| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0313/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/342 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд,
Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-эд холбогдох эрүүгийн 1938005230357 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Л.Б-,
Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 6 дугаар сард Мөрөн сумын ...тоотод оршин суух хохирогч Л.Б-ын байшинд нэвтрэн орж 14 ширхэг паркетан шал хулгайлж 602.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б- нь согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сард Мөрөн сумын ...тоотод оршин суух хохирогч Л.Б-ын байшинд нэвтрэн орж 14 ширхэг паркетан шалыг нууцаар, хууль бусаар авч 602.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938005230357 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 6 дугаар сард Мөрөн сумын ...тоотод байрлах хохирогч Л.Б-ын эзэмшлийн орон сууцанд нэвтрэн орж 14 ширхэг паркетан шал хулгайлж 602.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манайх Мөрөн сумын 13-р хороонд 59-22 тоотод байдаг бөгөөд би тусдаа гарч тэнд байшин 2 барьж амьдрах санаатай 4 жилийн өмнө тус хашаандаа 15/12 харьцаатай дэлгүүрийн зориулалтгай байшин барихаар кундам цутгасан бөгөөд ханыг нь блокоор бариад доторлогоог нь хийхээр бэлэн болгоод орхисон байсан юм. Би өөрөө Өмнөговь аймгийн Таван толгойд том тэрэг барьдаг болохоор оны дараахан 01 сарын 02-нд ажилдаа явсан. Ажилдаа явахаасаа өмнө доторлогооны материал, паркетан шал зэрэг зүйлүүдээ аваад байшин дотроо хураагаад орхисон бөгөөд манай байшин эзэнгүй үлдсэн юм. Тэгтэл саяхан 06 сарын 30-ны үед мана аав надруу утсаар яриад танайхруу хулгай орсон байнаа мэдэгдэхээс хайрцагтай паркетан шал, цохилттой дриль зэрэг юмнууд чинь алга болсон байна. Байшингийн гадна хаалгыг эвдэж орсон байнаа гэж хэлсэн. Тэгээд би ажлаа дуусгаад 07 сарын 04-ний өдөр Мөрөн суманд ирж өөрийн төрсөн ах Л.Б-тай уулзаж асуухад би согтуудаа аваад танай юмнуудыг зарчихсан байгаа гэж хэлсэн...Би алдагдсан паркетан шалаа эргүүлээд олоод авчихсан учраас ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-20-р тал/
Иргэний нэхэмжлэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хулгайн шал гэж мэдээгүй хэрвээ мэдсэн бол би авахгүй байсан. Тэр залуу манай эхнэр салаад явсан тэгээд би энэ шалаа зарж байгаа юм гэхээр нь итгээд авчихсан. Худалдаж авсаныхаа дараа л юмыг яаж мэдэхэв гэж бодоод хэрэглэлгүй гэртээ хадгалж байсан юм...Би паркетан шалыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Паркетан шалаа буцаагаад хураалгачихсан тийм учраас 150.000 төгрөгөө олдвол нэхэмжилмээр байна. 150.000 төгрөгөө авчихвал ямар нэгэн санал хүсэлт алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/
Шүүгдэгч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Л.Б-ын төрсөн ах нь бөгөөд манай хамгийн бага дүү болох хүн байгаа юм. Манайх эхээс тавуулаа би дээрээсээ 2 дахь нь байгаа юм...Манай дүү Л.Б-ынх Мөрөн сумын 13-р багийн 59-22 тоотод байшин барьж тусдаа гарч байгаа юм. Тэгээд байшингаа барьж байгаад дутуу орхиод өөрөө Өмнөговь аймгийн Цагаан хадны уурхайд ажиллахаар яваад эзгүй байсан юм. Тэднийхийг эзгүй байсан хойгуур буюу би энэ өнгөрсөн зун 6-7 сарын үед байх сайн санахгүй байна. Нэг өдөр би 9-р хороонд явж байгаад Сондор дэлгүүрийн ойролцоо такси бариад 13-р хороонд 59-22 тоотод байх Л.Б- дүүгийнд очиж байшинд нь байсан 14 хайрцаг паркетан шалыг нөгөө таксинд ачаад 9-р хорооны Гэрэл дэлгүүрт барьцаанд тавих гээд явж байх замд таксины жолооч наадахаа хэдээр зарах гэж байгаа юм гэж асуухаар нь би 200.000 мянга гэж хэлсэн. Тэгсэн чинь 180.0 мянгад авья гэхээр нь зарахаар болоод шууд тэр таксины жолоочийнд буулгасан. Тэдний гэр нь 14-р хороонд байсан бөгөөд тэр ах надад 150.000 төгрөг бэлэн тоолж өгөөд 30.000 төгрөгийг таксидсан мөнгөнд суутгаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7-р тал/ Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 37-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 6 дугаар сард Мөрөн сумын ...тоотод оршин суух хохирогч Л.Б-ын эзэмшлийн орон сууцанд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж паркетан шал хулгайлж 602.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд маргахгүй байна. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгчийн согтуурсан үедээ хохирогчийн өмчлөх эд хөрөнгөд халдсан гэмт үйлдэл нь хууль бус, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Л.Б- нь хохирогчид 602.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч нь 602.000 төгрөгийн үнэлгээтэй паркетэн шалыг буцаан авсан болох нь эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн иргэний нэхэмжлэгч Б.Д-т 150.000 төгрөгийг төлсөн талаарх 2019.11-13-ны өдрийн хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Л.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Б- нь ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Л.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1938005230357 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 10 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР