Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 170

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч М.Ф ,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А,

шүүгдэгч Х.М , С.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М , С.Б  нарт холбогдох 1913001290095 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Х  овогт С ийн Б , РД: БЮ9200000,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг 2006 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Ш  овогт Х н М , РД: БЮ89000000.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.М , С.Б  нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Х.А ийн  хашаанд байсан 0000 ӨВР улсын дугаартай том оврын “DAEWOO” маркийн ачааны машинаас 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед 165 амперын аккумляторыг, мөн өдрийн 22 цагийн үед 120 амперын аккумляторыг хулгайлан авч, “Тирлик" зах дээр хөнгөн цагаан, аккумлятор авдаг Д.Е д тус тус зарж борлуулсан ба аккумлятор хулгайлахдаа Х.М ын эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай “Ехсел” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч С.Б аас мэдүүлэхдээ: Х.М  бид хоёр 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр уулзаад А  гэдэг хүний хашаан дотроос 2 ширхэг аккумлятор авсан. Үүнийг Х.М ын машинаар авч яваад Тирлик захад Е  гэдэг аккумлятор авдаг хүнд нэгийг нь 14 цагийн үед, дараа нь 23 цагийн үед тус тус аваачиж өгсөн, зарсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

2. Шүүгдэгч Х.М аас мэдүүлэхдээ: С.Б  бид хоёр 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр А ийн  хашаанаас хоёр аккумлятор авсан. Үүнийг зах дээр борлуулж мөнгийг нь бид хоёр хувааж авсан. Бидэнд хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү  гэв.

Хоёр: Эрүүгийн 1913001290095 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Х.А ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрт байсан ба өөрийн хашаанд байсан 0000 ӨВР улсын дугаартай  “DAEWOO” маркийн том оврын ачааны машинаас харцаганд байсан 2 ширхэг аккумляторыг тайлж авах гээд очиход уг машины 165 амперын 1 ширхэг аккумлятор, 120 амперын 1 ширхэг аккумляторыг тус тус хулгайлан авсан байсныг хараад цагдаад дуудлага өгсөн.

Хулгайд алдсан 2 ширхэг аккумляторыг бүрэн хүлээж авсан. Цаашид хулгай хийсэн гэх 2 залууд ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-23 дугаар хуудас/,

2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас/,

4. Гэрч Д.Е ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Тирлик захад зогсож байхад гаднаас таньдаг М  гэгч ирж надад нэг аккумлятор байгаа, авах уу гэхээр нь би М тай хамт Тирлик захын дотор байрлах Төрийн банкны хажууд эксель маркийн машины хойд багажнаас хар өнгийн 165 амперын 2 шонгийг тасалсан том аккумляторыг харуулахад би түүнийг 45.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тухайн үед машин дотроос нэг үл таних залуу гарч ирж машины багажаас аккумляторыг өргөж буулгаж байсан ба уг залууг харвал таних болно.

...Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны орой гэрт амарч байхад 23 цагийн үед нөгөө М  хажууд нь нэг залуутай хамт ирж надад дахиад аккумлятор авах уу гэхээр нь би түүнийг 30.000 төгрөгөөр авсан ба тухайн үед М  энэ аккумляторыг буцаж ирээд авна шүү гэж хэлж явсан байсан.

...Манайд ирсэн аккумляторууд дандаа хуучин, зарим хэсэг нь хугарсан байдалтай ирдэг учраас 10.000-50.000 төгрөгийн хооронд худалдаж авдаг. Тухайн өдөр М ын авч ирсэн аккумляторуудын 2 шон нь байхгүй, доороос цоорсон хагархай байсан тул доогуур үнэлгээтэй авсан. Би хулгайн юм биш үү, яагаад шөнийн цагаар аккумлятор зараад яваад байна гэхэд мөнгөний хэрэгцээ гараад байна, хулгайн эд зүйл биш, та надаас авсан 2 ширхэг аккумляторыг зарахгүйгээр хадгалж байгаарай, ирж авна гэхээр нь би за гэж хэлээд 30,000 төгрөгөөр уг аккумляторыг худалдаж авсан.

Ингээд М  2019 оны 3 дугаар сарын 18-ны орой харанхуй болсон байхад манай гэрт ирээд надад өгсөн 2 ширхэг аккумляторыг аваад явсан. Тухайн үед би уг 2 ширхэг аккумляторыг худалдаж авсан үнэ болох 75.000 төгрөгийг буцаагаад авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,

5. Хохирлын хэмжээг тогтоосон “Мөнх эстимейт” ХХК-ны үнэлгээчний 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 19/27 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч С.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр М  бид хоёр уулзаж, А ийн  хашаанд байсан том оврын автомашинаас аккумлятор авахаар ярилцаж, хоёулаа 16 цагийн үед А ийн  хашаанд байсан автомашинаас 1 ширхэг аккумляторыг аваад 18 цаг өнгөрч байхад Тирлик зах орж, М ын танил болох аккумляторын худалдаа эрхэлдэг Е  гэх залуутай уулзаж, хулгайлсан аккумляторыг 45.000 төгрөгөөр зарж, М  бид хоёр хувааж аваад М  бид хоёр 2 литрийн “Сэрүүн” пивоноос 1 ширхгийг авч уугаад А ийн  хашаанд байсан автомашинаас үлдсэн 1 ширхэг аккумляторыг авахаар ярилцаж, тус өдөр орой 23 цаг болж байхад тэдний хашаанд байсан автомашинаас үлдсэн 1 ширхэг аккумляторыг авсан ба 00 цаг болж байхад Е  гэх залуугийн гэрт нь очиж, уг аккумляторыг 30.000 төгрөгөөр зарсан.

Уг мөнгийг М  бид хоёр мөн адил хувааж авсан. Түүнд өгсөн 2 ширхэг аккумляторыг заралгүй байлгаж байгаарай, хэдэн хоногийн дараа буцааж авна гэж М  бид хоёр хэлсэн байсан. Би 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгт худлаа хэлсэн. Энэ удаа үнэн зөвөөр мэдүүлэг өгч байна. 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Х.М  бид хоёр түүний саарал өнгийн “эксель” маркийн тээврийн хэрэгслээр явж 2 удаа иргэн А ийн  хашаанаас тээврийн хэрэгслийн аккумляторыг хулгайлсан. 165 амперын хар өнгийн аккумляторыг хоёр талаас өргөж хашаанаас гараад хашааны гадна байсан М ын ексел маркийн машины багажинд хийж аваад явсан. 2 дахь удаа очиж хулгай хийхэд М ын машинаар явж байсан ба машиныг хашааны гадна тавиад М  гадаа хүлээж байсан, би дотогшоо ороод үлдсэн нэг аккумляторыг өргөж аваад ирэхэд М  машины багажийг онгойлгож бэлэн байсан. Ингээд аккумляторыг багажид хийгээд Е д аваачиж зарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47- 48, 191 дүгээр хуудас/,

7. Шүүгдэгч Х.М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед найз болох Б  бид хоёр тааралдаж, А ийн  хашаанд байсан том оврын автомашинаас 1 ширхэг аккумлятор авахаар тохиролцож ярьсан. Тэгээд 16 цагийн үед Б  бид хоёр А ийн  хашаанд байсан автомашинаас нэг ширхэг аккумляторыг аваад 18 цагийн үед Тирлик зах орж, аккумляторын худалдаа эрхэлдэг Е  гэх залуутай уулзаж, аккумлятор авах уу гэж асуухад 45.000 төгрөгөөр авна гэж хэлэхээр нь өгөөд мөнгийг нь хувааж аваад Б  бид хоёр пиво авч уусан. Ингээд тус өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг болж байхад А ийн  хашаанд байсан автомашинаас үлдсэн нэг ширхэг аккумляторыг аваад 00 цаг болж байхад Е  гэх залуугийн гэрт нь очиж, уг аккумляторыг 30.000 төгрөгөөр зарж, мөнгийг нь хувааж авсан. Уг аккумлятор автомашины хажуу хэсэгт аккумлятор байрлуулдаг сууринд сул, ямар нэгэн бэхэлгээгүй байсан.

165 амперын хар өнгийн аккумляторыг хоёр талаас өргөж хашаанаас гараад хашааны гадна байсан миний “эксель” маркийн машины багажид хийж аваад явсан. 2 дахь удаа очиж хулгай хийхэд миний машинаар явж байсан ба машиныг хашааны гадна тавиад би гадаа хүлээж байсан, Б  дотогшоо ороод үлдсэн нэг аккумляторыг өргөж аваад ирэхэд би машины багажийг онгойлгож бэлэн байсан. Ингээд аккумляторыг багажид хийгээд Е д аваачиж зарсан. Тээврийн хэрэгслээр яваад хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51, 189-190 дүгээр хуудас/,

8. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгсэл буюу 0000 БӨТ улсын дугаартай Эксель маркийн автомашины үнэлгээ тогтоосон “Мөнх эстимейт” ХХК-ны үнэлгээчний 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 200-206 дугаар хуудас/,

     9. С.Б , Х.М  нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57, 78, 111 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73, 75 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Б , Х.М  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Б , Х.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай саналыг,

Шүүгдэгч С.Б , Х.М  нараас гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч С.Б , Х.М  нар хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна, өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт ямар саад учирсан,  учрах саадыг хэрхэн арилгасан нь нотлогдоогүй тул үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж өгнө үү хэмээн тус тус мэтгэлцсэн болно.  

Шүүгдэгч С.Б , Х.М  нар нь бүлэглэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Х.А ийн  хашаанд байсан 0000 ӨВР улсын дугаартай том оврын “DAEWOO” маркийн ачааны машинаас 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед 165 амперын аккумляторыг, мөн өдрийн 23 цагийн үед 120 амперын аккумляторыг тус тус хулгайлан авч, Д.Е  гэгчид худалдаж 500.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилгах зорилгоор Х.М ын эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай “Эксель” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Х.А ийн  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрт байсан ба өөрийн хашаанд байсан 0000 ӨВР улсын дугаартай  “DAEWOO” маркийн том оврын ачааны машинаас харцаганд байсан 2 ширхэг аккумляторыг тайлж авах гээд очиход уг машины 165 амперын 1 ширхэг аккумлятор, 120 амперын 1 ширхэг аккумляторыг тус тус хулгайлан авсан байсныг хараад цагдаад дуудлага өгсөн.

Хулгайд алдсан 2 ширхэг аккумляторыг бүрэн хүлээж авсан. Цаашид хулгай хийсэн гэх 2 залууд ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-23 дугаар хуудас/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас/,

- Гэрч Д.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Тирлик захад зогсож байхад гаднаас таньдаг М  гэгч ирж надад нэг аккумлятор байгаа, авах уу гэхээр нь би М тай хамт Тирлик захын дотор байрлах Төрийн банкны хажууд эксель маркийн машины хойд багажнаас хар өнгийн 165 амперын 2 шонгийг тасалсан том аккумляторыг харуулахад би түүнийг 45.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тухайн үед машин дотроос нэг үл таних залуу гарч ирж машины багажаас аккумляторыг өргөж буулгаж байсан ба уг залууг харвал таних болно.

...Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны орой гэрт амарч байхад 23 цагийн үед нөгөө М  хажууд нь нэг залуутай хамт ирж надад дахиад аккумлятор авах уу гэхээр нь би түүнийг 30.000 төгрөгөөр авсан ба тухайн үед М  энэ аккумляторыг буцаж ирээд авна шүү гэж хэлж явсан байсан.

...Ингээд М  2019 оны 3 дугаар сарын 18-ны орой харанхуй болсон байхад манай гэрт ирээд надад өгсөн 2 ширхэг аккумляторыг аваад явсан. Тухайн үед би уг 2 ширхэг аккумляторыг худалдаж авсан үнэ болох 75.000 төгрөгийг буцаагаад авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,

- Хохирлын хэмжээг тогтоосон “Мөнх эстимейт” ХХК-ны үнэлгээчний 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 19/27 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

- Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгсэл буюу 0000 БӨТ улсын дугаартай Эксель маркийн автомашины үнэлгээ тогтоосон “Мөнх эстимейт” ХХК-ны үнэлгээчний 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 200-206 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь учир дутагдалтай, шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд учрах саадыг хэрхэн, яаж арилгасан нь тогтоогдоогүй гэж үзсэн боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Е ий мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч С.Б , Х.М  нар нь хохирогч А ийн  өмчлөлийн 165, 120 амперын аккумляторыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор Х.М ын Эксель маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн нь нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “учрах саадыг арилгах зорилгоор” гэдэгт нь гэмт үйлдлээ түргэсгэх, хууль бусаар олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас богино хугацаанд холдох, удааширвал гэмт хэргээ төгсгөж чадахгүйд хүрэх зорилгыг ойлгоно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б , Х.М  нар нь хохирогч А ийн  хашаанд байсан том оврын тээврийн хэрэгслээс хулгайлсан 2 ширхэг аккумляторыг хулгайлж аваад өөр газарт нууж, дараа нь тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн нь тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч С.Б , Х.М  нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж үзэв.

Шүүгдэгч С.Б , Х.М  нар нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж дүгнэлээ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч С.Б , Х.М  нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.А д 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 165 амперын аккумлятор, 120 амперын аккумлятор зэргийг хохирогчид хүлээлгэж өгсөн тул шүүгдэгч С.Б , Х.М  нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Б , Х.М  нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б , Х.М  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэв.

Шүүгдэгч С.Б , Х.М  нар нь урьд нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б , Х.М  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б , Х.М  нарын тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтоолд дурдав.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.М , С.Б  нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэд нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч С.Б ы иргэний үнэмлэх 1 ширхэг, шүүгдэгч Х.М ын гадаад паспорт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 300.0000 төгрөгийг шүүгдэгч С.Б , Х.М  нарын тус бүрээс 150.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.М , С.Б  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овогт С ийн Б , Ш  овогт Х ын М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б , Х.М  нарыг нэг жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б , Х.М  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад

эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Шүүгдэгч С.Б , Х.М  нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б , Х.М  нарын тус бүрээс 150.000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

6. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч С.Б ы иргэний үнэмлэх 1 ширхэг, Х.М ын гадаад паспорт 1  ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.     

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Б , Х.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Б , Х.М  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.Т