| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0535/И |
| Дугаар | 131/ШШ2016/00556 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2016/00556
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.******* нь 1956 онд төрсөн. Тэрээр өндөр настны тэтгэвэр тогтоолгох болсон тул 1977 оны 07 дугаар сарны 20-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн ******* бригадад нярваар, 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн НАА-н үйлчилгээнд халаалтын уурын зуухны слесарьчээр, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрчим хүчинд халаалтын уурын зуухны машинист, слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? Мөн 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү? 181421 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийн нэрийг ******* гэж бичсэн байсныг засварлаад ******* гэж бичсэн юм. Гэтэл энэ дэвтэр засвартай гээд байгаа тул эзэмшигчийг Ж.*******аар тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Ж.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 437 дугаар албан бичиг, 181421 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1988 оны 05 сарын 24-ний өдрийн 17 дугаар тушаалын хуулбар, ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн даргын 1988 оны 05 сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалын хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.******* нь 1977 оны 07 сарын 20-ны өдрөөс 1988 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн *******ын бригадад аж ахуйн нярав, 1988 оны 05 сарын 16-ны өдрөөс 1990 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн халаалтын зууханд слейсарчээр, 1990 оны 06 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Эрчим хүчний салбарт халаалтын зуухны машинист, слейсарчээр тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 437 дугаар албан бичиг, 181421 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1988 оны 05 сарын 24-ний өдрийн 17 дугаар тушаалын хуулбар, ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн даргын 1988 оны 05 сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалын хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн *******гийн ******* нэрээр бичигдсэн 1986 оны 05 сарын 10-ны өдрийн 181421 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******гийн ******* мөн болох нь доорхи нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд
Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн эцгийн нэр, ажилласан түүх зэрэг нь Ж.*******ын хувийн байдалтай тохирсон байна.
Нөгөө талаар 1990 оноос өмнө бичигдсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, эрх олгосон баримтуудад бичигдсэн эзэмшигчийн нэр, овог, төрсөн огноо зөрүүтэй байх зөрчил нийтлэг байсан, энэ талаархи зөрчлийг арилгуулах хүсэлтийг иргэдээс шүүхэд ихээр гаргаж байгааг дурьдах нь зүйтэй байна.
Эндээс үзвэл Ж.*******ын хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн албан тушаалтнуудын ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалж хөдөлмөрийн дэвтэр дэх өөрийн нэрийг ******* гэж зөрүүтэй бичсэн зөрчил гаргасан гэж шүүхээс дүгнэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан *******гийн ******* нэрээр бичигдсэн 1986 оны 05 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ын 1977 оны 07 сарын 20-ны өдрөөс 1988 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн *******ын бригадад аж ахуйн нярав, 1988 оны 05 сарын 16-ны өдрөөс 1990 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн халаалтын зууханд слейсарчээр, 1990 оны 06 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Эрчим хүчний салбарт халаалтын зуухны машинист, слейсарчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ