Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 161

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч А.Т ,

шүүгдэгч Ж.Е  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж  овогт Ж гийн Е д холбогдох эрүүгийн холбогдох 1913002680205 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн баруун бүсийн эрчим хүчинд монтёр ажилтай, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух үндсэн хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж  овогт Ж гийн Е , РД: БЙ96000000.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Ж.Е  нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт Тоёото Королла Раникс маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.4, 13.1-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас чиргүүлтэй нүүрс ачиж явсан Норд Бенз маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2667 БЧ чиргүүлийн араас мөргөж зам тээврийн осол гарган иргэн Т.Н ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Х.У, Н.Е  нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Ж.Е  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913002680205 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-17 дугаар хуудас/

2. Хохирогч Т.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагт Толбо сумын 5 дугаар багийн иргэн найз болох Ж.Е ы ажилд орсон цайллагад түүний гэрт очсон. Тэндээс шөнө 00 цагийн үед тарсан ба Ж.Е  Өлгийд байдаг А.Е  гэх найзыг машинаар аймагт хүргэж ирье, хамт яваад ирье гэснээр түүний 0000 БӨТ улсын дугаартай цэнхэр өнгийн жижиг тээврийн хэрэгслээр найз У , Е  нарын хамт Толбо сумаас аймагт шөнө 03 цаг өнгөрч байхад ирж А.Е г гэрт нь буулгаж шууд Толбо сум руу буцсан. Толбо сумаас Өлгий сумд ирэхэд машиныг А.Е  жолоодсон ба буцахдаа Е  жолоодно гэж тохирсон. Учир нь Ж.Е  бага зэрэг пиво уусан байсан. Гэвч буцахдаа машиныг би өрөө жолоодно гэж өөрөө жолоодсон. Би машины урд суудалд суусан ба хойно У , Е  нар сууж сууж ирж байсан. Замд би унтчихсан байсан ба хойно сууж байсан Е  урьд чинь том машин байна гэж орилох үед би сэрж харахад манай машины урд явж байсан том ачааны тээврийн хэрэгслийн баруун хэсгээр өнхөрч явж байгаад онхолдсон. Би тэгээд ухаан алдсан байсан. Намайг машинд байхад У  гаргаж авсан байна. Би гадаа хэвтэж байсан.

Би даарч байна гэхэд ачааны тээврийн хэрэгслийн жолооч намайг ачааны тээврийн хэрэгслийн кабинд суулгасан. Мөн хамт явж байсан Е  машины кабинд сууж байсан. Би Е ээс өвдөж байна уу гэхэд нуруу өвдөж байна гэсэн. Тэгж байхад Толбо сум талаас ирсэн Ланд-200 маркийн машинд У , Е , Е  бид нар сууж, аймагт нэгдсэн эмнэлэгт ирж хэвтсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр эмнэлгээс гарсан. Миний зүүн хөлийн 4 шивнүүр яс хугарч гэмтсэн. Толгойд гэмтэл авсан. Мөн зүүн мөр өвдөж байгаа болно. Е ы машины гэрэл бүдэг байсан. Тэр үед би машинд унтаж байсан болохоор яагаад ачааны машиныг мөргөсөн болохыг мэдэхгүй байна. Е  урьд чинь том машин байна гэж орилох үед би сэрсэн ба бидний машин замын хажуугаар онхолдож өнхөрч явж байсан. Тэгээд би ухаан алдсан.

...Надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй, би Улаанбаатар хот руу очиж ирэх зардлын бүгдийг Ж.Е  төлж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 35 дугаар хуудас/,

3. Хохирогч Н.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...засмал зам дээр саарал өнгийн чиргүүл харагдсан, тэр үед би Е д урд чинь том машин гэж чанга дуугаар хэлсэн боловч тухайн үед Ж.Е  хурдтай явж байсан болохоор тоормос дарсан боловч уг чиргүүлийн баруун хойд дугуйны арын хэсгээс мөргөсөн юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/

4. Хохирогч Х.У ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...нэг мэдэхэд Е  чанга дуугаар урд чинь том машин байна гэж хэлэх үед би цочиж сэрээд харахад урд том машины чиргүүл байсан. Тухайн үед Ж.Е  хурдтай явж байсан болохоор тоормос дарсан боловч уг чиргүүлийн баруун хойд дугуйны арын хэсгээс мөргөсөн юм. Надад хэн нэгнээс болон Ж.Е аас нэхэмжлэх зүйл байхгүй, Улаанбаатар болон эмчилгээтэй холбоотой бусад зардал мөнгийг Ж.Е  төлж өгсөн байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

5. Гэрч Х.С ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сард 22-ны шөнө 02 цаг 40 минутын үед Дэлүүн сумд аавын нэр дээр байдаг “Норт Бенз” маркийн 0000 БӨТ улсын дугаартай цагаан кабинтай, чиргүүлтэй тээврийн хэрэгслээр нүүрс буулгахаар уг нүүрсийг буулгаж авах Х.Ж  гэгч хүүхдийг дагуулж авч Өлгийгөөс гарсан ба үүрээр 05 цагийн үед Толбо нуурын дэргэд байдаг амралтын газарт ойртож ирж байхад миний араас цэнхэр өнгийн жижиг тэрэг ирж байсныг толиноос анзаарч харсан. Би машиныг замын баруун талд шахаж хангалттай зам тавьж өгөхөөр баруун тал руу машины хүрдийг эргүүлж буцаж араас ирж байгаа машиныг ажиглахаар толь руу харахад машин үзэгдэхгүй алга болсон. Нэг мэдэхэд машины араас мөргөх чиг болж дуу чимээ харсан. Би машины хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авах үед тэр машин миний жолоодож ирж байсан ачааны машины баруун талаар зам дагаж олон удаа өнхөрч явж байгаад хажуу талаар зогссон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

6. Насанд хүрээгүй гэрч Х.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Миний бие 2019 оны 7 дугаар сарын 22-ны шөнө 02 цаг 40 минутын үед аавын худалдаж авсан “Норт Бенз” маркийн 0000 БӨТ улсын дугаартай цагаан кабинтай, чиргүүлтэй тээврийн хэрэгсэлд ачсан нүүрсийг Дэлүүн сумд хашаанд буулгаж авахаар жолоочийн хамт Өлгийгөөс гарсан. Бид шөнөжин замд явж байгаад өглөө үүрээр 05 цагийн орчим би машины кабинд унтаж байхад бидний машины араас нэг жижиг машин ирээд мөргөж замын хажуу талд онхолдсон байсан ба намайг жолооч сэрээж осол гарсан буугаарай гэснээр машинаас буухад осолдсон машины хажууд нэг хүн явж байсан ба нэг хүн машинд байхад жолооч С  машинаас гаргаж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 327 дугаартай: “...иргэн Т.Н ын биед тархины битүү гэмтэл, доргилт, зүүн талын хөлний тавхай 3 ясны хугаралт, зүүн хөлний хурууны шивнүүрийн 2, 3, 4, 5 ясны хугаралттай, духны зүсэгдсэн шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 заалтыг агуулах, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

8. Хохирогч нарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 142-176 дугаар хуудас/,

9. Шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай: “...Ж.Е  нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүй гэсэн ба суурийн газрын гадна цагт 80 км-ээс илүү хурдтай явсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. 13.1-д жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаар мэдсэн байвал зохино" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/,

10. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай:  “...Тоёото Королло Руникс маркийн 0000 БӨТ улсын дугаартай суудлын автомашины арал хумигдаж хэв гажсан, бүх хаалганууд хугарч салж унасан, салхины болон бүх хаалганы шил хагарсан, арын хаалга хэв гажиж шил хагарсан, зэрэг эвдрэл гэмтэл гарсан байна. Эвдэрсэн эд анги, агрегатыг засвар хийж хэвийн байдалд оруулах боломжгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/,

11. Шүүгдэгч Ж.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 7 сарын 21-ний өдөр би найзууд болох Т.Н , Х.У , Н.Е , А.Е  бид нар манай эгчийн найранд оролцоод оройхон 22 цагийн үед бүжиг эхлээд байж байсан чинь манай найз А.Е  аймгийн төвд 07 дугаар сарын 22-ны өдөр ажилтай намайг аймаг руу хүргээд өгөөч гэхээр нь би Т.Н , Х.У , Н.Е  нарын хамт А.Е г аймагт хүргэж өгөхөөр 07 дугаар сарын 22-ны шөнө 01 цаг өнгөрч байхад миний corolla runx нэртэй машинаар Баян-Өлгий аймгийн төв рүү явсан юм.

Тэгээд 02 цаг 40 минутын үед аймгийн төвд ирээд А.Е г гэрийн гадаа нь буулгаад Т.Н , Х.У , Н.Е  бид дөрөв буцаад найр болж байгаа Толбо сум руу явсан юм. Тэгээд замдаа явж байсан чинь гэнэтхэн ямар ч гэрэл, гэрэлтүүлэг байхгүй цагаан өнгийн чиргүүл тулаад гараад ирсэн тэгээд тэр чиргүүлийг өнгөрч гарах гээд тоормос гишгээд зүүн гар тал руу хүрдээ дарсан боловч амжилгүй тэр чиргүүлийг мөргөж осол гаргасан юм. Хурд хэтрүүлэн явснаа хүлээн зөвшөөрч байна. Би хурдтай явсан тэгээд зам дээр гэнэт ямар ч гэрэлтүүлэг, гэрэл байхгүй чиргүүл зогссон байсан их хурдан хугацаанд энэ зүйл болж өнгөрсөн, замын голд шахуу гэрэл байхгүй чиргүүл тулаад гараад ирсэн болохоор өөрийн жолоодож явсан машиныг зогсоох арга хэмжээ авч чадаагүй машинаа зогсоох ямар ч арга байгаагүй. Энэ хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Яг тэр осол болох үед тэр чиргүүлтэй машины жолооч хоёр залуу бид нарыг гэмтээд тусламж эрж байхад туслахгүй хараад зогсоод байсанд жаахан гомдолтой байна. Өөр гомдол санал хүсэлт байхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122-125 дугаар хуудас/,

12. Шүүгдэгч Ж.Е ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 132 дугаар хуудас/, Толбо сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 133 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Е ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ж.Е  нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт Тоёото Королла Раникс маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.4, 13.1-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас нүүрс ачиж явсан Норд Бенз маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2667 БЧ чиргүүлийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж, иргэн Т.Н ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Х.У , Н.Е  нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-17 дугаар хуудас/,

- хохирогч Т.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би машины урд суудалд суусан ба хойно У , Е  нар сууж сууж ирж байсан. Замд би унтчихсан байсан ба хойно сууж байсан Е  урьд чинь том машин байна гэж орилох үед би сэрж харахад манай машины урд явж байсан том ачааны тээврийн хэрэгслийн баруун хэсгээр өнхөрч явж байгаад онхолдсон. Би тэгээд ухаан алдсан байсан.

...Надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй, би Улаанбаатар хот руу очиж ирэх зардлын бүгдийг Ж.Е  төлж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 35 дугаар хуудас/,

- хохирогч Н.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...засмал зам дээр саарал өнгийн чиргүүл харагдсан, тэр үед би Е д урд чинь том машин гэж чанга дуугаар хэлсэн боловч тухайн үед Ж.Е  хурдтай явж байсан болохоор тоормос дарсан боловч уг чиргүүлийн баруун хойд дугуйны арын хэсгээс мөргөсөн юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/,

- хохирогч Х.У ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...нэг мэдэхэд Е  чанга дуугаар урд чинь том машин байна гэж хэлэх үед би цочиж сэрээд харахад урд том машины чиргүүл байсан. Тухайн үед Ж.Е  хурдтай явж байсан болохоор тоормос дарсан боловч уг чиргүүлийн баруун хойд дугуйны арын хэсгээс мөргөсөн юм. Надад хэн нэгнээс болон Ж.Е аас нэхэмжлэх зүйл байхгүй, Улаанбаатар болон эмчилгээтэй холбоотой бусад зардал мөнгийг Ж.Е  төлж өгсөн байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

- гэрч Х.С ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Толбо нуурын дэргэд байдаг амралтын газарт ойртож ирж байхад миний араас цэнхэр өнгийн жижиг тэрэг ирж байсныг толиноос анзаарч харсан. Би машиныг замын баруун талд шахаж хангалттай зам тавьж өгөхөөр баруун тал руу машины хүрдийг эргүүлж буцаж араас ирж байгаа машиныг ажиглахаар толь руу харахад машин үзэгдэхгүй алга болсон. Нэг мэдэхэд машины араас мөргөх чиг болж дуу чимээ харсан. Би машины хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авах үед тэр машин миний жолоодож ирж байсан ачааны машины баруун талаар зам дагаж олон удаа өнхөрч явж байгаад хажуу талаар зогссон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

- насанд хүрээгүй гэрч Х.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...би машины кабинд унтаж байхад бидний машины араас нэг жижиг машин ирээд мөргөж замын хажуу талд онхолдсон байсан ба намайг жолооч сэрээж осол гарсан буугаарай гэснээр машинаас буухад осолдсон машины хажууд нэг хүн явж байсан ба нэг хүн машинд байхад жолооч С  машинаас гаргаж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн хохирогч Т.Н , Х.У , Н.Е  нарын эрүүл мэндэд үзлэг хийж, гэмтлийн зэрэг тогтоосон 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 325, 326, 327 дугаартай дүгнэлтүүд /хавтаст хэргийн 59, 63, 68 дугаар хуудас/,

- Хохирогч Т.Н , Х.У , Н.Е  нарын нарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 142-176 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай: “...Ж.Е  нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүй гэсэн ба суурийн газрын гадна цагт 80 км-ээс илүү хурдтай явсан. 13.1-д жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаар мэдсэн байвал зохино" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай:  “...Тоёото Королло Руникс маркийн 0000 БӨТ улсын дугаартай суудлын автомашины арал хумигдаж хэв гажсан, бүх хаалганууд хугарч салж унасан, салхины болон бүх хаалганы шил хагарсан, арын хаалга хэв гажиж шил хагарсан, зэрэг эвдрэл гэмтэл гарсан байна. Эвдэрсэн эд анги, агрегатыг засвар хийж хэвийн байдалд оруулах боломжгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Е  нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт Тоёото Королла Раникс маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.4, 13.1-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас нүүрс ачиж явсан Норд Бенз маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2667 БЧ чиргүүлийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж, иргэн Т.Н ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Х.У , Н.Е  нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ж.Е  нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч Ж.Е ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ж.Е ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Н ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд, хохирогч Х.У , Н.Е  нарын эрүүл мэндэд учирсан хохирол мөн журмын 2.4-т заасан хөнгөн зэргийн гэмтэлд тус тус хамаарах нь мөрдөн шалгах ажиллагаанд явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ж.Е  нь хохирогч нарт хохирлыг төлж өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ж.Е д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Ж.Е аас хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргаж, хохирогч нарын хохирол төлүүлж авсан тухай баталгааг хавсаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын орлогч прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5/01 дугаартай саналд яллагдагч Ж.Е д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Ж.Е  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Ж.Е д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Е  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ж.Е  урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Е  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Ж.Е д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн Ж.Е ы 1278870 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, иргэний цахим үнэмлэхийг нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж  овогт Ж гийн Е ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сар буюу 180 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Е  цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Т.Н , Х.У , Н.Е  нарт төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Ж.Е ы 1278870 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгохыг, иргэний цахим үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тус тус шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Е д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т