Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 169

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч Т.Б,

орчуулагч, хэлмэрч А.Е,

хохирогчийн өмгөөлөгч Т.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,

шүүгдэгч М.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А  овогт М ын Б д холбогдох эрүүгийн 1913002780197 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгойн 31 дүгээр гудамж, 2 дугаар тоотод оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, А  овогт М ын Б , РД: БЮ00000000.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

М.Б  нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Мын Тилек” хуримын ордонд бүжиглэж байхад хөлөнд гишгэсэн гэх шалтгааны улмаас иргэн Б.Ж тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар бүжгийн талбайгаас чирч коридорт гарган нүүрэн тус газарт нь цохиж зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч М.Б оос мэдүүлэхдээ: Би ахынхаа хуримд очсон юм аа. Тэгээд бүжиглэж байхад нэг залуу ирээд дагуулж явсан. Тэр залуу бас нэг залууг дагуулж очоод миний цээж рүү мөргөсөн. Тэгээд хамар маань өвдлөө, чи уучлалт гуйсангүй гэж нэг жижиг өрөөнд дагуулж очсон. Тэгээд нэг нь миний гэдэс рүү цохисон. Тэгээд би газар хэвтчихсэн гэв.

Хоёр: Эрүүгийн 1913002780197 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1913002780197 дугаартай, “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,

2. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,

4. Хэргийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

5. Хохирогч Б.Ж н шүүгдэгч М.Б д зодуулсны дараа авхуулсан гэх гэрэл зураг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

6. Хохирогч Б.Ж н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Мын тилек” хуримын ордонд манай хамаатны хурим болж уг хуримд би очоод бүжиглэж байгаад нэг залуугийн хөлөнд хальт гишгэчихсэн юм. Тэгээд уучлал гуйхад минь гарч байгаад ярина гэж хэлсэн. Бүжиг хуримын ордны 1 дүгээр давхарт болж байсан ба гадаа гараад үзчих үү гэж байнга хэлээд байсан, би хамгийн захад нь бүжиглэж байсан бөгөөд нэг залуу ирээд гараад ир гэж хэлээд намайг бариад явж байтал М  гэдэг хүний хүүхэд шууд цаанаас нь ирээд миний зүүн талын нүд рүү гараараа цохиод зугтсан юм.

Би Б ын хөлийг санамсаргүй байдлаар гишгэчихсэн тул М.Б оос уучлалт хүсэхэд М.Б  надад хандаж чи зүгээр байгаарай, гадаа гараад ир гэж шууд замдаж барьж гадаа чирсэн, ингээд бид хуримын ордны гаднах коридорын хажууд байдаг жижиг өрөөний хавьцаа ирэхэд Б  намайг шууд баруун гараараа миний нүд хэсэг рүү цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-46 дугаар хуудас/,

7. Гэрч Ш.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Ж н хамарнаас цус гарчихсан, нүд нь хөхөрчихсөн сууж байхаар нь юу болсон талаар хүүгээсээ асуутал М ын хүүхэд зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, 

8. Гэрч У.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...“Мин тилек” хуримын ордонд Дария эгчийн хурим болж тэнд очсон. 22 цаг өнгөрч байхад 1 давхарт байрлах бүжгийн талбайд бүжиглээд явж байтал Ж  нэг залуутай маргалдаад хоёулаа барилцаж аваад бүжгийн талбайн дээд талд байрлах тайз шиг зүйлийн цаана байрлах нэг жижигхэн өрөөнд орсон, тэгэнгүүт би ч гэсэн тэдний араас юу болж байгаа юм бол гэж бодоод очтол Ж г нэг үл таних залуу нүд рүү нэг удаа цохиод гараад явчихсан юм. Тэр залуу Ж г цохингуутаа шууд гадагш гараад явчихсан ба Ж гийн хамарнаас цус гарсан юм.

...Тэр залууг танихгүй, яагаад зодолдох болсныг мэдэхгүй байна.

...шууд коридор руу гарах хаалганы хажууд очингуутаа Ж гийн нүд рүү цохисон, би яг тэр үеэр нь очсон юм. Үл таних залууд гар хүрээгүй, цохиогүй, зодоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52- 53 дугаар хуудас/,

9. Гэрч М.К н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...бүжиг болж байсан заалнаас хүмүүсийн чимээ гарахад хартал М  гэдэг хүний хүүхэд эхэлж Ж н нүүр рүү нэг удаа цохиод шууд гүйгээд 2 дугаар давхар руу гүйгээд гарангуут нь би хажуудаа байсан Б  гэдэг залууд Ж гийн нүүр рүү цохиод зугтаачихлаа гэж хэлээд Ж г дагуулаад 00-ын өрөөнд очоод хамарнаас нь гарч байсан цусыг нь угаалгаад дахин “Мын тилек” хурмын ордонгийн 2 дугаар давхар руу гараад М ын хүүхдийг хайгаад хараад зогсож байтал ширээнүүдийн дунд нуугдаад сууж байхыг нь хараад чи юу хийгээд энд нуугдаад сууж байгаа юм бэ, чи Ж гийн нүдийг хөхөртөл, хамарнаас нь цус гартал цохилоо ш дээ гэхэд нэг эмэгтэй хүн ирээд чи наад хүүхдээ яах гэж байгаа юм бэ гэж хэрүүл хийсэн, түүнийг би М ын эхнэр байх гэж бодсон, тэгээд би яваад өгчихсөн, түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

10. Гэрч Б.Д ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...удалгүй би доошоо 1 дүгээр давхарт бууж Ж тэй уулзахад хамарнаас нь цус гарчихсан, нүд нь хөхөрчихсөн сууж байхаар нь юу болсон талаар тодруулахад минь нэг худ залуу бүжиглэж явж байхад минь миний хөлд гишгэлээ гэж хэрүүл хийсэн ба би уучлаарай гэхэд намайг гадагш гаргаад нүүр рүү минь цохилоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

11. Гэрч Б.Ж ын  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Ж н хажууд очиход хамарнаас нь цус гараад зүүн бил үү баруун талынх нь нүд нь улайчихсан сууж байсан, би очоод юу болсон бэ, хэн чамайг зодсон бэ гэж асуухад минь бүжиглээд явж байгаад нэг хүний хөлөнд гишгэчихсэн чинь чи миний хөлөнд гишгэлээ гэж хэлээд дуудаж гаргаад шууд миний нүд рүү цохичихлоо гэхээр би тэр залуу хаана байна гэхэд 2 дугаар давхарт байна гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

12. Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...заалнаас Ж  хамарнаас цус гарчихсан, нэг талын нүд нь хөхөрчихсөн гарч ирэхээр нь би түүнд очиж юу болсон талаар асуухад бүжиглэж байгаад нэг залуутай муудалцаад тэр залуу намайг бүжгийн талбайгаас дуудаж гаргаж аваад миний нүд рүү нэг удаа цохилоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

13. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 340 дугаартай “...иргэн Б.Ж гийн биед тархины доргилттой, зүүн нүдний салстад цус харвасан, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамруун нуруунд хавдартай, хамрын нуруу болон таславч мурийсан, зүүн хацарт цус хуралттай, хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” амбулаторийн карт 2 ширхэг зургийг хавсаргаж ирүүлсэн гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-76 дугаар хуудас/,

14. Шүүгдэгч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Муса гэдэг авга ахын маань Даулет гэдэг хүүхэд хуримлаж хуримаа “Мын тилек” хуримын ордонд хийсэн юм. Тухайн хуримд манай хамаатнууд бүгд очсон юм. Хуримын үйл ажиллагаа нийлээд жигдэрч хүмүүс нэгдүгээр давхарт очиж бүжиглэж байсан ба би хүмүүсийн дунд ороод бүжиглээд явж байтал нэг танихгүй залуу намайг дуудаад чамайг нэг хүн дуудаад байна гэхээр нь би хэн бэ гэж хэлэхэд яв даа гэж хэлээд дагуулаад бүжгийн талбайн зах руу аваачихад Ж  гэдэг залуу зогсож байсан. Би тухайн үед Ж г таньдаггүй, нэрийг мэддэггүй байсан ба цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлснээсээ хойш Ж г таньдаг, нэрийг нь мэддэг болсон юм. Одоо болтол Ж  рүү намайг дагуулж очсон залуугийн нэрийг нь би мэдэхгүй байгаа юм. Намайг очтол Ж  ямар ч үгийн зөрүүгүйгээр толгойгоороо миний дух руу мөргөөд гэдэс рүү минь түүний хажууд явж байсан, намайг дагуулж явсан үл таних залуу цохисон. Тэгтэл Ж  миний хамар өвдлөө яваарай гэж хэлээд намайг дагуулаад бүжгийн талбайн гадна байрлах нэг жижиг өрөөнд дагуулж очоод намайг өшиглөөд цохиод эхлэхэд би газарт унасан, хэн нь хаана цохисон болохыг би мэдэхгүй байсан ба доошоо тонгойж хэвтчихээд хоёр гараа савсан. Тэр үеэр миний гар намайг зодож байсан хоёр залууд хүрсэн эсэхийг би мэдэхгүй байна.

/Яллагдагчийн мэдүүлгийг хэвлэж гаргасны дараагаар яллагдагч мэдүүлэгтээ өөрчлөлт оруулсан нь: Би жижигхэн өрөөнд ороод дээшээ харж унасан, доошоо хараагүй, сая би мэдүүлэг өгч байх явцдаа буруу ойлгосон байна, би дээшээ хараад хэвтчихээд хоёр гараараа савчиж цохиж байсан, би гараа савчиж байх үед миний гар намайг өшиглөж цохиж байсан хоёр залууд хүрсэн эсэхийг би мэдэхгүй байна/

Тэгтэл хүмүүс ирээд биднийг салгаж авсан ба хэн хэн салгасан болохыг нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/,

15. Яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлт /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/,

16. Шүүгдэгч М.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 24-31 дүгээр хуудас/, хүснэгт /хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Б ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай саналыг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирлын мөнгө болох нийт 583.950 төгрөгийг гаргуулж өгөхийг,

Шүүгдэгч М.Б аас хохирогч нарт зодуулсан, өөрийгөө хамгаалж байхад гэмтэл учруулсан,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч энэ хэрэгт гэм буруутай болох нь эргэлзээтэй, хохирогчийн үйлдлийг эсэргүүцсэн тул гар хүрсэн тул аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжтой, мөн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байгаа тул цагаатгаж өгнө үү хэмээн тус тус мэтгэлцсэн болно.   

Шүүгдэгч М.Б  нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Мын Тилек” хуримын ордонд бүжиглэж байхад хөлөнд гишгэсэн гэх шалтгааны улмаас иргэн Б.Ж тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газарт цохисны улмаас хохирогч Б.Ж гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.Ж н шүүгдэгч М.Б д зодуулсны дараа авхуулсан гэх гэрэл зураг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Ж н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Мын тилек” хуримын ордонд манай хамаатны хурим болж уг хуриманд би очоод бүжиглэж байгаад нэг залуугийн хөлөнд хальт гишгэчихсэн юм. Тэгээд уучлал гуйхад минь гарч байгаад ярина гэж хэлсэн. Бүжиг хуримын ордны 1 дүгээр давхарт болж байсан ба гадаа гараад үзчих үү гэж байнга хэлээд байсан, би хамгийн захад нь бүжиглэж байсан бөгөөд нэг залуу ирээд гараад ир гэж хэлээд намайг бариад явж байтал М  гэдэг хүний хүүхэд шууд цаанаас нь ирээд миний зүүн талын нүд рүү гараараа цохиод зугтсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-46 дугаар хуудас/,

- Гэрч Ш.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Ж н хамарнаас цус гарчихсан, нүд нь хөхөрчихсөн сууж байхаар нь юу болсон талаар хүүгээсээ асуутал М ын хүүхэд зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, 

- Гэрч У.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...“Мин тилек” хуримын ордонд Дария эгчийн хурим болж тэнд очсон. 22 цаг өнгөрч байхад 1 давхарт байрлах бүжгийн талбайд бүжиглээд явж байтал Ж  нэг залуутай маргалдаад хоёулаа барилцаж аваад бүжгийн талбайн дээд талд байрлах тайз шиг зүйлийн цаана байрлах нэг жижигхэн өрөөнд орсон, тэгэнгүүт би ч гэсэн тэдний араас юу болж байгаа юм бол гэж бодоод очтол Ж г нэг үл таних залуу нүд рүү нэг удаа цохиод гараад явчихсан юм. Тэр залуу Ж г цохингуутаа шууд гадагш гараад явчихсан ба Ж гийн хамарнаас цус гарсан юм.

...коридор руу гарах хаалганы хажууд очингуутаа Ж гийн нүд рүү цохисон, би яг тэр үеэр нь очсон юм. Үл таних залууд гар хүрээгүй, цохиогүй, зодоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52- 53 дугаар хуудас/,

- Гэрч М.К н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...бүжиг болж байсан заалнаас хүмүүсийн чимээ гарахад хартал М  гэдэг хүний хүүхэд эхэлж Ж н нүүр рүү нэг удаа цохиод шууд гүйгээд 2 дугаар давхар руу гүйгээд гарангуут нь би хажуудаа байсан Б  гэдэг залууд Ж гийн нүүр рүү цохиод зугтаачихлаа гэж хэлээд Ж г дагуулаад 00-ын өрөөнд очоод хамарнаас нь гарч байсан цусыг нь угаалгаад дахин “Мын тилек” хурмын ордонгийн 2 дугаар давхар руу гараад М ын хүүхдийг хайгаад хараад зогсож байтал ширээнүүдийн дунд нуугдаад сууж байхыг нь хараад чи юу хийгээд энд нуугдаад сууж байгаа юм бэ, чи Ж гийн нүдийг хөхөртөл, хамарнаас нь цус гартал цохилоо ш дээ гэхэд нэг эмэгтэй хүн ирээд чи наад хүүхдээ яах гэж байгаа юм бэ гэж хэрүүл хийсэн, түүнийг би М ын эхнэр байх гэж бодсон, тэгээд би яваад өгчихсөн, түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

- Гэрч Б.Д ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...удалгүй би доошоо 1 дүгээр давхарт бууж Ж тэй уулзахад хамарнаас нь цус гарчихсан, нүд нь хөхөрчихсөн сууж байхаар нь юу болсон талаар тодруулахад минь нэг худ залуу бүжиглэж явж байхад минь миний хөлд гишгэлээ гэж хэрүүл хийсэн ба би уучлаарай гэхэд намайг гадагш гаргаад нүүр рүү минь цохилоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

- Гэрч Б.Ж ын  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Ж н хажууд очиход хамарнаас нь цус гараад зүүн бил үү баруун талынх нь нүд нь улайчихсан сууж байсан, би очоод юу болсон бэ, хэн чамайг зодсон бэ гэж асуухад минь бүжиглээд явж байгаад нэг хүний хөлөнд гишгэчихсэн чинь чи миний хөлөнд гишгэлээ гэж хэлээд дуудаж гаргаад шууд миний нүд рүү цохичихлоо гэхээр би тэр залуу хаана байна гэхэд 2 дугаар давхарт байна гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

- Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...заалнаас Ж  хамарнаас цус гарчихсан, нэг талын нүд нь хөхөрчихсөн гарч ирэхээр нь би түүнд очиж юу болсон талаар асуухад бүжиглэж байгаад нэг залуутай муудалцаад тэр залуу намайг бүжгийн талбайгаас дуудаж гаргаж аваад миний нүд рүү нэг удаа цохилоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 340 дугаартай “...иргэн Б.Ж гийн биед тархины доргилттой, зүүн нүдний салстад цус харвасан, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамруун нуруунд хавдартай, хамрын нуруу болон таславч мурийсан, зүүн хацарт цус хуралттай, хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” амбулаторийн карт 2 ширхэг зургийг хавсаргаж ирүүлсэн гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ш.А , У.С , М.К , Б.Д , Б.Ж , Б.Б  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд эдгээр гэрч нараас “шүүгдэгч М.Б  нь хохирогч Ж н нүүр рүү нэг удаа цохисон” үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан “хохирогч Б.Ж  шүүгдэгч М.Б ын хөлийг гишгэсэн, М.Б ыг бүжгийн талбайгаас чирч гарган, түүний цээж тус газар мөргөсөн” гэх асуудал нь энэ хэрэгт ач холбогдолгүй бөгөөд шүүгдэгчийн эрүүл мэндэд хохирол учраагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд “мөрдөн шалгах ажиллагаанд бүжгийн талбайд болсон асуудлаар хяналтын камерын бичлэгийг авахад дутуу бичигдсэн, одоо миний гарт камерын бүрэн бичлэг байгаа” хэмээн тайлбарласан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, СД бичлэгийг хэрэгт хавсаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Б ын зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Б  бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг үгүйсгэх нотлох баримтгүй, түүнийг гэм буруугүйд тооцох үндэслэлгүй байх тул улсын яллагчийн шүүгдэгч М.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.Б ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд томограф бичлэгийн үнэ 95.000 төгрөг, Улаанбаатар хот руу явах тийзийн үнэ 85.000 төгрөг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхөөр дуудагдаж Баян-Өлгий аймгийн Бугат сумаас Өлгий суманд ирэхэд зарцуулсан шатахууны үнэ 153.750 төгрөг, эмийн үнэ 50.200 төгрөг, өмгөөллийн хөлс 200.000 төгрөг, нийт 583.950 төгрөг нэхэмжилж байгаа тул шүүгдэгч М.Б оос 583.950 төгрөг гаргуулан хохирогч Б.Ж д олгохоор шийдвэрлэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар хэлэх саналгүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч М.Б ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөх талаар санал гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялаас  гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусгах эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч М.Б д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А  овогт М ын Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б оос 583,950 төгрөг гаргуулан хохирогч Б.Ж д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Б ын иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т