Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2016/05359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн Бямба-Отгон /РД:МЗ77111961/,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б*******,*******, тоот хаягт оршин суух, ын /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоотод байрлах “” ХХК-д холбогдох,

         

Гэм хорын хохирол д 18,623,000 төгрөг, Д.т 2,258,600 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ы итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгч ы өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим “” ХХК-ийн жолооч нь өөрийн жолоодож явсан улсын дугаартай маркийн автомашинаараа миний улсын дугаартай маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Энэхүү осол хэрэг нь БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Замын цагдаагийн тасгийн 2014.07.05-ны өдрийн дугаартай зам тээврийн осол, хэргийн үзлэгийн баримтаар тогдоогдсон юм. Энэхүү автомашин бол манай гэр бүлийн амьжиргааны эх үүсвэр болсон амин чухал эд хөрөнгө бөгөөд миний бие 2014.08.10-ныг хүртэлх хугацаанд ХХК-тай хийсэн гэрээнийхээ дагуу ажлаа гүйцэтгэж яваад автомашиныхаа эд анги, сэлбэг хэрэгслээр хохироод зогсохгүй гэрээний хугацаанд олох байсан 8.000.000 төгрөгийн орлогоор мөн хохирлоо. Иргэн нь тухайн үед үнэлгээгээ хийлгэчих, манай компани хохирлыг чинь төлчихнө гэж хэлж байснаа одоо болохоор утсаа ч авахгүй, хэл сураггүй алга болчихсонд гомдолтой байгаа тул бидний хоорондын маргаантай асуудлыг хуулийн дагуу шийдэж, автомашинд учирсан хохирол болох 10.573.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 50.000 төгрөг, ХХК-тай хийсэн гэрээнийхээ дагуу олох байсан ашиг, орлого болох 8.000.000 төгрөг, нийт 18.623.000 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим ХХК-ийн жолооч нь өөрийн жолоодож явсан улсын дугаартай маркийн автомашинаараа иргэн *******гийн Бямба-Отгоны улсын дугаартай маркийн автомашин болон миний улсын дугаартай маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Энэхүү осол хэрэг нь БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Замын цагдаагийн тасгийн 2014.07.05-ны өдрийн дугаартай зам тээврийн осол, хэргийн үзлэгийн баримтаар тогтоогдсон юм. Би эрхэлсэн ажилгүй энэ автомашинаараа гэр бүлээ тэжээхийн тулд өдөрт таксины үйлчилгээнд явж өдөрт 30000-35000 төгрөгийн орлого олж түүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан түүнээс өөр орлого байхгүй тул амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү. ХХК-ийн жолооч нь тухайн үед үнэлгээгээ хийлгэчих, манай компани хохирлыг чинь төлчихнө гэж хэлж байснаа одоо болохоор өгдөг газраа өг гэж хэлээд алга болсон тул бидний хоорондын маргаантай асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж / компанийн үнэлгээгээр/ машинд учруулсан хохирол болох 1,320,600 төгрөг, үнэлгээний төлбөр 38000 төгрөг, 2014.08.06-ныг хүртэлх хугацаанд олох байсан өдөр тутмын орлого 900,000 төгрөг, нийт 2,258,600 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн жолооч ын жолоодон явсан улсын дугаартай маркийн автомашин, иргэн С.Бат-Эрдэний жолоодож явсан улсын дугаартай маркийн автомашинууд мөргөлдөж, зам тээврийн осол гаргасныг Замын цагдаагийн газрын байцаагч, дэслэгч хэргийн газарт үзлэг хийж акт тогтоосон. Энэхүү актаар ын жолоодон явсан улсын дугаартай автомашиныг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж шууд буруутган акт тогтоосон байна.

Замын цагдаагийн газрын байцаагч, дэслэгч ын энэхүү тогтоол нь техникийн болон криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр баталгаажаагүй бөгөөд зөвхөн өөрийн үзэмжээр акт тогтоосон нь улсын дугаартай автомашиныг шууд буруутгах үндэслэлгүй юм.

Иймд энэхүү ослын буруутан хэн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч , Д. нар нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан, зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол д 18,623,000 төгрөг, Д.т 2,258,600 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Хариуцагч “” ХХК-ийн жолооч нь 2014 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, төвийн урд замд   маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 12 дугаар заалтыг зөрчсөнөөс маркийн улсын дугаартай, Prius-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж зам тээврийн осл гаргасан болох нь хэрэгт авагдсан, Замын цагдаагийн газрын 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон акт, Бумаагийн Зулбаярыг 10,000 төгрөгөөр торгосон 2014 оны 7 дугаар сарын 20-ы өдрийн дугаартай шийтгэвэр, т Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар захиргааны арга хэмжээ авсан тухай 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай Мэдэгдэх хуудас, т холбогдох, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5-д заасныг зөрчсөн тухай Захиргааны зөрчлийн тухай 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Шүүх, хариуцагчийн хүсэлтээр улсын дугаартай автомашины уртын хэмжээг тогтоох, замын хөдөлгөөний дүрэм зөрчсиөн эсэх, уг автомашин осол болсон  газар эргэх хөдөлгөөн хийхдээ хэдэн хувь нь замын зорчих хэсэг рүү орсон байсан болох, улсын дугаартай автомашины тухайн үеийн хурдыг тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын Цагдаагийн газрын шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтээр маркийн улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Харин болон улсын дугаартай автомшинууд мөргөлдөхөд аль нь алийгаа мөргөсөн болон улсын дугаартай автомашины тухайн үеийн хурдыг тогтоолгохоор томилсон шинжээч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургууль нь дүгнэлт гаргах боломжгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

ын жолоодож явсан маркийн 37-50УБГ улсын дугаартай автомашиныг эзэмшигч нь “” ХХК мөн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д зааснаар “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” тул автомашинд учирсан эвдрэл, хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан, ХХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 70/1407 дугаартай үнэлгээгээр 89-66УНТ улсын дугаартай маркийн автомашинд 10,573,000 төгрөгийн хохирол, ХХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 49/1407 дугаартай үнэлгээгээр 18-22УНП улсын дугаартай автомашинд 1,320,600 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч нар нь дээрх үнэлгээг хийлгэхэд 50,000 төгрөг, Д. 38,000 төгрөгийг тус тус “” ХХК-д төлжээ.

Харин нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлого хэмээн 8,000,000 төгрөг, нэхэмжлэгч Д. нь 900,000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь болон “” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 89-66УНТ улсын дугаартай автомашинаар тээвэрлэлт хийж байсан эсэх, уг гэрээний дагуу тохиролцсон ажил хэвийн үргэлжилж гэрээнд заасан төлбөр, ашиг орлогыг нэхэмжлэгч олох байсан болон нэхэмжлэгч Д. өөрийн тээврийн хэрэгслээр таксины үйлчилгээ үзүүлж 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 900,000 төгрөгийн ашиг олох байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгч д 10,623,000 төгрөг, нэхэмжлэгч Д.т 1,358,600 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулан олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч “” ХХК-иас 10,623,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д, 1,358,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.т тус тус олгож, нэхэмжлэгч ы нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,0000 төгрөг, нэхэмжлэгч Д.ын нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч ы 251,065 төгрөг, нэхэмжлэгч Д.ын 51,090 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 184,918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д, 36,687 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.т тус тус олгосугай.

 

 

 

 

 

 

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА

 

               ШҮҮГЧИД                                                                 Б.МАНДАЛБАЯР

 

                                                                                                   Д.ЦЭРЭНДОЛГОР