэр Т.******* намайг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

Нэхэмжлэгч Т.******* түүний талийгаач нөхөр нар нь гэрлэснээсээ хойш 10 гаран жил хамт амьдарч байгаа амьдралын эрхээр хүүхдүүдийн сургууль соёл, зах зээлээс болоод 2 талд тусдаа амьдрах болсон бөгөөд ингэхдээ аль аль нь эхнэр нөхрийнхөө үүргийг биелүүлж явсан. 5 хүүхэд нь бүгд дээд боловсролтой, эрүүл саруул өссөн байдаг. Энэ гэр бүлийн харилцаатай байх хугацаандаа талийгаачийн ажлаас энэ 2 өрөө байрыг бэлэглэсэн байдаг. Хэдийгээр тусдаа амьдардаг байсан ч хууль ёсны гэр бүл байсан нь шүүхэд өгсөн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараас харагддаг. Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга асан н.гийн 2013.1.30 ний өдрийн 1/158 дугаар албан бичиг, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013.10.04-ний өдрийн 4\7479 дугаартай дэд дарга доржийн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн хяналтын улсын байцаагч , нарын 2013.10.03 ны өдрийн 367 тоот улсын байцаагчийн дүгнэлт, гэрч Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч , нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нэхэмжлэгч Т.*******, талийгаач хоёр нь хууль ёсны гэр бүл байсан гэдэг нь тодоос тод нотлогдож байдаг. Иргэн талийгаач н. нар нь хамтран амьдрах хугацаандаа хууль бусаар гэрлэлтээ батлуулж улмаар талийгаач Н.гийн хоёр өрөө байрны хамтран өмчлөгчөөр болон түүний ач охин нар нь орсон байна. Энэ хууль бус гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн аймгийн улсын бүртгэлийн хэлтэс гэр бүл гэдэг үндэслэлээр Ж. , ач охин Б. нарыг байрны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах тухай хэлцэлийг бүртгэсэн энэ нь өөрөө хууль бус гэрлэлтийн гэрчилгээг барьж бүртгэсэн нь өөрөө хууль бус хэлцэл юм. Энэ дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа гэж үзэж байна. Энэ хөрөнгө нь ерөөсөө талийгаач Н.гийн хууль ёсны гэр бүлийн дундын хөрөнгө юмаа. Энэ нь гэр бүлийн хөрөнгийн эрхийг зохицуулсан Иргэний хуулийн гуравдугаар дэд бүлгийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ гэсэн, тэгвэл гэр бүл болон гэр бүлийн хөрөнгийн талаарх  монгол улсын дээд шүүхийн 2009.6.15 ны өдрийн 20 дугаар тогтоолд Гэр бүлийн хөрөнгө гэдгийг тайлбарласан байгаа. Энэ нь гэр бүл болсноо эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн нөхөр эхнэр, мөн зүйлийн 3.1.5, 3.1.6-д зааснаар гэр бүлтэй хамт амьдардаг төрсөн, үрчилсэн .... хамтран өмчлөх дундын болон хуваарьт хөрөнгийг ойлгоно гэж байгаа. Мөн иргэний хуулийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1...гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө,...нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан. Энэ заалтын шинээр бий болсон хөрөнгө гэдэг ойлголтыг авч үзвэл мөн Улсын дээд шүүх ийн 2009.6.15 ны өдрийн 20 дугаар тогтоолын 3.1-д тайлбарлахдаа ....шинээр бий болсон гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, барьж байгуулсан барилга байгууламж, олсон орлого,  ажлын хөлс болон урамшуулалд олгосон хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг хамааруулж үзнэ гэж тайлбарласан байгаа. Энэ тайлбараас харахад талийгаачийн Баянхонгор сумын номгон багт байрлах ны од байршилтай улсын дугаартай 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгч нь түүний гэр бүлийн гишүүд болох эхнэр Т.******* болон түүний таван хүүхдийн өмч буюу гэр бүлийн дундын өмч юм. Энэ гэр бүлийн дундын өмчийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3...Өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ гэж заасан байна. Энэ хоёр өрөө байрны өв залгамжлалын талаар ямар нэгэн гэрээслэл бичигдээгүй. Сая хурал дээр бичих байсан гэж тайлбарлаж байна. Энэ нэгэнт бичигдээгүй юмыг чинь бичих байсан энэ тэр гэж яриаад ямар ч хамаагүй, яагаад гэвэл нотлох баримт биш учраас гэж үзэж байна. Иргэний  хуулийн 520 дугаар зүйл хууль ёсны өвлөгч гэсэн заалтын 520.1.1... нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон болон үрчилсэн эцэг, эх, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нь хууль ёсны өвлөгч байна гэж заасны дагуу энэ өвийг нэг номерт Т.******* гуай ба хоёр түүний 5 хүүхэд өвлөх ёстой. Хуулиараа бол. Мөн түүнчлэн эд хөрөнгө өвлөхөөс гадна Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 д зааснаар нас барагчийн эрх нь мөн хууль ёсны өв залгамжлагч нарт өвлөгдөнө. Үүний дагуу Т.*******д тухайн хүний өр авлага, гэрээ хэлцлээр бүгд шилжин өвлөгдөх ёстой. Үүн дээр яагаад  өвийн асуудал ярьж байгаа юм бэ? гэхээр өвлөх эрхийн гэрчилгээг нас барснаас хойш жилийн дараа өв нээгдэх асуудал гарч, бүх хүүхдүүд нь энэ 2 өрөө байр нь манай гэр бүлийн өмч, бид өвлөх ёстой гэдгийг бүгд ухамсарлаж ойлгойж мэдэж байсан. Харин хариуцагчийг ингэж улсын бүртгэлд хэлцэл хийж бүртгүүлсэн гэдгийг хэн ч мэдээгүй. Жилийн дараагаар өвлөх эрхийн гэрчилгээ авахаар жилийн дараагаар том охин нь нотариатч Эрдэнэханд гуайд хандсан байдаг. Энэ хэрэгт авагдсан байдаг. Гэтэл Эрдэнэханд гуай нь урдаас нь энэ байр бол маргаантай, чи шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж байж дараа нь өвийн асуудлаа шийдүүлээ гэсэн байдаг. Тэгээд ******* ерөөсөө өмчлөлийн асуудлаа тогтоолгоё, давхар дараа нь өв залгамжлалын асуудлаа шийдүүлье гэсэн. Хуулийн дагуу явчих юм байна гээд 2013 оноос хойш явж байна. Зөвхөн өнөөдрийн маргаанд хэн талийгаачтай хамтран амьдарч байсан, хүүхдүүд нь хэн байсын, хэн асран халамжилж байсан бэ? гэдэг нь хэрэгт төдийлөн ач холбогдолтой биш тул шүүгч бас дотоод итгэлээрээ харж дүгнэж байгаа байх. Зөвхөн энэ гэр бүлийн өмчлөлийн асуудлыг шийдүүлэх гэж нэхэмжлэл гаргасан гэдгийг хянаж үзээд шийдвэр гаргана биз ээ. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч маань ингээд байгаа юм. гуайтай гэр бүлээ батлуулахдаа гаргасан өргөдөл нь гийн гарын үсэг мөн эсэх дээр шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг хэрэг Баасанбат шүүгч дээр байхад гаргаж байсан юм. Тэрүүгээр гуайн гарын үсэг мөн гэж гарсан байдаг. Энэ нь урдах хэрэгт байдаг бөгөөд бусад баримтуудаар хууль бус гэр бүл гэдэг нь тогтоогдож байх тул энэ хэрэгт төдийлөн ач холбогдолгүй юм гээд урдах хэргээс авчраагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн өмгөөлөгч: За өнөөдрийн шүүх хуралдаанд Хуульчийн эрх зүйн  байдлын тухай хууль, МУ-ын ҮХ-нд заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчөөр гэрээний дагуу оролцож байна. Энэ маргааны хувьд 2013 оны 11 сард Т.******* гуай нэхэмжлэл өгснөөр эхэлсэн. Энэ нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах тайлбаруудыг хийе. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, өв залгамжлагчаар тогтоолгох, өмч мөн болохыг тогтоолгох гэдэг. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрдөггүй. Яагаад гэхээр энэ байрыг ямар нэгэн байдлаар хууль бусаар аваагүй. энэ байрны хамгийн сүүлийн ордер дээр талийгаач , , түүний зээ охин гурвын нэр дээр байдаг. Энэ 3 хүний нэр болгох үндэслэл нь 2010 онд буюу гэрчилгээ олгосноор нотлогддог. Гэтэл энэ гэрчилгээг хууль бусаар гаргуулсан, энэ гэрчилгээ хууль бус юм гэж шүүхэд хандаад байгаа нь нэгдүгээрт хууль зүйн үндэслэлгүй юм. Яагаад гэхээр өнөөдөр энэ талийгаач гуайн өв залгамжлагч хэн хэн юм бэ? гэдгийг хуулийн дагуу ярихад би анхны шүүх хуралдаан дээр ч хэлж байсан. Гэр бүл буюу 5 хүүхэд нь мөн гэдгийг угаасаа хүлээн зөвшөөрнө, маргахгүй гэдэг. Харин энэ 2 хөгшний хувьд эвлэрүүлэх гэж би их үзсэн. Уулзаад эхлээд сайн талаа ярилцаадхаач ээ гэж шүүх хурлаас өмнө сайн ойлголцож чадах юм бол маш зөв зүйтэй, эвийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Бие биенийгээ сайн танихгүй учир уулзах цаг зав гаргаач үгүй, уулзах хүсэл эрмэлзэлгүй байдаг юм билээ. Тэгээд би хэлсэн. Нэхэмжлэгч хэн  юм бэ? гэдэг дээр би их гайхаж байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байсан учраас би уулзаж байсан. Яагаад шүүхээр явахаасаа өмнө нотариатаар хандахгүй яасан бэ? нас барнаас хойш нэг жилийн дараа нотариат дээр заавал бичигдэх ёстой. Тэгэхээр энэ талаараа хаана хандаж үзсэн бэ? өмнө уулзах боломж байгаагүй юм уу гэхэд мэдэхгүй учраас шүүхэд хандчихлаа гэхэд нь та нар тэгвэл өмгөөлөгчид хандах боломжтой байсан гэсэн. Энэ маргааныг 3 жил хугацаанд явуулахгүй, эвлэрүүлэх гэж их үзсэн юм. За тэгээд д оногдох хувиас нь яах вэ? гээд ярих боломжууд байсан. Эсвэл бүгдийг нь авах гээд байгаа юм уу, эсвэл тэр хүнд ногдох хэсгээ авах гээд байгаа юм уу ойлгомжгүй байна гээд би уулзаж үзсэн. Өв залгамжлалын гэрээг ганцхан нотариат бичдэг юм шдээ. Нотариатаар бичүүлээч ээ гэж хэлсэн. Иргэний хуулин дээр ч байгаа нотариатын хуулин дээр ч байгаа нас барснаас нь хойш нэг жилийн дараа өв нээгдэх учраас өв нээгдэх үеэс нь өв залгамжлалын гэрчилгээг бичүүлэх, тэгэнгүүт нь харин хэдэн удаагийн гэрлэлттэй байна вэ? гэдгийг нотариат шалгах үүрэгтэй байхгүй юу. Тэгээд нотариат шалгаад урьд талын гэрлэлтийг авна гэх юм уу, авахгүй гэх юм уу. Авна гэвэл гуайд хэлнэ. Энэ хүмүүсийн саналыг сонсддог. Зарчмынхаа хувьд ийм байхгүй юу. Би энэ талаас нь яваач ээ гэж хэлсэн. Хууль зүйн хувьд одоо бол хууль ёсны өв залгамжлагчаар эхнэр намайг тогтоож өгөөч ээ гэж байгаа. Гэтэл өнөөдөр гэрлэлтийг цуцлах хоёрхон үндэслэл байдаг. Шүүх эсвэл талууд хүсвэл улсын байцаагч цуцалдаггүй. Гэтэл д сүүлд нь цуцалчихлаа шүү гэсэн байгаа юм. Нэг нь нас барсан бол автоматаар гэрлэлт цуцлагддаг. Өөрсдөө хэн нэг хүний шахалтаар гэр бүл болоогүй. Өнөөдөр гэр бүлийн мэдээллийн ажилтан өөрөө 2010 оны 10 сард өргөдлийг нь үндэслээд албан ёсоор гэрлэлтийг нь баталсан. Энэ хуулийн дагуу болохоос дур зоргоороо хийсэн үйлдэл биш байхгүй. Гэтэл хожим нь энэ хүмүүс өөрсдөө шүүхэд хандах ёстой байтал дур зоргоороо цуцалснаас одоо энэ хүмүүс ийм маргааны түвшинд ирчихсэн байна. гуайн амьддаа илэрхийлсэн хүсэл зориг одоо ч хүчин төгөлдөр байгаа. Одоо энэ хоёр би эхнэр нь чи биш гэж маргах зүйл байхгүй, одоо шүүх тэр хүний хүсэл зориг мөн биш ээ гэж тогтоох үндэслэлгүй гэж бодож байна. Мөн гэрлэлт нь шүүхийн журмаар цуцлагдаагүй байгаа учраас иргэний хуулийн 510-т байна уу өв залгамжлагч гэж хэн бэ гэхээр түүний нөхөр эсхүл эхнэр, түүний хүүхдүүд байгаа. Тэгэхээр би хүүхдүүдийн хувьд одоо ч хэвээрээ байгаа учраас 5 хүүхэд нь мөн гэдэгтэй маргадаггүй. Харин ойлголцоод ярилцах талаар зөвлөж байсан. нь тай хууль бусаар гэрлэлтээ батлуулж, зээ охиноо оруулсан хууль бус үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан хэлцлийг хууль бусад тооцуулж өгнө үү гэсэн шаардлага байгаа. Үүнийг өнөөдөр шүүх хүчингүй болгох эрх байхгүй. Гуравдагч этгээдээр хүүхдүүд нь мөн гээд ороод ирж байгаа юм бол өнөөдөр гуравдагч этгээд жинхэнэ мөн. Яагаад гэхээр насанд хүрээгүй байсан. , гуай хоёр хүсэл зоригоо илэрхийлж авсан байгаа юм. Улсын бүртгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэх ямар ч үндэслэлгүй байсан. Гэрчилгээн дээр заавал гэр бүлийн хүмүүсийг бүртгэнэ, гэр бүл биш бол бүртгэхгүй гэхгүй, хүсэлтээр нь хэнийг ч бүртгэдэг шүү дээ. Гуравдугаарт өв залгамжлагчийг тогтоож өгнө үү гээд байна. Хүүхдүүдийг нь өв залгамжлагч биш гэж ерөөсөө хэлээгүй. Бүгд эрх залгамжлагч учраас заавал шүүхээр орохгүй шийдүүлэх боломжтой. Т.******* гуайн нэр энэ гэрчилгээн дээр байхгүй учраас энэ хүн хууль ёсны өмчлөгч биш. Одоо шүүх үүнийг мөн гэж тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Тийм учраас энэ 2004 онд тухайн үед шударга эзэмшигч байснаа дараа нь өмчлөгч болж ганцаараа ордер нь бичүүлээд болж байсан. Дараа нь 15 удаагийн үйлдлээр энэ хүн захиран зарцуулж байсан. Тийм учраас сүүлийн үйлдлээр 3 хүний өмчлөлд байгаа учраас үүнийг хүчингүй болгох үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд хүчингүй болгож өгөөч гэсэн хариу тайлбар гаргаж байна. Иргэний хуулийн 40.3 дээр байна. Хэлцэл хийснээс хойш нас барсан. Энэ зүйлүүдийг хийснээс хойш энэ сүүлийн хэлцэл хийснээс хойш маргаан гараагүй байгаа. Зөвхөн өв залгамжлал дээр маргаан гарч байгаа учраас энэ байрны өмчлөгч нь бол энэ 3 хүн хэвээрээ байгаа. Түүнд ногдох хэсгийг нь 5 хүүхдэд нь оногдуулах эрхтэй. 5 хүүхдүүдэд нь оногдох хэсгийг өгөх боломжтой. Би гуайд 5 хүүхдэд оногдох хэсгийг өгөхийг хэлэхэд бол татгалзаагүй. Гэвч шүүх хурал энэ тэр гээд болоогүй учраас одоо бол шүүхээрээ шийдүүлнэ гэсэн.. гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь Ж.д холбогдуулан талийгаач нөхөр Н.гийн Баянхонгор сумын т байрлах 20 дугаар барйны од байршилтай улсын дугаартай 2 өрөө байрны өв залгамжлагчаар хууль ёсны эхнэр Т.******* болон охин Д., Д., Д., хүү Д., Д. нарыг тогтоолгох,

улсын бүртгэлтэй 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр нэмэгдүүлсэн хууль бус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

Талийгчаач нөхөр Н.гийн эрх залгамжлагч тогтоолгох

Хоёр өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр Т.*******г тогтоолгох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Д., Д., Д., хүү Д., Д. нар нь Баянхонгор сумын т байрлах ны од байршилтай улсын дугаартай 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг тус тус гаргасан байна.

Хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн архивын хэлтсийн гэрлэлтийн бүртгэлийн 117/111247 дугаар лавлагаагаар Н., Т.******* нар нь 1973 оны 05 сарын 06-ны өдөр гэр бүл болсныг 1978 оны 09 сарын 27-нд гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэр гарах үеийн байдлаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан шийдвэр гараагүй, гэрлэлт хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон байна.

Улмаар Н., Т.******* нар нь хамтран амьдарч байхдаа охин Д., Д., Д., хүү Д., Д. нарыг төрүүлж өсгөн эцэг Н.гаар овоглосон болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхий хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбараар тогтоогджээ.

Баянхонгор Гео ХК-ийн ТУЗ-ийн 2004 оны 04 сарын 26-ны өдрийн 01 тогтоолоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг 20-р байр од байрлах 28 метр квадрат 2 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг Н.д хувьчилж олгосныг 2005 оны 02 сарын 25-ны өдөр Н.гийн өмчөөр бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Зохигчдын тайлбараар Н., Т.******* нар нь амьдралын шаардлагаар 2004 оноос хойш тусдаа амьдарч, Н. нь энэ хугацаанд Ж.тай хамтын амьдралтай болж, 2005 оны 08 сарын 03-ны өдөр гэр бүл болсноо 2010 оны 11 сарын 05-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж гэр бүл болсон байна.

Улмаар талийгаач Н. нь “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг 2010 оны 08 сарын 24-ний өдөр “Баянхонгор сумын 1-р багт орших 28 метр квадрат 2 өрөө орон сууцны өмчлөгч Н. би гэр бүл болох овогтой , ач охин овогтой нар уг байранд тогтмол сууж уг хөрөнгийг байнга хамтран эзэмших болсон тул хамтран өмчлөгчөөр нэмж оруулахаар гэр бүлийн гишүүдтэй тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гэж хийснээр хамгийн сүүлийн байдлаар улсын бүртгэлийн дугаартай , 000164181 дугаартай гэрчилгээгээр Баянхонгор сумын 1- нь Н., Ж., Б. нарын өмч болохыг гэрчилж гэрчилгээ олгогджээ.

Н. 2012 оны 12 сарын 04-ний өдөр өвчний учир нас барсан нь 00400644 дүгээр нас барсны бүртгэлийн 196 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.

Ингэснээр нэхэмжлэгч нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шаардах эрх үүссэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн үндэслэлийг тайлбарлавал:

1. Талийгаач нөхөр Н.гийн Баянхонгор сумын т байрлах ны од байршилтай улсын дугаартай 2 өрөө байрны өв залгамжлагчаар хууль ёсны эхнэр Т.******* болон охин Д., Д., Д., хүү Д., Д. нарыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” зэрэг нь хууль ёсны өвлөгч бөгөөд нэн түрүүнд өвлөгч байхаар хуульчилсан байна. Үйл баримтаас үзвэл талийгаач Н. нь Т.*******той 1978 оны 09 сарын 27-нд гэрлэлтээ батлуулсан, гэрлэлт хүчин төгөлдөр байгаа, гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа охин Д., Д., Д., хүү Д., Д. нарыг төрүүлж өсгөсөн болох нь тогтоогдож байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв.

2. улсын бүртгэлтэй 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр нэмэгдүүлсэн хууль бус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Талийгаач Н. нь Ж.тай хамтын амьдралтай болж, 2005 оны 08 сарын 03-ны өдөр гэр бүл болсноо 2010 оны 11 сарын 05-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж гэр бүл болж, гэрлэлтийн бүртгэлд үндэслэн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг 2010 оны 08 сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн дугаар, 000164181 дугаартай гэрчилгээгээр Баянхонгор сумын 1-ын хамтран өмчлөгчөөр Н., Ж., Б. нарын өмч болохыг гэрчилж гэрчилгээ олгогджээ.

Гэвч иргэн Т.*******гийн өргөдлийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2013 оны 10 сарын 03-ны өдрийн 367 дугаар дүгнэлтээр гэрлэгч Н., Ж. нарын гэрлэлтийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд Д. нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хэлцэлд “Гэр бүл болох Ж., ач охин Б. нар нь уг байранд тогтмол суух болсон тул” гэсэн үндэслэлээр хамтран өмчлөгч нэмсэн, Улсын байцаагчийн дүгнэлтээр гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцсон тул дээрх хэлцэл мөн адил хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна.

Шүүх энэ шаардлагатай холбогдуулан нотлох баримтыг хянахад талийгаач Н. нь амьд сэрүүн байх үедээ өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаж, орон сууцны өмчлөгч нэмж оруулах хэлцэл хийснээр гэрчилгээнд өөрчлөлд оруулж хамтран өмчлөгч нэмсэн байна.

Энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр  байх”, 42 дугаар зүйлд заасан “Хэлцлийн хэлбэр” 43 дугаар зүйлд заасан “Хэлцэл хийсэн гэж үзэх “ зэрэг хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байна.                       

Нөгөө талаар энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан “Хүчин төгөлдөр бус байх хэлцэл”, 57 дугаар зүйлд заасан “Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл” зэрэг хуульд заасан үндэслэл байхгүй байна.

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, журамд заасан өмчлөгч өмчлөх эрхээ бүртгүүлэх, гэрчилгээ авах, эрхийн улсын бүртгэлд, нэмэлт өөрчлөлт оруулах, өмчлөх эрхийг шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг бүртгэлийг хийхэд өмчлөгчийн хүсэл зоригийг илэрхийллийг харгалзан үзэж холбогдох материалыг үндэслэн улсын бүртгэгч тухай бүр шийдвэрлэж байхаар тусгасан байна.                                                                                             

Уг хуульд өмчлөгч нь өөрийн өмчид өмчлөгч нэмж оруулахдаа заавал гэр бүлийн гишүүн байхыг шаардсан, гэр бүлийн гишүүн биш бол бүртгэхгүй байхаар хориглосон зүйл заалт байхгүй юм.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан хэлцэл хүчин төгөлд бусад тооцуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3. Талийгаач нөхөр Н.гийн эрх залгамжлагч тогтоолгохыг хүссэн шаардлагыг хянахад Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэхь хэсэгт зааснаар нас барагч Н.гийн эрх залгамжлагч нь түүний хууль ёсны эхнэр Т.*******, төрүүлсэн хүүхдүүд болох Д., Д.,Д., Д., Д. нар гэж үзэх үндэслэлтэй, дээрх үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

4. Хоёр өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр Т.*******, Д., Д., Д., хүү Д., Д. нарыг тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг хянан маргаан бүхий Баянхонгор сумын т байрлах 20 дугаар барйны од байршилтай улсын дугаартай 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгч нь Т.*******, Д., Д., Д., хүү Д., Д. болон иргэн Ж., Б. нар болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс талийгаач Н.гийн хууль ёсны өв залгамжлагч нь түүний эхнэр, хүүхдүүд болохыг тогтоож шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 520.5-д зааснаар “Гэрлэгчдийн хуваарьт эд хөрөнгийг энэ хуулийн 520.1-520.3-т зааснаар өвлөнө” гэснийг үндэслэн нас барагчын өвийг ижил хэмжээнд өвлөвөл зохих этгээдүүдийг 2 өрөө байрны хууль ёсны хамтран өмчлөгч болохыг тогтоох нь зүйтэй байна.

Түүнчлэн талийгаач Н. нь өөрийн хуваарьт өмч болох 2 өрөө байрны хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцлээр өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн 2010 оны 08 сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Одоогоор улсын бүртгэлийн дугаартай, 000164181 дугаартай гэрчилгээ бүхий Баянхонгор сумын 1- үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нь Н., Ж., Б. нар болохыг гэрчилж гэрчилгээ олгогдож хүчин төгөлдөр хэвээр байна.

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд хариуцагчийн өмгөөлөгч Р. нь “ Талийгаачийн охин Д. нь өөрийн эцэг Н.гийн өвийг ганцаараа хүлээн авч бусад өвлөгч болох Д., Д., Д., Д., Т.******* нар нь өвлөхөөс нэр заан татгалзсан тухай” хүсэлт гаргасан. Иймд Д.гаас бусад өвлөгч нарыг маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоох шаардлагагүй гэсэн тайлбар гаргасан байна.

Хэргийн материалд авагдсан баримтыг хянахад өвчлөгч болох Д., Д., Д., Д., Т.******* нар нь талийгаачийн өвийг хүлээн авахаас татгалзсан талаар өөрсдийн хүсэл зоригийг бичгээр илэрхийлээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Д., Д., Д., Д., Д. нарыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр тогтоож тэднээс тайлбар авахад шүүхэд гаргасан эх Т.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч нь бид болохыг тогтоож өгнө үү?гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна. Иймд шүүхээс талийгаачийн эхнэр болон хүүхдүүдийг Баянхонгор сумын  1- байрны хамтран өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

Харин нэхэмжлэлийн шаардлагад Баянхонгор сумын 1- байрны өмчлөгч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлж оногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргаагүй тул шүүх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нарын хувьд ногдох хэсгийг тодорхойлж гаргуулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд шаардлагтай бол сонирхогч этгээд энэ талаар шүүхэд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу Баянхонгор сумын 1- үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргуулах зорилгоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарын үнэлгээчин Д.Энхтуяаг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн зардал болох 50.000 төгрөг /ХХ145/ийг нэхэмжлэгч, хариуцагчаас ижил хэмжээтэй гаргуулж шинжээч Д.Энхтуяад олгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэхь хэсэгт заасныг баримтлан Н.гийн эрх залгамжлагчаар түүний эхнэр Т.*******, охин Д., Д., Д.,хүү Д., Д. нарыг тогтоосугай.

2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан талийгаач Н.гийн хууль ёсны өвлөгчөөр түүний эхнэр Т.*******, охин Д., Д., Д., хүү Д., Д. нарыг тогтоосугай.

3. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 43 дугаар зүйлийн 43.2- дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Н.гийн 2010 оны 08 сарын 24-ний өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай” хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэр, шаардлагыг зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 108 дүгээр зүйлийн 108.1, 520 дугаар зүйлийн 520.6, 521 дүгээр зүйлийн 521.1-д заасныг тус тус баримтлан Баянхонгор сумын 1-р баг 20-р байр од байрлах улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгөөр талийгаач Н.гийн эхнэр Т.*******, охин Д., Д., Д.,хүү Д., Д. болон иргэн Ж., Б. нарыг тогтоосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох шинжээчийн зардалд нэхэмжлэгч хариуцагч нараас тус бүр 25.000 төгрөг гаргуулж шинжээч Д.Энхтуяад олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ