Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2016/00559

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* *******. *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, *******  овогт *******ийн *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******т  оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн ад холбогдох “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 816000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг  2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянаад

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Мустанг150 мотор дугаартай шинэ мотоцикль 2016 оны 05 дугар сарын 10-ны өдөр өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн. 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1100 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 570000 төгрөг дээр 1300000 төгрөг нийт 700000 төгрөгийг 2016 онд өгөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй... Иймд нийт 816000 төгрөгийг Х.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х. шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Ж.*******ы 816000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Х.аас “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 816000 төгрөг гаргуулах”-ыг хүсэн шаарджээ.

Х. нь У.*******тай харилцан тохиролцож 2015 оны 02 сарын 13-ны өдөр хөдөлгүүртэй, аралын дугаартай, Мустанг-5-150 маркийн мотоциклийг 1670000 төгрөгөөр 2015 оны 05 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

Хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээний үүргийн төлбөр нийт 816000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны дотор төлж барагдуулахаар тайлбараа бичгээр гаргасан байна  

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24134 төгрөгийн тал  хувь болох 12067 төгрөгийг хариуцагч Х.аас улсын орлогоос 12067 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123  дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Х. нь “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 816000  төгрөг”-ийг нэхэмжлэгч Ж.*******д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Ж.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24134 төгрөгийн тал  хувь болох 12067 төгрөгийг хариуцагч Х.аас  улсын орлогоос 12067 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ