| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0534/И |
| Дугаар | 131/ШШ2016/00555 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2016/00555
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1972 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1973 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор ******* трестийн харъяа тоосгон заводод ажилчнаар, 1973 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл барилгын материалын үйлдвэрт слесариар, 1977 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1978 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ******* трестийн харъяа ******* нэгдсэн баазад компрессорчиноор, 1978 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тус баазад жолоочоор, 1983 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн уурын зууханд слесариар, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын холбооны салбарт шуудангийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Д.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 567 дугаар албан бичиг, Д.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Авто тээврийн 18-р баазын даргын 1991 оны 06 сарын 25-ны өдрийн 99 дугаар тушаал, Баянхонгор аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн даргын 1983 оны 02 сарын 01-ний өдрийн 05 дугаар, 1984 оны 09 сарын 13-ны өдрийн 20 дугаар тушаалууд, Баянхонгор аймгийн ын даргын 1972 оны 06 сарын 29-ний өдрийн 109 дугаар тушаал, Баянхонгор аймаг дахь Барилга трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1973 оны 10 сарын 10-ны өдрийн 73 дугаар тушаалын хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1972 оны 06 сарын 30-ны өдрөөс 1973 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестийн харъяа Тоосгон заводод тоосго өрөгч/зөөгч/, 1973 оны 04 сарын 01-ний өдрөөс 1973 оны 10 сарын 10-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Барилга трестийн барилгын материалын үйлдвэрт слесарьчаар, 1977 оны 07 сарын 18-ны өдрөөс 1978 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестийн харъяа ******* нэгдсэн баазад комперессорчноор, 1978 оны 01 сарын 20-ний өдрөөс 1983 оны 09 сарын 24-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестийн харъяа ******* нэгдсэн баазад жолоочоор, 1983 оны 09 сарын 25-ны өдрөөс 1984 оны 09 сарын 14-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн уурын зууханд слесарьч, 1984 оны 11 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 25-ны өдрөөс ******* сумын Холбооны салбарын шуудангийн жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 567 дугаар албан бичиг, Д.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Авто тээврийн 18-р баазын даргын 1991 оны 06 сарын 25-ны өдрийн 99 дугаар тушаал, Баянхонгор аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн даргын 1983 оны 02 сарын 01-ний өдрийн 05 дугаар, 1984 оны 09 сарын 13-ны өдрийн 20 дугаар тушаалууд, Баянхонгор аймгийн ын даргын 1972 оны 06 сарын 29-ний өдрийн 109 дугаар тушаал, Баянхонгор аймаг дахь Барилга трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1973 оны 10 сарын 10-ны өдрийн 73 дугаар тушаалын хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Д.*******гийн хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******гийн 1972 оны 06 сарын 30-ны өдрөөс 1973 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестийн харъяа Тоосгон заводод тоосго өрөгч/зөөгч/, 1973 оны 04 сарын 01-ний өдрөөс 1973 оны 10 сарын 10-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Барилга трестийн барилгын материалын үйлдвэрт слесарьчаар, 1977 оны 07 сарын 18-ны өдрөөс 1978 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестийн харъяа ******* нэгдсэн баазад комперессорчноор, 1978 оны 01 сарын 20-ний өдрөөс 1983 оны 09 сарын 24-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестийн харъяа ******* нэгдсэн баазад жолоочоор, 1983 оны 09 сарын 25-ны өдрөөс 1984 оны 09 сарын 14-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн уурын зууханд слесарьч, 1984 оны 11 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 25-ны өдрөөс ******* сумын Холбооны салбарын шуудангийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийнтухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ