Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2016/00552

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч тогтоолгох -ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Баянхонгор аймгийн *******анд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.******* нь надаас 7 насаар дүү, түүнийг сайн мэднэ. Баянхонгор аймгийн *******ын Наран 5-р багт айл саахалт байж мал маллаж байсан. Тэгээд манайх 2006 оноос Баянхонгор аймагт нүүж ирсэн. С.******* нь тэтгэвэрт орох гэсэн ажилласан жил хэрэгтэй байна та итгэмжлэлээр ороод өгөөч гэж гуйсан юм******* нь ээжийнхээ өргөмөл аав, өөрийнхөө ээж хоёр дээрээ өссөн юм гэв. С.******* нь саяхан ярьсан чинь миний овог нэр архиваас яаж гарсан юм болоо гэхээр нь *******ын ******* гэж ээжээрээ овоглодог биз дээ гэсэн чинь эхлээд гарахдаа ээжийнхээ өргөмөл аавын нэрээр овоглож байсан гэнэ. гуай гэж хөгшин байсан юм. Тэгээд өвөө нь нас бараад, ******* иргэний үнэмлэх авахдаа *******ын ******* гэж ээжээрээ овоглосон юм гэж хэлж байна лээ. Иймд ажилласан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчийг тогтоолгох шаардлагатай байгаа юм..гэв.

Шүүх хуралдаанаар С.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, *******ын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоол, 1983 оны 12 сарын 30-ны өдрийн нэгдлийн гишүүдийн ирцийн бүртгэл,мөн нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 06 сарын 03-ны өдрийн 31 дүгээр тогтоол, 1985 оны 01 сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоол, 1986 оны 02 сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоол, 1987 оны 10 сарын 31-ны өдрийн 57 дугаар тогтоол, 1988 оны 03 сарын 24-ны өдрийн 14 дүгээр тогтоол, 1989 оны 10 сарын 30-ны өдрийн 44 дүгээр тогтоол, *******гийн *******гийн 1981 оны 06 сарын 20-ны, 1991 оны 11 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч С.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн *******ын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь *******ын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоол, 1983 оны 12 сарын 30-ны өдрийн нэгдлийн гишүүдийн ирцийн бүртгэл,мөн нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 06 сарын 03-ны өдрийн 31 дүгээр тогтоол, 1985 оны 01 сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоол, 1986 оны 02 сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоол, 1987 оны 10 сарын 31-ны өдрийн 57 дугаар тогтоол, 1988 оны 03 сарын 24-ны өдрийн 14 дүгээр тогтоол, 1989 оны 10 сарын 30-ны өдрийн 44 дүгээр тогтоол, *******гийн *******гийн 1981 оны 06 сарын 20-ны, 1991 оны 11 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******ын засаг дарга н 2016 оны 08 сарын 26-ны өдрийн 1а/181 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн *******гийн ******* нэрээр бичигдсэн 1981 оны 06 сарын 20, 1991 оны 11 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* мөн болох нь доорхи нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд

Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн эцгийн нэр, ажилласан түүх зэрэг нь С.*******гийн хувийн байдалтай тохирсон, энэ байдлыг *******ын засаг дарга 2016 оны 08 сарын 26-ны өдрийн 1а/181 дугаар албан бичгээр давхар тодорхойлсон байна.

Нөгөө талаар 1990 оноос өмнө бичигдсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, эрх олгосон баримтуудад бичигдсэн эзэмшигчийн нэр, овог, төрсөн огноо зөрүүтэй байх зөрчил нийтлэг байсан, энэ талаархи зөрчлийг арилгуулах хүсэлтийг иргэдээс шүүхэд ихээр гаргаж байгааг дурьдах нь зүйтэй байна.

Эндээс үзвэл С.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн албан тушаалтнуудын ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалж хөдөлмөрийн дэвтэр дэх эцгийн нэрийг түүний өвөө болох *******гаар овоглож зөрүүтэй бичсэн зөрчил гаргасан гэж шүүхээс дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан *******гийн ******* нэрээр бичигдсэн 1981 оны 06 сарын 20, 1991 оны 11 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн *******ын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ