| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/08334/И |
| Дугаар | 101/ШШ2016/06109 |
| Огноо | 2015-10-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2016/06109
| 2016 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2016/06109 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намьянжугийн гудамж, Их-Орд худалдааны төвийн байр ХасБанк ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Э.Баттулга, Ч.Дуламсүрэн нарыг эрэн сурвалжлуулах, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Баттулга, хамтран хариуцагч Ч.Дуламсүрэн нар нь 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хасбанктай 5000989561 дүгээр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг 360 хоногт 30 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2,4 хувийг үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авсан. Э.Баттулга нь зээлийн гэрээний хавсралт дахь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш огт төлөлгүй хийлгүй нийт 841 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлийн гэрээ байгуулах үед Э.Баттулга, Ч.Дуламсүрэн нар нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 30-р хороо, Хамба 2-р гудамжны 28 тоот, Хамба 3-р гудамж 24 тоотод тус тус оршин суудаг байсан. Уг хаягаар удаа дараа очсон боловч тухайн хаяг дээр амьдардаггүй, тийм хүн байхгүй гэх мэт хариу тайлбар хэлж байсан. Зээлдэгч Э.Баттулгатай 88071648,96646077 түүний эхнэр Ч.Дуламсүрэнтэй 88064198 гэсэн гар утасны дугааруудаар холбогдох гэсэн боловч холбогдох боломжгүй, ашиглалтанд байхгүй, тийм хүн байхгүй гэсэн хариу өгч байсан. 2016 оны 02 дугаар сард Хамба 3-р гудамж 24 тоот хаягаар очсон. Тухайн хашаанд 2 тусдаа байшинтай айл байсан ба тус бүрээс зээлдэгчийг асуусан. Тийм хүн байхгүй олон жил энд амьдарч байна гэсэн хариу өгсөн. 2016 оны 2,9 дүгээр саруудад Хамба 2-р гудамжны 28 тоотын хаягаар очсон. Тухайн хашаанд 1 нийтийн байр байсан ба түрээслүүлэгч Байгалмаатай уулзсан. Зээлдэгчийн талаар асуухад 2,3 жилийн өмнө энд байр түрээслэдэг байсан, саяхан шоронгоос суллагдсан сурагтай байсан би бас 20 сая төгрөгийн авлагатай мөнгөө авч чадахгүй байгаа Баттулга олдохгүй байгаа гэсэн хариу өгсөн.
Байгалмаагийн утас: 99844777, 94094777. 2016 оны 9 дүгээр сарын 13-нд Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо орж зээлдэгч Э.Баттулга болон хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Дуламсүрэн нарыг Сонхинохайрхан дүүрэг 30-р хороо, Хамба 2-р гудамжны 28 тоот, Хамба 3-р гудамж 24 тоот хаягаар амьдран суудах эсэхийг лавласан ба хаягтаа бүртгэлтэй боловч амьдран суудаггүй гэсэн тодорхойлолт хийж өгсөн.
Дээрх байдлаас үзэхэд Э.Баттулга болон Ч.Дуламсүрэн нар нь зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж, зугтаж байгааг тодорхой харуулж байна. Иймд Э.Баттулга, Ч.Дуламсүрэн нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хас банк ХХК нь зээлийн гэрээний үлдэгдэл гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Баттулга,Ч.Дуламсүрэн нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хэрэгт авагдсан 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан 5000989561 дугаартай зээлийн гэрээ, болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Э.Баттулга, Ч.Дуламсүрэн нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
Э.Баттулга, Ч.Дуламсүрэн нарын одоо оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байгаа болох нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн 20163123, 20163122 дугаартай “Э.Баттулга, Ч.Дуламсүрэн нар нь тус хороонд бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй” гэх хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Э.Баттулга, Ч.Дуламсүрэн нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА