Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 131/ШШ2016/00567

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******  сумын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн  “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.  

           ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1963 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. 50 нас хүрч 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн заалтаар өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1981 оны 09 дүгээр сараас 1984 оны 09 сар хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багш, бичээчээр, ажилласан.1984 оны 09 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын цэцэрлэгт цэцэрлэгийн багш, нярваар ажилласан.1987 оны 01 дүгээр сараас 1989 оныг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдэлд саальчнаар тус тус ажилаж байсан байдлыг тогтоож өгнө үү? 1987 оноос өмнө ажиллаж байсан талаархи хөдөлмөрийн дэвтрээ би үрэгдүүлсэн юм. Мөн хугацаанд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ажиллаж байх үедээ дунд нь тодорхой шалтгаангүйгээр ажлаас завсардсан хугацаа байхгүй..гэв.

Шүүх хуралдаанаар Д.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 486 дугаар албан бичиг,  ******* сумын 8 жилийн сургуулийн захирлын 1981 оны 09 сарын 09-ний өдрийн 11 дугаар тушаал, Багш нарын 1983 оны 04 сарын 26-ны өдрийн протокол, 1984 оны 05 сарын 21-ний өдрийн протокол, ******* сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 1985 оны 07 сарын 15-ны өдрийн 10 дугаар тушаалын хуулбар, Д.*******ийн 1986 оны 12 сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1988 оны баярын бичиг, талархал зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

 Хүсэлт гаргагч Д.******* нь 1981 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багш, бичээч

1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэрлэгт цэцэрлэгийн багш, няраваар

1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын  Улаантуг нэгдэлд саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 486 дугаар албан бичиг,  ******* сумын 8 жилийн сургуулийн захирлын 1981 оны 09 сарын 09-ний өдрийн 11 дугаар тушаал, Багш нарын 1983 оны 04 сарын 26-ны өдрийн протокол, 1984 оны 05 сарын 21-ний өдрийн протокол, ******* сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 1985 оны 07 сарын 15-ны өдрийн 10 дугаар тушаалын хуулбар, Д.*******ийн 1986 оны 12 сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1988 оны баярын бичиг, талархал зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Иймд Д.*******ийн хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр  зүйлүүдийг  тус тус удирдлага болгон         

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ийн  1981 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багш, бичээч, 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэрлэгт багш, нярав, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Улаантуг нэгдэлд саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.                                        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д  тус тус заасныг баримтлан Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ