Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 131/ШШ2016/00566

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* *******ын **************, ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ын “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч О. шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1961 онд Баянхонгор аймгийн суманд төрсөн. Тус сумын сургуулийн 8 жилийг төгсөөд 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сумын уурын зууханд гачегараар ажилд орж, цэрэгт явах болсон тул 1980 оны 05 дугаар сарын 15-нд чөлөөлөгдсөн. 1980-1983 онд ын дугаар цэргийн ангид алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1983 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс Баянхонгор аймгийн сумын 2-р бригадад аж ахуйн нярваар ажилд орсон. 1985 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нярвын ажлаас чөлөөлөгдөж, 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс тэжээлийн цехийн туслах машинистаар ажилласан. 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөн уг нэгдэлдээ аж ахуйн нярав, барилгачнаар ажил орсон. Уг ажлаас 1991 оны 06 дугаар сарын 30-нд чөлөөлөгдсөн.Иймд: 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн сумын 8 жилийн сургуульд уурын зуухны гачегараар,1983 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн сумын Цэцэглэлт нэгдлийн 2 дугаар бригадад аж ахуйн нярваар,1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тэжээлийн цехийн туслах машинистаар,1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн сумын Цэцэглэлт нэгдлийн 2 дугаар бригадад аж ахуйн нярав, барилгачнаар,1989 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн сумын Хүн эмнэлэгт нярваар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү..гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О. нь миний нөхөр байгаа юм аа. Өөрөө Өвөрхангай аймагт *******анд оршин суудаг. Машинаар явж чадахгүй бие муутай тул түүнийг төлөөлж миний бие шүүх хуралдаанд оролцож байна. Манай нөхөр нь 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн сумын 8 жилийн сургуульд уурын зуухны гачегараар,1983 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн сумын Цэцэглэлт нэгдлийн 2 дугаар бригадад аж ахуйн нярваар,1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тэжээлийн цехийн туслах машинистаар,1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн сумын Цэцэглэлт нэгдлийн 2 дугаар бригадад аж ахуйн нярав, барилгачинаар,1989 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн сумын Хүн эмнэлэгт нярваар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү. Түүний ажилласан байдлын зарим тушаал олдохгүй байгаа юм. Гачегар гэдэг нь уурын зуухны галлагч гэсэн утгатай юм..гэв.

Шүүх хуралдаанаар О.ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 сарын 17-ны өдрийн 2183, 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 416 дугаар албан бичиг, О.ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1979.10.15-ны өдрийн 39 дугаар,1980 оны 5 сарын 15-ны өдрийн 25 дугаар тушаалын хуулбарууд, Баянхонгор аймгийн сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн даргын 1985.01.07-ны өдрийн 03 дугаар, 1988 оны 07 сарын 30-ны өдрийн 40 дүгээр, 1988 оны 02 сарын 23-ны өдрийн 09 дүгээр, 1989 оны 04 сарын 08-ны өдрийн 12 дугаар тушаалын хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                               ҮНДЭСЛЭХ нь:

О. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч О. нь 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн уурын зуухны галлагчаар

1983 оны 07 сарын 30-ны өдрөөс 1989 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын Цэцэглэлт нэгдлийн 2-р бригадад аж ахуйн нярав, тэжээлийн цехийн туслах машинист, барилгачин

1989 оны 04 сарын 07-ны өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын Хүн эмнэлэгт няраваар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 сарын 17-ны өдрийн 2183, 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 416 дугаар албан бичиг, О.ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1979.10.15-ны өдрийн 39 дугаар,1980 оны 5 сарын 15-ны өдрийн 25 дугаар тушаалын хуулбарууд, Баянхонгор аймгийн сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 01 сарын 07-ны өдрийн 03 дугаар, 1988 оны 07 сарын 30-ны өдрийн 40 дүгээр, 1988 оны 02 сарын 23-ны өдрийн 09 дүгээр, 1989 оны 04 сарын 08-ны өдрийн 12 дугаар тушаалын хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд О.ын хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ын 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн уурын зуухны галлагчаар

1983 оны 07 сарын 30-ны өдрөөс 1989 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын Цэцэглэлт нэгдлийн 2-р бригадад аж ахуйн нярав, тэжээлийн цехийн туслах машинист, барилгачин

1989 оны 04 сарын 07-ны өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын Хүн эмнэлэгт няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан О.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ