| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0486/И |
| Дугаар | 131/ШШ2016/00543 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2016/00543
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын ******* ******* гэх газар оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын Н.*******г эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:
Хариуцагч Н.******* нь Баянхонгор сумын 7-од байх албан ёсны хаягтай боловч яг одоо тоотод амьдардаг юм. Н.******* нь 2015 оны 08 сарын 20-ний өдөр мөнгийг нь өгнө гээд 1 кг-ийг нь 70.000 төгрөгөөр бодож зээлээр ноолуур авсан юм. Гэвч хугацаандаа өгөлгүй янз бүрийн шалтаг шалтгаан хэлж шүүхийн Эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч хаягтаа байхгүй, зугтааж байсан. Утсаар ярихаар банкнаас мөнгө зээлэх гэж байна. Одоо бүтээгээд аваад очино гэж худал ярьсаар өдий хүрлээ. Анх ******* нь 14560.000 төгрөг авах байсан. Хэрүүл уруултай цувуулж авсаар одоо гэрээнд зааснаар 5.200.000 төгрөг авах учир энэ байдлыг шалгаж өгнө үү?
Иргэн Ц.******* миний бие нь иргэн н *******д 2015.06 сард гэрээ байгуулж ноолуураа зээлээр өгсөн. Хугацаандаа ноолуураа өгөлгүй шалтаг, шалтгаан хэлж өдий хүрсэн энэ хугацаанд миний бие иргэн Н.*******г эвлэрүүлэн зуучлахад урьсан, мөн шүүхэд хандсан. Иргэн Н.******* нь тогтоосон хаягтаа байдаггүй, худлаа хэлэн заль гаргасаар байна. Иймд миний бие нэхэмжилж байгаа 5.2 сая төгрөгөө нэхэмжлэх хүсэлтээ буцаан иргэн Н.*******г эрэн сурвалжилж өгөхийг хүсэн хүсэлт гаргаж байна..гэжээ.
Шүүх хуралдаанаар Ц.*******, Н.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2015 оны 12 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 5.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж н *******г эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсэн шаарджээ.
Н.******* нь 2015 оны 12 сарын 22-ны өдөр иргэн Ц.*******тай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 5.200.000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлж авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараар тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах зорилгоор нэхэмжлэлд бичигдсэн Баянхонгор сумын тоотод болон иргэний үнэмлэх дэх Баянхонгор сумын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч оршин суудаггүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь шүүхийн бичиг хүргэгчийн тайлбараар тогтоогджээ.
Түүнчлэн шүүхээс Н.*******гийн , дугаар утсаар удаа дараа холбогдох шүүхэд ирэхийг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн байна.
Иймд нэхэмжлэгч Ц.*******ын хүсэлт, тайлбар холбогдох баримтыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийгБаянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98150 төгрөгийн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж, 27950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-дзаасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-16-23, тоот хаягт оршин сууж байсан, регистрийн дугаартай, овогт н *******г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар н *******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98150 төгрөгийн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж, 27950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ