| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/07292/И |
| Дугаар | 101/ШШ2016/06137 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2016/06137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, 13 дугаар хороо, Алтан тэвш АОС-50 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 16 дугаар хороо, 13-23 тоотод оршин суух, Боржигон овогт Чойжилсүрэнгийн /регистрийн дугаар ШЕ75020201/,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******,******* овогт ийн /регистрийн дугаар / нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 53,195,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , Г., иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн ******* миний бие 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дээд сургуульд нэг ангид хамт сурч байдсан той уулзахад өөрийгөө найз нь Мөрөн хурандаагийн эхнэр гэдэг эгчтэй эгч, дүүгийн холбоотой хамтарч ажиллаж, хятад ажилчид оруулж ирдэг болсон гэж итгүүлсний дагуу би түүнтэй 31 хятад ажилчдын квотыг гаргуулахаар тохиролцсон. Ингээд маргааш нь буюу 2013 оны 07 дугаар сарын 13-нд нь “31 хүний ажлын виз”- ийг Мөрөн даргын эхнэр эгчдээ хэлээд боломжтой гэсэн гээд яг 7 хоногийн дотор л гаргаж өгнө гэж хэлсэн бөгөөд миний бие эхний удаад тус өдөр 10,000,000 төгрөгийг материалын хамт түүнд өгсөн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан тул би тус мөнгийг бусдаас зээлж өгсөн. Дараа нь буюу 2013 оны 08 дугаар сарын 05-нд дахиж над руу утасдаад, “Найзаа бүх виз бэлэн болсон, одоо сайд ирж, гарын үсэг зураад л болоо, үлдэгдэл 9,623,000 төгрөгөө яаралтай өг, сайд мөнгө дутуу материалуудыг нь буцаана, гүйцэд төлснийг нь шууд гарын үсэг зурна гэсэн” гэж мөрөн даргын эхнэр эгч хэлсэн гэж надад хэлэхээр нь миний бие д мөн л өөрийн 9911-тэй дугаараа барьцаанд тавьж байгаад зээлж өгсөн.
Хэсэг хугацааны дараа ямар ч хятад ажилчдын квот олгогдохгүй төдийгүй гэгч эмэгтэй Мөрөн хурандаагийн эхнэр биш болохыг нь мэдэж, өөрийгөө тус 2 хүнд залилуулсан болохоо ойлгож Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад хандсан.
Үүний дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг Прокурорт шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн прокурорын газраас , нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болж, шүүхээс 2206 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн юм.
“, нар нь бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-аас 31 ажилчин Монгол улсад оруулж ирнэ” гэж иргэн *******оос 19,623,000 төгрөгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон яллагдагч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд хэргийн холбогдогч нар өөрсдийн гэм буруугийн талаар маргаангүй, тэдний зүгээс “Өршөөлийн хууль”-д хамруулж өгөөч гэх хүсэлтээ гаргасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ж.Батдэлгэр эрүүгийн тоот хэргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар 7.1 дэх хэсэгт заасан хэсгээр хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт хүргүүлсэн, түүний дагуу Прокурорын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тоот тогтоол гарч тус хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү иргэн миний бие хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхээр нэхэмжлэл гаргаж байна.
Энэ бүхний үр дүнд , нарын иргэн намайг худал үгэндээ итгүүлж, залилж эхлэх хугацаа болон эрүүгийн хэргийн шийдвэрлэх хугацаа буюу өнөөдрийг хүртэлх 2 жил гаруй хугацаанд эд мөнгө, сэтгэл санааны хувьд иргэн миний бие маш их хохирч байна.
Иймд д өгсөн үндсэн мөнгөн болох 19,623,000 төгрөг үүнээс ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол 2,700,000 төгрөг, ийн 1,500,000 төгрөгийг барагдуулсныг хасч үлдсэн 15,423,000 төгрөгийг мөн тус гэмт этгээдүүдийн намайг залилан мэхэлснээс үүсэх гэм хор болох тус мөнгийг миний бие хувь хүн болон ББСБ-аас зээлсэн мөнгөний хүү болох 37,772,920 төгрөг, нийт 53,195,920 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 1-т заасны дагуу нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэн миний бие 2013 онд иргэн *******оос 15,000,000 төгрөгийн өглөг үүссэн. ******* надаас одоогийн байдлаар 53,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 15,000,000 төгрөгийн төлбөрийг бол төлнө гэв.
Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хандан гаргасан *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Н.******* нь миний их сургуулийн ангийн хүүхэд бөгөөд 2013 оны 7 дугаар сард барилга дээр ажиллуулах хятад ажилчид оруулж ирэх гэсэн юм. Энэ ажлыг хөөцөлдөөд зөвшөөрөл гаргуулахад туслаад өгөх хүн байна уу? гэж надад хандсан. Түүний хүсэлтийн дагуу урьд нь надад тусалж байсан гэдэг эгчтэй холбож өгсөн. Улмаар БНХАУ-аас 31 хятад ажилчин оруулах ажлын хөлс, тусгай зөвшөөрлийн хураамж болон бусад төлбөр гээд 19,623,000 төгрөг болно гэсэн. Миний хувьд гадуур дотуур ажил хөөцөлдсөн ажлын хөлс болон зуучлалын хөлс гэж 2,700,000 төгрөгийг уг мөнгөнөөс авсан. Энэ талаараа Н.*******од хэлж байсан. Үлдсэн мөнгийг бүгдийг нь т өгсөн болно. Улмаар Ч.Наранчмимэг эгч хөөцөлдөн тухайн үед “ЧоноБөртэ” ХХК-ийн нэр дээр 34 хятад ажилтан оруулж ирэх зөвшөөрөл гаргасан боловч Н.******* нь өөрөө ажилчдыг оруулахаа болилоо мөнгөө авна, гээд шүүх цагдаад хандсан. Миний хувьд Ч.*******оос авсан 2,700,000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сард мөрдөн байцаагчаар дамжуулан түүнд өгсөн. Энэ талаар түүний нэхэмжлэлд тодорхой дурдагдсан байна. Иймд түүнээс авсан мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул хохирол нь бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Мөн түүнд бодитойгоор учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байхад Н.******* нь өөрийнхөө зээлийн хүүнд төлсөн гэх 37,772,920 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна. Иймээс Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч , Г. нарт холбогдуулан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 53,195,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
, Г. нар нь БНХАУ-аас 31 ажилтан оруулж ирэх квот бүтээж өгнө гэж 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдөр, мөн оны 8 дугаар сарын 05-ны өдөр Н.*******оос 19,623,000 төгрөгийг авсан гэх үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлснээр Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7-т зааснаар тэдэнд холбогдох эрүүгийн дугаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Хариуцагч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Н.*******од учирсан хохирол буюу түүнээс авсан гэх 19.623.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн бөгөөд дээрх төлбөрөөс хариуцагч Г. нь 2,700,000 төгрөг, Г. нь 500,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг бэлэн бусаар тус тус төлсөн ба талууд энэ талаар маргахгүй байна.
Иймд 19,623,000 төгрөгийн үлдэх хэсэг болох 15,423,000 төгрөгийг хариуцагч Г., нараас гаргуулж нэхэмжлэгч Н.*******од олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Н.******* нь 19,623,000 төгрөгийг бусдаас хүүтэй зээлж Г., Г. нарт өгсөн, улмаар хүү төлж хохирсон хэмээн зээлийн хүүнд төлсөн 37,772,920 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Н.******* нь бусдаас хүүтэй мөнгө зээлэн авах болсон шалтгаан нь Г., нарт итгэсэнтэй холбоотой хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байх ба тэрээр “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуульд заасны дагуу зохих зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд хандах боломжтой байснаас гадна өөрийн хүсэл зоригийн үүднээс дээрх хэмжээний мөнгийг бусдаас зээлэн авсанд хариуцагч нарыг буруутгах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 15,423,000 төгрөгт төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 235,065 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч , Г. нараас 15,423,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******од олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 37,772,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423,930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , Г. нараас 235,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Н.САРАНГҮН