| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0541/И |
| Дугаар | 131/ШШ2016/00557 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2016/00557
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ТТБ трестэд нормчноор ажилласан. Дараа нь 1980 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс ******* баазад засварчнаар ажилласан. Тус баазад ажиллаж байх хугацаандаа авто жолоочийн сургуульд 6 сарын хугацаатай суралцаж ирээд 1982 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс тус бааздаа үргэлжлүүлэн жолоочоор ажиллаж эхэлсэн юм.
Иймд миний 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны брилга трестэд нормчноор, 1980 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг дуустал тус аймгийн Авто машин механизмын нэгдсэн баазын харъяа барилгын авто баазад засварчнаар, 1982 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Авто машин механизмын нэгдсэн баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? 1979 онд ТТБТ-д нормчноор буюу туслах ажилчнаар ажиллаж байсан гэв.
Шүүх хуралдаанаар Б.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 475 дугаар албан бичиг, Б.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестийн авто машин механизмын нэгдсэн баазын даргын 1980 оны 01 сарын 23-ны өдрийн 06 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Б.******* нь 1979 оны 11 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестэд нормчноор буюу барилгын туслах ажилчнаар, 1980 оны 01 сарын 23-ны өдрөөс 1982 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестийн авто машин механизмын нэгдсэн баазад засварчнаар, 1982 оны 05 сарын 18-ны өдрөөс 1990 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестийн авто машин механизмын нэгдсэн баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 475 дугаар албан бичиг, Б.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестийн авто машин механизмын нэгдсэн баазын даргын 1980 оны 01 сарын 23-ны өдрийн 06 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.*******ын хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гонс гонгор овогт *******ийн *******ын 1979 оны 11 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестэд нормчноор буюу барилгын туслах ажилчнаар, 1980 оны 01 сарын 23-ны өдрөөс 1982 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестийн авто машин механизмын нэгдсэн баазад засварчнаар, 1982 оны 05 сарын 18-ны өдрөөс 1990 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестийн авто машин механизмын нэгдсэн баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ