Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 131/ШШ2016/00571

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн *******т холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалин 5.866.428 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Баянхонгор аймгийн Д. нь 2015 оны 05 сарын 14-ний өдөр Захирамж хүчингүй болгох тухай 288 дугаартай захирамжаар иргэн Д.******* намайг аймгийн -ын даргын ажлаас хууль бусаар халсан юм. Энэ захирамжийг хууль бус болохыг Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 сарын 01-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 сарын 28-ны өдрийн 83 дугаар магадлалаар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн хуралдааны 134 дугаар тогтоолоор тус тус нотолж намайг аймгийн -ын даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр олгохыг аймгийн д даалгасан юм. Үүний дагуу аймгийн Д. 2016 оны 07 сарын 01-ний өдөр Д.*******ийг ажилд томилох тухай Б/434 дугаартай захирамж гаргаж намайг ажилд томилсон бөгөөд 2015 оны 05 сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 сарын 01-ний өдөр хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөд байна. Иймд:

1.Хариуцагч аймгийн  /Засаг даргын тамгын газар/-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 2015 оны 12 сарын 1-ний өдрөөс 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 5 866 428 /таван сая найман зуун жаран зургаан мянга дөрвөн зуун хорин найман/ төгрөг

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.3-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн хуульд заасан хэмжээгээр нөхөн бичилт хийлгэх зэргийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн засаг дарга Д. нь 2015 оны 05 сарын 14-ний өдөр 288 дугаар захирамж гаргаж намайг Баянхонгор аймгийн -ын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Энэ шийдвэрийг миний бие эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар намайг ажилд эгүүлэн тогтоож, засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Энэ шийдвэрийг давж заалдах болон УДШ-ийн хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн юм. Ингэснээр миний бие 2015 оны 05 сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 сарын 01-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлээ ажил олгогчоос нөхөн төлүүлсэн. Улмаар аймгийн нь 2016 оны 07 сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажилд эгүүлэн тогтоож захирамж гаргасан. Иймд 2015 оны 12 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарын 01-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг гаргуулж өгнө үү? Миний үндсэн цалин 735470 төгрөг бөгөөд үүн дээр үр дүнгийн гэрээний урамшуулал, удаан жилийн нэмэгдэл зэрэг хуульд заасан нэмэгдлүүдээ нэмээд 903564 төгрөг гар дээрээ авч байна. Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй..гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Г. шүүхэд гаргасан тайлбартаа:

Төрийн үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, төрийн үйл ажиллагаа тасралтгүй байх зарчим нь хууль бус үйл ажиллагаанд үйлчлэхгүй. Иймд иргэн Д.*******ийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин, бусад нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-дэх заалтын дагуу тухайн үед хууль бус шийдвэр гаргасан аймгийн асан Д.аас гаргуулахыг хүсье гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан хүсэлтээ:

Миний бие нь тус шүүх хуралд оролцох боломжгүй тул хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хурлыг хуралдуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Баянхонгор аймгийн , түүний Тамгын газарт холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалин 5.866.428 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 сарын 14-ний өдрийн 288 дугаар захирамжаар тус аймгийн , даргаар ажиллаж байсан Д.*******ийг ажлаас чөлөөлсөн байна.

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр:... Төрийн албаны Салбар зөвлөлийн 2015 оны 05 сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 сарын 14-ний өдрийн 288 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож Д.*******ийг Баянхонгор аймгийн , даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2015 оны 05 сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Улмаар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн танхим 2016 оны 04 сарын 18-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 134 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

Баянхонгор аймгийн Д. 2016 оны 07 сарын 01-ний өдрийн Б/434 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.*******ийг Баянхонгор аймгийн , даргын албан тушаалд томилсон байна.

Ингэснээр нэхэмжлэгч Д.******* нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсанаас шалтгаалж авах ёстой байсан цалин, түүнтэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нэхэмжлэх эрх үүссэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн үндэслэлийг тайлбарлавал:

1. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 5866428 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаануудаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 сарын 14-ний өдрийн 288 дугаар захирамжаар тус аймгийн , даргаар ажиллаж байсан Д.*******ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлгүй болохыг тогтоосон байх тул тус аймгийн , санхүүгийн 2015 оны 12 сараас 2016 оны 06 сар хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингийн жагсаалтыг үндэслэн нэхэмжлэгчийн дээрх хугацаанд авч байсан цалинг дундажаар тооцон, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”,

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо түүний сүүлийн 3 сарын цалин болох Баянхонгор аймгийн санхүүгээс гаргасан жагсаалт дахь 2015 оны 2,3,4 дүгээр саруудад авч байсан 1 сарын үндсэн цалин 735.470+735.470+735.470 = 2.206.410: 3 сар = 735.470: 21 хоног = 35.022 төгрөг/нэг өдрийн цалин/ болж байна.

Нэхэмжлэгч Д.*******ийн ажилгүй байсан хугацааг нэхэмжлэлийн шаардлага болох 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх ажлын 148 өдрөөр тооцож цалин, олговорт 5183256 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 683172 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 12 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажил олгогчоос төлөх ёстой нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулахыг хүссэн шаардлагын үндэслэлийг хянахад

Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 04 сарын 15-ний өдрийн 288 дугаар захирамжаар тус аймгийн , даргаар ажиллаж байсан Д.*******ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь Захиргааны хэргийн анхан болон давж заалдах хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдээр тус тус үндэслэлгүй болох нь тогтоогдсон байна.

Иймд хариуцагч нь ажил олгогчийн буруутай шийдвэр үйл ажилагаанаас шалтгаалан цалин хөдөлмөрийн хөлсний сангаас төлөх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөх боломжгүй байдалд хүрсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө..гэж заасан нь хариуцагч ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар хуульчилсан байна.

Иймд Баянхонгор аймгийн санхүүгээс гаргасан жагсаалт дахь Д.*******ийн 2015 оны 12 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Д.*******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн д даалгах нь зүйтэй байна.

Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа хууль бус шийдвэр гаргасан аймгийн Д.аас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгөхийг хүссэн тайлбарыг хянахад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана

498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй..гэжээ.

Иймд хариуцагч болох Баянхонгор аймгийн ар ажиллаж байсан Д. нь Д.*******ийг ажлаас чөлөөлөх тушаал шийдвэр гаргахдаа илтэд санаатай болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр бусдад хохирол учруулсан гэж үзвэл төрөөс гаргасан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй юм.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний албан тушаалын үндсэн цалин 735470 төгрөг үүн дээр үр дүнгийн гэрээний урамшуулал, хуульд заасан цалингийн нэмэгдлүүд нэмэгдэн гар дээрээ 903564 төгрөг авч байгаа тул ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 5866428 төгрөг гаргуулах шаардлага гаргасан” гэснийг хянахад

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно” гэснээс үзвэл ажилтны тухайн сард авч байсан нийт цалингаас бус үндсэн цалингаас тооцож олгох нь хуульд нийцэхээр байна.

Учир нь ажилтан ажиллаж байсан бол үр дүнгийн болон бусад урамшуулал авах байсан эсэхийг шүүх мэдэх боломжгүй тул хийсвэрээр таамаглаж цалин олговрыг олгох боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108813 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нийт 5183256 төгрөгөнд төлөгдвөл зохих 97882 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн , түүний Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5.183.256 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 683172 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн 2015 оны 12 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн , түүний Тамгын газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108813 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нийт 5183256 төгрөгөнд төлөгдвөл зохих 97882 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ