| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0525/И |
| Дугаар | 131/ШШ2016/00542 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 131/ШШ2016/00542
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 68.859.800 төгрөг гаргуулах ”ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, прокурор Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Баянхонгор аймгийн ******* сумын 4-р багт оршин суух /РД: /******* овогт *******гийн ******* нь 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө өөрийн хадам ах Б.тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэснээс хоорондоо маргалдаж улмаар түүний довтолгооноос амиа хамгаалан түүний хэвлийн тус газар нь хутгалснаас "бусдын бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг"-т холбогдон шалгагдсан. Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Г.*******ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, дээрхи хуулийн зүйл заалтаар 3 жил 4 сарын хугацаатайгаар хорих ялаар шийтгэж, тухайн өдрөөс эхлэн цагдан хорих байранд хорьсон. Г.******* болон түүний өмгөөлөгч нь аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байсан боловч давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хэвээр баталж, харин Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 93 дугаар тоггоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Г.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, сулласан. Шүүхийн эцсийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон энэ хэргийн талаар дурьдах нь илүүц юм.
Г.******* 2015.07.08-ны өдрөөс эхлэн 2016.04.13-ны өдрийг дуустал хуулийн байгууллагуудад шалгагдсан, үүнээс 2015.10.29-ний өдөр хүртэл батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд гадуур шалгагдан, 2015.10.29-ний өдрөөс 2016.04.13-ны өдрийг дуустал 166 хоног цагдан хоригдож хохирсон. Энэ хугацаанд цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын газрын үүд сахиж, өдөр бүр цаг бүртгүүлж, хаашаа ч явах боломжгүй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, эрх чөлөө нь хязгаарлагдаж, ялангуяа цагдан хоригдсон хугацаанд бие махбодь болон сэтгэл санааны хүнд дарамтад орж ихээхэн хохирсон тул Г.*******д учирсан хохирлыг Эрүүгийн хууль болон ЭБШ хууль, Иргэний хууль болон ИХШХШТ хуулиудад заасныг баримтлан төрөөс нэхэмжилж байна. Үүнд;
1. Г.*******ээс хохирогч Б.өд эмчилгээний зардалд гэж 2.000.000 төгрөг төлсөн. Энэ талаарх бичгийн нотлох баримт нь эрүүгийн дугаартай хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн 2016.01.21-ний өдрийн шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан байгаа. Байцаан шийтгэх ажиллагааны бусад зардалд хууль бусаар төлсөн дээрхи 2 000 000 / хоёр сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Г.******* 2015.07.08-ны өдрөөс эхлэн цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн ба цагдан хоригдох хүртэл ******* сумаас Баянхонгор аймгийн төв, аймгийн төвөөс сумын төв хооронд олон удаа ирж буцсан, зөвхөн эхнэр Билэгмаа нь гэхэд л гурван хүүхдийнхээ хамт хоёр удаагийн шүүх хурлын өмнө 2 удаа ирж очсон ба нэг талдаа том хүн 20 000 төгрөг, хүүхэд 10 000-15 000 төгрөгийн зардлаар зорчдог, ингээд бодохоор 300 000 төгрөг болсон, мөн т болсон давж заалдах шүүх хуралдаанд эхнэр нь Баянхонгор аймгаас машин хөлсөлж хохирогч Б.ийг авч очоод буцаж ирсэн унааны зардал 100 000 төгрөг, нийт 400 000 төгрөгийг унааны зардлыг нэхэмжлэнэ
3. Г.*******ийн гурван хүүхэд ******* сумд ЕБСургуульд сурдаг, эхнэр нь угийн бие муутай, эмчийн хяналтад байж, гурван хүүхдээ харж сумын төвд суухын зэрэгцээ, бас аймаг руу ирж очин цагдан хоригдож буй *******ийг эргэж тойрч байсан. Иймд мал хариулах хүн хүчний боломжгүй болсон тул 2015.07.17-ны өдрөөс 2016.04.25 өдөр хүртэл /нийт 9 сар 8 хоног/ өөрийн 425 толгой малаа , нараар нэг малыг нэг сард 1000 төгрөгөөр бодож маллуулсны хөлс болох нийт 3 937 800 төгрөгийг тэдэнд төлж хохирсон байгаа. Хууль бусаар шалгагдаж, хоригдсон өөрөө малаа маллах боломжгүйгээс болж бусдад төлсөн мал хариулганы хөлсөнд төлсөн 3 937 800/гурван сая есөн зуун гучин долоон мянга найман зуун / төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү?
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.*******ийн өмгөөлөгчөөр авч, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгч Н.д 3 000000 /гурван сая/ төгрөгийг өмгөөллийн хөлс, өмгөөлөгч Д.т өмгөөллийн хөлс болон оос Баянхонгор, руу ирж, очих унааны зардал, буудал болон бусад зардал зэрэгт 2 650 000 / хоёр сая зургаан зуун тавин мянган/төгрөгийн, нийтдээ 5 650 000/ таван сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг хууль зүйн туслалцаа авахад төлснийг төрөөс гаргуулж өгнө үү.
5. Мөн *******ийн 2016.10.29-ний өдрөөс 2016.04.13-ны өдрийг дуустал нийт 166 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан "... цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэнцүүлж тооцно" гэж заасныг үндэслэн 192 000 төгрөгөөр тооцож нийт 31872 000 /гучин нэгэн сая найман зуун далан хоёр мянган/төгрөгийг гэм хорын хохиролд төрөөс гаргуулж өгнө үү.
4. Г.*******ийн Сэтгэл санааны хохиролд 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг мөн төрөөс гаргуулж өгнө үү.
Өргөдөл хүсэлт дагуу дээрхи гэм хорын хохиролд сэтгэл санааны хохирол 25 000 000 төгрөг, унааны зардал 400 000 төгрөг, хохирогч Б.өд төлсөн 2 000 000 төгрөг, малаа маллуулсан хөлс 3 937 800 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 5 650 000 төгрөг, цагдан хоригдсон 166 хоногийн мөнгөн хэлбэрт шилжүүлсэн 31 872 000 төгрөг нийт 68 859 800 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү..гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн зарим хэсэг болох сэтгэл санааны хохирол 25.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. ЭБШХ-ийн 388, 389 дүгээр зүйлд заасны дагуу хохирол гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хуульд зааснаар иргэнийг хууль бусаар эрүүгийн хариуцлагад татаж ял шийтгэсэн бол хохирлыг төр хариуцахаар заасан байгаа. Хохирогчид төлсөн 2 сая төгрөгийн хувьд хохирогч Б.ийг мөрдөн байцаагч нь иргэний нэхэмжлэгчээр тогтоож хохирол 2 сая төгрөг гарсан тул Г.******* төлсөн. Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 10 сарын 30 ны өдрийн 45 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлд “.Бусад зардал” гэдэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал орохгүй бөгөөд үүнд шүүгдэгчээс хохирогч болон бусад этгээдэд төлсөн зардлыг хамааруулна” гэж заасан тул энэ зардлыг нэхэмжилж байгаа.
Замын зардлын хохирол нэхэмжилсэн тухайд жолооч нарын тодорхойлолт байгаа, сум аймаг хооронд хот хоорондын албан ёсны тээвэр байхгүй, жолооч нартай тохиролцон тогтсон үнэ ханшаар зорчдог юм. Иймээс сумын засаг дарга болон жолооч нараас тодорхойлолт гаргуулсан юм. Г.******* нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд бусдаар малаа маллуулсан юм. Шалтгаан нь эхнэр Билэгмаа хүнд өвчтэй, гурван хүүхэд нь сургуулийн сурагч учир сумын төвд байдаг байсан. Иймд малыг бусдаар зайлшгүй маллуулах шаардлагатай байсан. Энэ хэрэгт холбогдоогүй бол Г.******* амьдралаа залгуулахын тулд өөрөө зайлшгүй малаа маллаж хариулах байсан. Хэрэгт шалгагдах хугацаандаа л бусдаар малаа маллуулсан юм. Эхлээд Н., гэж хоёр өмгөөлөгчийг авч 3 сая төгрөгийн тооцоог нь Н.д өгч улмаар анхан шатны шүүх хуралдааны дараа өмгөөлөгчөө сольж гэж өмгөөлөгчийг авсан юм. Цагдан хоригдсон хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцохдоо торгох ялыг цагдан хоригдсон хоногтой дүйцүүлэн бодож ойролцоо байдлаар тооцож гаргасан. Түүнээс биш цагдан хоригдсон хоногийг мөнгөн дүнгээр уялдуулж тооцсон хууль журам шүүхийн практик байхгүй юм билээ. Мөн Улсын дээд шүүхийн дээрхи тогтоолыг баримтлаж нэхэмжлэлээ гаргасан байгаа. Нэхэмжлэлд авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэл гаргахдаа цуг өгсөн. Н. өмгөөлөгчөөс “мөнгө хүлээн авсан баримт”ыг нөхөн гаргуулж нэхэмжлэл гаргах үедээ хийлгэсэн. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон мөнгө хүлээлгэн өгсөн баримт нь нэг огноотой байгаа боловч мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг сүүлд буюу нэхэмжлэл гаргах үедээ нөхөн хийлгэсэн юм. Харин мөнгөө бол өмнө нь өгсөн байсан юм билээ. Гэрээн дээр үнийн дүн бичээгүй шалтгаан нь өмгөөлөгчөөс өмгөөллийн мөнгийг тухай бүр буюу шүүх хуралд орох бүрийн өмнө өгч авах нь зүгээр юм гээд мөнгөн дүн тавиагүй юм билээ. Гэрээ бол хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэсэн утгатай байгаа гэрээнд үнийн дүн бичээгүй нь гэрээнд тавигдах шаардлагыг зөрчсөн буюу хүчин төгөлдөр бусд тооцож болох гэрээ гэдгийг би ойлгож байна. өмгөөлөгчийн хийсэн мөнгө хүлээн авсан баримтыг бас сүүлд нь нөхөн хийлгэсэн. Б.ийн биед учруулсан гэмтлийг Г.******* учруулсан нь үнэн. Харин Б.өд төлсөн хохирлын мөнгийг Г.******* хариуцахгүй гэж үзэж байна Учир нь УДШ-энэ хэргийг Эрүүгийн хуулийн 40.1-д зааснаар буюу аргаггүй хамгаалалт хийсэн гэж үзэж байгаа тул Г.******* бусдад учруулсан хохирлыг хариуцахгүй төр хариуцах ёстой гэж үзэж байна..гэв.
Прокурор Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн 6 төрлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурьтай байна. Г.******* нь бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдон мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгэгдэж, Улсын дээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Г.******* нь хохирогч Б.ийн биед гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Энэ ч учраас хохирогчид 2 сая төгрөгийн эмчилгээний хохирол төлсөн байна. Энэ хохирлоо төрөөс гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Г.*******ийн эхнэр хүүхдүүд нь сум аймгийн хооронд автомашинаар зорчсоны хөлс төлбөр шаардсан боловч тээврийн хэрэгслээр зорчсон билет тасалбар байхгүй байна.Нотлох баримт гэж байгаа нь зөвхөн тодорхойлолт болон сум аймгийн хооронд хэдэн төгрөгөөр зорчдог болохыг тодорхойлсон баримт байна. Нөгөө талаар Г.*******ийн эхнэр Билэгмаад гарсан зардлыг нэхэмжилж байгаа бол Л.******* нь Билэгмаагийн өмнөөс төлөөлнө гэсэн итгэмжлэл байх ёстой гэж бодож байна. Түүнчлэн Г.******* нь гэмт хэрэгт шалгагдаж байхдаа бусдаар малаа маллуулсан гэх боловч орон нутгийн төр захиргааны байгууллагаас тухайн сум орон нутагт 1 малыг хэдэн төгрөгөөр маллах талаар тогтоосон дүрэм журам байхгүй, нэг малыг өдрийн 1000 төгрөгөөр маллаж хариулсан гэх боловч тухайн мал нь ямар мал болох бод, богийн аль болох нь тодорхойгүй нэхэмжлэл гаргасан байна. Нөгөө талаар бусдаар малаа маллуулсны хөлснийг шууд хохирол гэж үзэхгүй. Хууль болон УДШ-ийн тогтоолд шууд бус зардлыг төр хариуцахгүй гээд тодорхой заасан байна.Өмгөөллийн хөлсний тухайд өмгөөлөгч Н.тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд ямар нэгэн үнийн дүн байхгүй, уг гэрээний дараагийн хуудсанд өмгөөллийн хөлс хүлээлгэн өгсөн гэх баримт байгаа уг баримтаар хөлсийг хэзээ өгсөн нь тодорхойгүй. Гэрээнд хавсралт байх эсэх талаар тусгагдаагүй байна. Иймд өмгөөлөгч Н.д өмгөөллийн хөлс төлсөн гэх нь тодорхой бус нотлох баримтгүй байна. Мөн өмгөөлөгч т өмгөөллийн хөлс өгөхдөө гэрээнд заасны дагуу мөнгөө төлсөн эсэх, бэлнээр болон дансаар төлсан аль болох нь тодорхойгүй байна. Н. өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байна. Цагдан хоригдсон хоногийг мөнгөөр тооцон нэхэмжлэхдээ Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийг баримтлан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэсэн хуулийн агуулгыг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү?гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны хохирол 25.000.000 төгрөг, унааны зардал 400.000 төгрөг, хохирогч Б.өд төлсөн 2.000.000 төгрөг, малаа маллуулсан хөлс 3.937.800 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 5.650.000 төгрөг, цагдан хоригдсон 166 хоногийн мөнгөн хэлбэрт шилжүүлсэн 31.872.000 төгрөг нийт 68.859.800 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь “Сэтгэл санааны хохирол 25.000.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас “2015 оны 07 сарын 07-08 нд шилжих шөнө 01 цагийн үед Г.******* нь согтуурлын байдалд байхдаа Баянхонгор аймгийн ******* сумын төв булган 3-р багийн нутагт иргэн Б.ийн хашаанд түүнтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн хэвлийн тус газарт хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар эрүүгийн дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулсан байна.
Аймгийн прокурорын газраас хэргийг хянаад уг зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 сарын 29 ний өдөр хянан хэлэлцээд 142 дугаар шийтгэх тогтоолоор Г.*******ийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар 3 жил 4 сарын хорих ял шийтгэн, мөн өдрөөс цагдан хорьсон байна.
Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 02 сарын 23 ны өдөр ялтны өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 28 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2016 оны 04 сарын 13-ны өдөр хэргийг хэлэлцээд 93 дугаар тогтоолоор “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж” ...шийдвэрлэсэн байна.
Энэ үеэс нэхэмжлэгч Г.******* Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1,389 дүгээр зүйлийн 389.2.3-т зааснаар хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрх үүссэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож буй прокурор Б.******* “Г.******* нь төрөөс гэм хорын хохирол төлбөр нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, Г.******* нь бусдын биед хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон” гэжээ.
Гэвч хүсэлт гаргагч Г.******* нь Эрүүгийн хуульд заасан хүнд ангилалын гэмт хэрэгт холбогдох шалгагдаж прокуророос тухайн зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, төрийн нэрийн өмнөөс ялласнаар анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгүүлэн олон хоногоор цагдан хоригдсон болох нь тогтоогдсон, уг хэргийг хэрэгсэхгүй болгож Г.*******ийг цагаатгасан Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Иймд прокурорын хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Г.*******ийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүснэ.. гэж заасан байх тул Г.******* нь хохирол нэхэмжлэх эрхтэй гэж үзэх үндэслэлтэй болно.
Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-д хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж, шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан торгууль, иргэнээр төлүүлсэн байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардал, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэрэг эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө гэж заасан байна.
Шүүх нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн үндэслэлийг тайлбарлавал:
Үүнд: 1. Г.*******ээс хохирогч Б.өд эмчилгээний зардалд гэж 2.000.000 төгрөг төлсөн. Энэ талаарх бичгийн нотлох баримт нь эрүүгийн дугаартай хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн 2016.01.21-ний өдрийн шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолд “Иргэнээр төлүүлсэн байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардал” гэдгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан “Байцаан шийтгэх ажиллагааны зардал”ыг хамаатуулан ойлгохоор заасан.
Иймд Г.******* нь өөрийн хууль бус үйлдлийн төлөө бусдын эрүүл мэнд эмчилгээний хохирол төлбөрт өгсөн зардлыг төрөөс гаргуулна гэсэн нь үндэслэлгүй юм.
Харин Г.******* нь хохирогч Б.өд дээрх төлбөрийг төлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бол түүнээс жич нэхэмжилж хохирлоо барагдуулах нь зүйтэй байна.
2. Г.******* 2015.07.08-ны өдрөөс эхлэн цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн ба цагдан хоригдох хүртэл ******* сумаас Баянхонгор аймгийн төв, аймгийн төвөөс сумын төв хооронд олон удаа ирж буцсан, зөвхөн эхнэр Билэгмаа нь гэхэд л гурван хүүхдийнхээ хамт хоёр удаагийн шүүх хурлын өмнө 2 удаа ирж очсон ба нэг талдаа том хүн 20 000 төгрөг, хүүхэд 10 000-15 000 төгрөгийн зардлаар зорчдог, ингээд бодохоор 300 000 төгрөг болсон, мөн т болсон давж заалдах шүүх хуралдаанд эхнэр нь Баянхонгор аймгаас машин хөлсөлж хохирогч Б.ийг авч очоод буцаж ирсэн унааны зардал 100 000 төгрөг, нийт 400 000 төгрөгийг унааны зардлыг нэхэмжлэнэ.. гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4-т зааснаар хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд зардалд тооцох боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл Г.*******ийг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байснаас шалтгаалж түүний эхнэр болон хүүхдүүд нь зайлшгүй аймаг сумын хооронд болон аймаг хооронд зорчих, унаа хөлсөлж очих шаардлага үүсээгүй, хууль хяналтын байгууллагаас тийм шаардлагыг тавиагүй байна.
Түүнчлэн хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн энэ шаардлагыг нотолсон гэх баримт нь нотлох баримтын хувьд үнэлэх боломжгүй байна. Тухайлбал: ******* сумын Засаг даргын тодорхойлолтоор ******* болон Баянхонгор сумын хооронд зорчиход нэг талдаа 20.000 төгрөгийн төлбөр төлдөг тухай тодорхойлсон бол, жолооч гэх , нарын тодорхойлолт нь дээрх шаардлагыг хангахгүй байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
3. Нэхэмжлэгч Г.******* нь эрүүгийн хэрэгт холбогдон 166 хоног үндэслэлгүй цагдан хоригдсон болох нь шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдож байна.
Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “..хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан "... цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэнцүүлж тооцно" гэж заасныг үндэслэн 192 000 төгрөгөөр тооцож нийт 31872 000 төгрөг гаргуулахыг хүссэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг нь “Цагдан хоригдсон этгээдэд шүүхээс торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцох” ойлголт юм.
Г.******* нь эрүүгийн хэрэгт шалгагдан цагдан хоригдсоноос Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 13-т заасан "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах,амрах, хувийн аж ахуй эрхлэх, халдашгүй, чөлөөтэй байх" үндсэн эрх нь ноцтой зөрчигдсөн байх тул тухайн үеийн 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар цагдан хоригдсон хоногт ногдох дундаж цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй байна.
Иймд нэг сарын нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлсийг нэг сард ногдох ажлын 21,5 хоногт хувааж тооцож гаргах нь хуульд нийцэхээр байна.
Засгийн газрын “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2013 оны 9 сарын 01-ний өдрийн тогтоолыг үндэслэн 192000 төгрөгийг нийт цагдан хоригдсон 166 хоногт тооцож 1482380 төгрөгийг /192000 : 21.5 = 8930 төгрөг. 8930 төгрөгийг х 166 хоног = 1482380 төгрөг/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д зааснаар олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30389620 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэгч Г.******* нь хууль зүйн туслалцаа авахад Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Д., Н. нарыг хөлсөлж, өмгөөлөгч Д.ийн өмгөөллийн хөлсөнд 2650.000 төгрөг, өмгөөлөгч Н.ы өмгөөллийн хөлсөнд 3000.000 төгрөг, нийт 5.650.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжилсэн шаардлагыг хянахад
Өмгөөлөгч Н.тай 2015 оны 07 сарын 17-ны өдөр байгуулсан “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”ний 4 дүгээр зүйлд “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр”ийг тодорхойлсон хэсэгт мөнгөн дүн бичигдээгүй байна.
Түүнчлэн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ХХ 9-р хуудсанд авагдсан Өмгөөлөгчид өмгөөллийн хөлс хүлээлгэн өгсөн баримт”ыг шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ нөхөн бүрдүүлсэн гэж тайлбарласан боловч уг баримтын огноо нь 2015 оны 07 сарын 17-ны өдрөөр бичигдсэн атлаа “Өмгөөллийн хөлс хүлээлгэн өгсөн баримт” гэж одоо цаг дээр бичигдсэн байна. Эндээс үзвэл уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул уг баримтыг нотлох чадвараа алдсан гэж үзэж үнэлэх боломжгүй байна.
Харин өмгөөлөгч Д.тай байгуулсан 2015 оны 11 сарын 13-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс хүлээн авсан баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байна. Түүнчлэн өмгөөлөгч Д. нь Г.*******ийн өмгөөлөгчөөр анхан болон давж заалдах /2 удаа/, хяналтын шатны шүүх хуралдаанд тус тус биечлэн оролцсон болох нь шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, тогтоолуудаар тогтоогдож байна.
Иймд өмгөөллийн хөлс 2650.000 төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар олгож, энэ шаардлагаас 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5. Г.*******ийн гурван хүүхэд ******* сумд ЕБСургуульд сурдаг, эхнэр нь угийн бие муутай, эмчийн хяналтад байж, гурван хүүхдээ харж сумын төвд суухын зэрэгцээ, бас аймаг руу ирж очин цагдан хоригдож буй *******ийг эргэж тойрч байсан. Иймд мал хариулах хүн хүчний боломжгүй болсон тул 2015.07.17-ны өдрөөс 2016.04.25 өдөр хүртэл /нийт 9 сар 8 хоног/ өөрийн 425 толгой малаа , нараар нэг малыг нэг сард 1000 төгрөгөөр бодож маллуулсны хөлс болох нийт 3 937 800 төгрөгийг тэдэнд төлж хохирсон байгаа. Хууль бусаар шалгагдаж, хоригдсон өөрөө малаа маллах боломжгүйгээс болж бусдад төлсөн мал хариулганы хөлсөнд төлсөн 3 937 800/гурван сая есөн зуун гучин долоон мянга найман зуун / төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү?гэсэн шаардлагыг хянахад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4-т зааснаар хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй ба "шууд бус хохирол" гэдэгт мөн хуулийн 390 дүгээр зүйлд туссан эд хөрөнгийн, 391 дүгээр зүйлд туссан эдийн бус хохирлоос бусад хохирол буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т тодорхойлсноор " Иргэнээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого" зэргийг ойлгохоор хуульчилсан байна.
Иймээс дээрх мал хариулга, эхнэрээ эргэж тойрж байсан гэх шууд бус хохирлыг байцаан шийтгэх ажиллагааны зардалд тооцон төрөөс гаргуулах боломжгүй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад сэтгэл санааны хохирол 25.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдаж шийдвэрлэв.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгч Г.*******д учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус гэм хорын хохиролд нийт 68 859 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 4.132.380 төгрөгийг хангаж, үлдэх 64727420 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 134 дүгээр зүйлийн 134.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д тус тус заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус гэм хорын хохиролд 4.132.380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64.727.420 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ