| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0503/И |
| Дугаар | 131/ШШ2016/00578 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 131/ШШ2016/00578
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн *******, *******, дарга Ж.*******д холбогдох
“Баянхонгор аймгийн ******* даргын 2016.06.27-ний өдрийн Б/08 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг” гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авx, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь дээд боловсролтой, эдийн засагч, зохион байгуулагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ 26 жил тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаандаа аймгийн -т төлөвлөгч эдийн засагч, аймгийн татварын хэлтэст татварын байцаагч, хэлтсийн дарга, эдийн засагч, төсвийн байгууллагад ажилласан ба ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Би 2013 онд нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2014 оны 06 дугаар сарын 02-нд Аймгийн засаг даргын захирамж гарч, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Аймгийн , нягтлан бодогчоор томилогдсоноор 2 жил ажилласан. Ингээд 2016 оны ээлжийн амралтаа 2016 оны 05 дугаар сарын 16-наас 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд авсан. Амралтаа биеэр эдлэх хугацаандаа 8 хоног ажилласан. Гэтэл Аймгийн , 2016 оны 06 дугаар сарын 27 ны өдрийн Б/08 тоот тушаалаар үүрэгт ажпаас чөлөөлсөн.Иймд уг тушаалыг 2016 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авч зөвшөөрөхгүй байгаа тул танай байгууллагад хандаж байна. 1. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д зааснаар “Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагын шаардсан” гэх заалтыг дурьдсан нь үндэслэлгүй. Тус байгууллагад 2016.01 дүгээр сард Аудитын шалгалт хийгдсэн ба шалгалтаар 1901500 төгрөгийн зөрчил илэрсэн байсан. Ингээд шалгалтаар тавигдсан акт биелэгдсэн. Гэтэл 2016.04.21-ний өдрийн 32 дугаар Аудитын албан шаардлагаар 05 сарын 01-ний дотор надад сахилгын шийтгэл ногдуул гэсэн шаардлага ирсэн. Миний гаргасан зөрчил 2015 оны ажлын дүн байсан, нөгөө талаар Аудитын шаардлага нь 05 сарын 01-ний дотор ногдуулахаар хугацаа заасан байсан. Тэгэхээр Б/08 тушаалаар арга хэмжээ авсан нь хугацаа хэтэрсэн ба Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. 2. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэх боловч албан ёсоор тушаалаар арга хэмжээ авагдаж байгаагүй. Харин 2016 оны 03, 05 дугаар сард би өвчний улмаас ажилдаа ирээгүй байсан хугацааны цалинг цагаар тооцон суутгасан юм. Тэгэхээр 40.1.4-д зааснаар сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлгүй юм. 3. Мөн хуулийн 40.1.5-д зааснаар “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон..бол сахилгын арга хэмжээ тооцох ёстой. Гэтэл би мөнгө болон эд хөрөнгө хариуцдаггүй бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдсан, эд хөрөнгө завшсанүрэгдүүлсэн асуудал огт байхгүй бөгөөд энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаагүй, тогтоогдоогүй байхад хуулийн энэ заалтаар ажлаас халсан нь буруу юм. 4. Хэлтсийн дарга ******* нь намайг ажилд орсон цагаас эхлэн хамтран ажиллахад их хүндрэлтэй байсан. Ашиг сонирхлын зөрчлийн шинж байдлыг хэлж залруулах гэхэд уурлан бухимдаж хамтран ажиллаж чадахгүй өөрийн итгэлтэй гарын няглан бодогчоо авна арга хэмжээ авна гэж удаа дараа дарамт үзүүлэхээс гадна зуслангийн орлого, зарлагыг дур мэдэн захиран зарцуулдаг. Тиймээс ч 2016.04.16-ны өдрийн 71 тоотоор аймгийн -ын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргад хүсэлт гарган намайг ажлаас халах хүсэлт гаргасан. Харин санхүү төрийн сангийн хэлтсийн дарга 2016.06.27-ны өдрийн 5/575 тоотоор “Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2-т заасны дагуу тус хэлтсийн нягтлан бодогчоор Ш.ыг томилохыг зөвшөөрч байна гэсэн тоот ирүүлсэн. Тэгэхээр дарга ******* Төрийн сангийн даргад хүргүүлсэн тоотод нягтлан бодогч ******* нь ажлын ур чадвар хангалтгүй, мэргэжлийн чадваргүй гэжээ. Миний хувьд 26 жил ажиллахад мэргэжлийн дээд түвшинд ажил мэргэжлээ гүйцэтгэж байсан ба мэргэжлийн ямар нэгэн шалгалтанд ороогүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад мэргэжлийн хувьд ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 5. Би 2016.05.16-наас ээлжийн амралтаа эдэлж байсан ба ээлжийн амралт дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна. Би ажлын 20 хоног, нэмэлт 11 хоног, нийт 31 хоногийн ээлжийн амралт эдэлдэг. Иймээс 06 сарыг 28-нийг дуустал амрах ёстой. Түүнчлэн амралтын хугацаандаа 8 хоног ажилласан тул тэр хугацааг нөхөж амраах хуулийн заалт байдаг. 6. Хэлтсийн даргын тушаалд намайг мэргэжил ур чадвар хангалтгүй, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн гэжээ. Намайг мэргэжлийн хувьд ажилдаа тэнцэх эсэхийг мэргэжлийн байгууллага шийддэг ба мэргэжлийн байгууллагын шалгалтын дүгнэлт гараагүй байхад мэргэжлийн хувьд чадваргүй гэж үзсэн нь буруу юм. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн гэх боловч миний согтууруулах ундаа уусныг огт тогтоогоогүй байхад буруутгаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. 7. Тушаалын үндэслэлд Байгууллагын ёс зүйн хорооны 2015.12.01-ний өдрийн дүгнэлтийг үндэслэсэн нь буруу бөгөөд дээрх дүгнэлтээр намайг буруутгасан зүйл огт байхгүй. Энэ дүгнэлт гарах болсон шалтгаан нь би өөрөө байгууллагын ёс зүйн хороонд дарга *******гийн ёс зүйн зөрчлийн талаар гомдол гаргасан тул миний гомдлыг хэлэлцээд дүгнэлт гаргасан. Гэтэл энэ дүгнэлтийг үндэслэсэн нь буруу гэж үзэж байна. иймд дээрх байдлыг харгалзан үзээд аймгийн ******* даргын 2016.06.27-ний өдрийн Б/08 тушаалыг хүчингүй болгож намайг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна уу?гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, нэхэмжлэгчийг бүрэн төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Баянхонгор аймгийн -ийн нягтлан бодогчын ажилд Б.*******г эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалинг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай байгаа. Б.*******г 2016 оны 06 сарын 27-ны өдрийн Б/08 тоот -ийн даргын тушаалаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 буюу эрх бүхий байгууллагын шаардсанаар гэжээ. Аудитын байгууллагын 2016 оны 02 сарын 16-ны өдрийн албан шаардлагад: Нягтлан бодогч Б.*******д сахилгын шийтгэл оногдуулж 2016 оны 05 сарын 01-ний өдрийн дотор мэдэгдэх гэсэн хариу ирүүл гэсэн атал сахилгын шийтгэл оногдуулахгүйгээр шууд Б.*******г ажлаас чөлөөлсөн. Тэгэхээр энэ нь Аудитын байгууллагын шаардлагыг зөрчиж 2016 оны 06 сарын 28-нд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Аудитын зөрчлийг 2015 онд гаргасан юм уу гэхээр 2016 оны 02 сарын 16-ны өдөр Аудитын байгууллага нь 2015 оны 12 сарын 31-ний өдрийн Санхүүгийн байдалд материал, алдаагүй үнэн зөв хийгдсэн байна гэсэн гэрчилээ олгосон. Гэтэл 2016 оны 05 сарын 01-ний өдрийн дотор Аудит байгууллагын 2016 оны 02 сарын 16-ны өдрийн албан шаардлагыг биелүүлж явуулах ёстойг зөрчиж хөөн хэлэлцэх хугацаа алдагдсан, уг зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гарсанаас хойш 1 сарын дотор арга хэмжээ авах гэсэн хуулийн шаардлага нь харагдахгүй байна. Яагаад гэвэл Аудитын шаардлага нь хэдэн оны зөрчилд арга хэмжээ авахуулах нь тодорхой бус байна. Үүнд бас хөөн хэлэлцэх хугацаа тоолоход хүндрэлтэй байгаа.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчил удаа дараа гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Үүнийг 2016 оны 03 сарын 08-ны өдрийн Б/08 тушаалаар 2016 оны 02 сард 2 хоногийн ажил тасалсан тул гэсэн сануулах арга хэмжээ авсан байдаг. Гэтэл 2016 оны 03 сарын 18-нд Б/08 тушаалаар арга хэмжээ авсан боловч, 2016 оны 06 сарын 28-ны өдөр дахиад Б/08 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Үндсэндээ нэг тушаалаар 2 арга хэмжээ авсан байна.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр, ажлаас чөлөөлсөн. Энэ нь Б.*******н хувьд эд хөрөнгө хариуцсан ажилтан биш. Итгэл эвдсэн гэвэл тодорхой эд хөрөнгө хариуцсан ажилтан, ажил олгогчтой эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулж, гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй бол итгэл эвдсэн гэсэн үндэслэл яригдана. Тэгэхээр мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтны буруутай үйлдэл нь тогтоогдсон байвал гэсэн үндэслэл нь нотлох баримтаас харагддаггүй.
Ийм учраас хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу гэж үзэж байна.
4. Б.*******г ээлжийн амралттай байх үед нь ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн хуульд зааснаар ээлжийн амралтын хугацаанд ажил албан тушаал хэвээр хадгалагдах ёстой байдаг. Энэ хугацаанд ажилтныг ажлаас чөлөөлөхийг хориглоно. Ээлжийн амралт олгох мэдэгдлийг 2016 оны 05 сарын 13-нд ажил олгогчоос Б.*******д олгосон байна. Ингэхдээ 2016 оны 05 сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 сарын 28-ны өдрийг дуустал ээлжийн амралт үргэлжлэхийг тодорхойлов, зөвшөөрсөн -ийн дарга гэсэн мэдэгдэл байна. Ажлаас чөлөөлөх тушаал нь 2016 оны 06 сарын 27-ны өдөр Б/08 тоот -ийн даргын тушаалаар нягтлан бодогч Б.*******г ажлаас чөлөөлөн, 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 24 цагаар тасалбар болгосон. 2016 оны 06 сарын 28-ны өдөр Б.*******н ээлжийн амралттай байх хугацаа дуусаагүй байсан, тухайн сарын 29-ны өдрөөс Б.******* нь ажилдаа орох өдөр тоологдоно, тэгэхээр 2016 оны 06 сарын 29-ны өдөр сонгуулийн өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр байсан, үндсэндээ Б.******* 2016 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтын ажилдаа орох хугацаа тоологдох ёстой. Иргэний тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал дараагийн ажлын эхний өдөр уг хугацаа дуусна гэсэн зохицуулалт хамаарна. Хариуцагчийн зүгээс Б.*******г 2016 оны 06 сарын 28-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн нь ээлжийн амралтын ажилд орох өдөр дуусаагүй байсан. Тийм учраас Баянхонгор аймгийн -ийн даргын 2016 оны 06 сарын 27-ны өдрийн Б/08 тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Бид өнөөдөр төрийн байгууллагын албан тушаалтнууд, хариуцлагатай юм ярих ёстой. Хэргийн материалд авагдсан нотлох баримтдаа тулгуурлаж тайлбараа ярихыг хүсье. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэн биш байсан байна, тэрийг бид нар мэдээгүй байна, 26 хоногийн ээлжийн амралттай юм байна, тийм учраас 2016 оны 06 сарын 24-ны өдөр ээлжийн амралт нь дуусах байсан байна гэдэг асуудал өнөөдөр нотлох баримтын хүрээнд няцаагдаж байна. Яагаад гэвэл ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл чинь 2016 оны 05 сарын 16-ны өдрөөс 06 сарын 28-ныг хүртэл үргэлжлэхийг тодорхойлов гээд өөрөө гарын үсэг зурсан байгаа учраас энэ гаргасан нотлох баримтаараа энэ хүний ээлжийн амралт нь 2016 оны 06 сарын 28-нд дуусах юм байна гэдэг нь нотлох баримтаас харагдаж байна.
2. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг бид нар тогтоогоогүй байна гэж яриад байхын илт доголон хүнийг, хэрвээ танай байгууллага тэр хүнийг ямар үндэслэлээр ажиллуулаад байгаа юм гэдэг дээр Б.*******д хувийн хэрэг гэж байдаг бол энэ хүний бүх мэдээлэл байх ёстой. Үүнийг хүний нөөцийн ажилтан өөрөө бүрдүүлж авах ёстой. Тэгвэл танайх яагаад хөгжлийн бэрхшээлтэй биш гэдгийг тодорхойлж энэ хүний ээлжийн амралтыг олгосон юм бэ, нотлох баримт байхгүй байна гээд байна, үүнийг өнөөдөр танай байгууллага өөрсдөө бүрдүүлж чадаагүй л бол танай гаргаж өгсөн нотлох баримт хууль ёсны нотлох баримт байна гэж үзнэ. Ер нь Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэнийг авч ажиллуулах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь ажилд авахыг татгалзах эрхгүй гэдгийг энэ хуульд зааж өгсөн байна.
3. 2016 оны 03 сарын 18-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулахдаа 2016 оны 2 сард 2 хоногийн ажил тасалсан тул гэсэн байгаа, 2016 оны 03 сарын 18-ны өдрөөс урагш тооцоод, 2016 оны 2 сар, 5 сарын хэдний өдөр, хэд хоногийн ажлыг яаж тасалсаныг тооцсон тооцоо байхгүй байна. Хэргийн материалд цагийн бүртгэлийн хуудас орж ирээгүй, тэгэхээр 2016 оны 03-р сард авсан сахилгын шийтгэл нь үндэслэлтэй гэдгийг хэргээс харах боломжгүй байна.
4. Б.*******г байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гээд байгаа болохоос, ямар хувийн согтолттой байсан, хэдэн хэдний өдрүүдэд архи ууж ажил тасалсан гэдэг нь хэргийн материалд авагдаагүй.
5. Б.*******н ажлын тайлан тооцоог байнга өөр хүнээр гаргуулдаг гэсэн боловч энэ хүний цалин бүтнээрээ гараад байгаа учраас энэ нь үндэслэлгүй байгаа.
5. Байгууллагад хохирол учруулсан гэдэг нь тодорхойгүй, нотлогдохгүй байна.
6. Хариуцагчийн өмгөөлөгч ажил хүлээлцсэн сүүлийн өдрийг хөдөлмөрийн гэрээ дусгавар болсонд тооцно гэж байна. 2016 оны Б/08 тушаалаар 06 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байгаа учир 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 24 цагаар ээлжийн амралт дууссан байлаа гэхэд, 2016 оны 06 сарын 29-ны өдөр ажлын бус өдөр байсан, энэ хүний ээлжийн амралт дуусаад ажилдаа орох хугацаа 2016 оны 06 сарын 30-ны өдөр байсан. 2016 оны 06 сарын 28-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас Б.*******г Баянхонгор аймгийн -ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
1. Ажлаас халах тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн хуулийн 37.1.4-ийг үндэслэл болгосон тухайд бол Баянхонгор аймгийн Аудитын газрын албан шаардлага, аймгийн -ын СТС-ийн хэлтсийн даргын 2016.05.11-ний өдрийн 5/415 тоот бичигт үндэслэсэн. Аудитын газрын албан шаардлага нь 2016.04.21-нд ирсэн тул 2016.04.26-ны өдрийн 71 тоот албан бичгээр аймгийн -ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга т хүсэлт хүргүүлсэн. Аудитын газрын албан шаардлагад 5 сарын 1-ний дотор сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа ирүүлэхийг даалгасан байсан ч Санхүү төрийн сангийн хэлтсээс шийдвэр нь 5 сарын 11 нд ирсэн учир хугацаанд сахилгын шийтгэл ногдуулж чадаагүй, энэ тухайгаа Аудитын газарт 2016 он 94 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Яагаад Санхүү төрийн сангийн хэлтэст хүсэлт хүргүүлж хариу ирүүлэхийг хүлээсэн бэ гэвэл өмнөх онд Санхүү төрийн сангийн хэлтсийн даргад 2015.11.13-ны өдрийн 185 тоот албан бичгээр хүсэлт хүргүүлээд хариу ирээгүй байхад нягтлан бодогч *******г хэлтсийн даргын 2015.11.16-ны өдрийн 46 тоот тушаалаар ажлаас халахад Санхүү төрийн сангийн хэлтэс нь МУ-ын Төсвийн тухай хулуийн 19.6-д зааснаар тус хэлтсийн даргатай зөвшилцөөгүй гээд ажилд нь эргүүлж авахыг зөвлөснөөр түүнийг хэлтсийн даргын 2015.11.26-ны өдрийн 49 тоот тушаалаар ажилд нь эргүүлж авсан. Иймээс нягтлан бодогчийг халахдаа Санхүү төрийн сангийн хэлтэстэй зөвшилцсөн. Баянхонгор аймгийн Аудитын газрын даргын 2015.10.21-ний өдрийн 79 тоот албан бичгээр Аудитын газрын гэрээт ажлын захидал ирж нягтлан бодогч Б.*******д хэлтсийн даргын хувьд зөрчилгүй шалгагдаж, зөрчилтэй шалгагдсан тохиолдолд хариуцлага тооцно гэдгийг мэдэгдсэн байдаг. Гэтэл гэрээт захидалд ирүүлсэн шалгах зүйлүүдийг сайн бэлтгээгүй, гаргаагүй, тайлангаа хугацаанд гаргаж чадахгүй байхаар нь театрын ня/бо болон БОАЖГ-ын ня-бо Ш. нараас туслалцаа авч тайланг гаргасан. Мөн 2014 онд гаар хагас, бүтэн жилийн тайланг гаргуулсан. Б.*******г ажилд нь эргүүлэн авч итгэл хүлээлгэсэн байхад 2015 оны санхүүгийн гүйцэтгэлийн аудитын шалгалтаар “хязгаарлалттай дүгнэлт” авч байгууллагын нэр хүндэд нөлөөлж, татварын байгууллагад илүү төлөлт хийж, НДШ-ийн өртэй гарч блансаа 20.3 сая төгрөгөөр зөрүүлж тайлагнасан, санхүү бүртгэлээ хөтөлж чадахгүйгээс эргэлтийн болон үндсэн хөрөнгө нь холилдож, сахилгын шийтгэл ногдуулж, цалин буруу бодсоноос эргэн төлөлтийг 3 хүн хийж, НДШ-ийг мэдээлээгүйгээс ажилтнууд хохирсон. Тухайлбал Зуслангийн сахиулаар түр ажиллаж байсан Д.гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг мэдээлээгүйгээс энэ эмэгтэй жирэмсний амралтын мөнгө болох 1.0 сая төгрөгөө авч чадахгүй боллоо гээд хамт олны хурал дээр орж ирээд уурлаж байсан. Ж.*******гийн 2015.09 сард олгосон ээлжийн амралтын олговрын 1631.9 мянган төгөргийг, Б.ийн ээлжийн амралтын олговрын 355.8 мянган, , нарын 263.8 мянга, нийт 3071.6 мянган төгрөгийн цалинг нийгмийн даатгалын санд мэдээлээгүй. Мөн 2015 онд зуслангийн ажиллагсдад тайлант хугацаанд цалин олгохдоо НДШ, ХХОАТ суутган авсан байтал НДХ, ТХ-т цалин мэдээлээгүй эдгээр хүмүүс хохирсон. ******* 2015.01 сарын мэдээгээр НДСанд 2091.8 мянган төгрөгийн өглөгтэй гарсан байхад санхүүгийн тайландаа өглөггүй, 657.2 мянган төгрөгийн НДШ-ийн авлагатай гэж гаргасан байна. Цалингаа буруу боддог нь дараах баримтаар нотлогдож байна. 2015 онд тухайн сард ажиллавал зохих хоногоос дутуу ажилласан ажиллагсдад нэмэгдлийг олгохдоо ажилласан хоногт ногдох цалингаас нэмэгдэл бодолгүй, үндсэн цалингаас нэмэгдэл бодсоноос Д.д 106.5 мянга, М.д 184.2 мянга, С.од 53.2 мянган төгрөгийг дутуу олгосныг аудитын шалгалтаар илэрсэн байна.
2. Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 заалтын тухайд ня-бо Б.*******д 2014 оны 07 сарын 07-ны өдрийн хамт олны хурлаар арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн хэлтсийн даргын 2014.09.03-ны өдрийн 35 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Хэлтсийн хамт олны 2014.10.03-ны өдрийн хуралдаанаар ня-бо Б.*******гийн талаар авч хэлэлцэн хамт олноороо хурлын тэмдэглэлээр сануулж, хэлтсийн даргын 2014 оны 41 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сар 10 хувь бууруулсан арга хэмжээ авсан. Хэлтсийн даргын 2015.11.26-ны өдрийн 49 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл бууруулсан арга хэмжээ авсан. 2016.03.18-ны өдрийн а/08 тушаалаар сануулах арга хэмжээ авч сануулах арга хэмжээг авснаас хойш 1 жилийн дотор сануулах арга хэмжээтэйд тооцохоор шийдвэрлэсэн зэрэг нь сахилгын зөрчил удаа дараа гаргаж байснаас шат дараалсан арга хэмжээг авч байсныг илтгэж байна. Мөн хэлтсийн 2016 оны хөдөлмөрийн гэрээний 4.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гэдгийг хөдөлмөрийн гэрээнд заасныг зөрчсөн гэж үзэж байна.
3. Хөдөлмөрийн хуулийн 40.1.5 –заалтыг үндэслэсэн нь Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын 2015.06.26-ны өдрийн зөвлөмжийн 14-д заасан “Бүртгэлээр тавих хяналтыг сулруулсан, ажилдаа хариуцлагагүй хандсан эд хариуцагч, ня-бо нарт хариуцлага тооцох нь зүйтэй” гэсэн заалт, Аудитын газрын 2016.04.21-ний өдрийн 32 тоот албан шаардлага, Аудитын газрын 2016.02.16-ны өдрийн 167 тоот Аудитын гэрчилгээнд тусгагдсан Өвгөнжаргалт хүүхдийн зусланд ажилласан иргэдэд цалинг олгохдоо НДШ, ХХОАТ суутгасан атлаа НД-ын хэлтэс, ТХ-т цалин түүнтэй адилтгах орлогыг мэдээлээгүй, НД санд 2091.8 төгрөгийг өглөгтэй байхад санхүүгийн тайланд өглөгөөр тусгаагүй, санхүүгийн тайланд 657.2 төгрөгийн НДШ-ийн авлага тусгаж түүнийг 2015.12 сард ерөнхий журналд бичилт хийж хаасан байна гээд дээрх алдаа зөрчлүүд нь санхүүгийн тайлангийн оршин байх, эрх ба үүрэг иж бүрэн байх, үнэн зөв байдал зэрэг батламж мэдээллийг хангаагүй байна гэсэн дүгнэлтээр “Хязгаарлалттай санал дүгнэлт” өгсөн нь байгууллагын санхүүгийн асуудлыг хариуцан ажилладаг нягтлан бодогч ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь Аудитын газрын болон Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар тогтоогдсон байна гэж үзэж байна. ******* олон удаа согтууруулах ундаа хэрэглэж, ажил тасалсан тухай хамт олны хурлаар хэлэлцэж түүний эхнэр надтай ирж уулзаж “архины эмчилгээ хийлгээд ирье, та ажил дээрээ байлгаж байгаач “ гэж гуйж байсан.
4. Нягтлан бодогч Б.*******д 2016.05.13-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх тухай” 85 тоот албан бичгээр мэдэгдэж, ажилласан хугацааны амралтыг өгсөн. 2016.06.29-нд сонгууль болоод бүх хүмүүс амрах байсан тул амралтын сүүлийн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. 2016 оны хагас жилийн санхүүгийн тайлан бланс, мэдээ, татварын тайлан гаргах яаралтай ажлын шаардлагаар дараагийн ня-бо г томилуулах шаардлагатай байсан. Б.*******д ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн, ажилласан хугацааны амралт 31 хоног байсан учир Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий мэргэжилтэн д байдлаа танилцуулахад танайх нэг мэргэжилтэндээ түр ня-бо ийн ажлыг хавсаргаад яаралтай гүйлгээнүүдээ манайхаас зөвлөгөө аваад хийж байх талаар зөвлөсөн тул харах үйлчилгээ хариуцан, санхүүгийн мэдлэгтэй болж байгаа гэдэг утгаар нь 2016.05.20-ны өдрийн б/04 тоот тушаалаар мэргэжилтэн Б.т ня-бо ийн үүргийг түр хавсруулан гүйцэтгүүлж байсан. Гэтэл Б.******* нь 8 хоног ажилласан гээд байгаа ямар ч үндэслэлгүй юм. Түүнийг амарч байх хугацаанд түүний гарын үсэгтэй нэг ч гүйлгээ хийгдээгүй тул ажилласан гэх үндэслэл байхгүй болно.
5. Тус байгууллагын хамт олны 2014.07.07-ны өдрийн хуралдаанаар Б.******* нь зуслан дээр Татварын газрын жолоочтой архидан согтуурсан тухай авч хэлэлцсэн, хэлтсийн даргын 2016.03.18-ны а/08 тушаалаар 2016.02 сард архи ууж 3 хоног ажил тасалсан тул сануулах арга хэмжээ авч 1 жилийн хугацаанд сануулах арга хэмжээг хүчинтэй гэж үзсэн байхад 2016.05.03-ны өдрийн хуралдаанаар 04 сард архи уугаад 5 өдөр ажил тасалсан тухай авч хэлэлцсэн. Эдгээр зөрчлүүд нь Б.*******тай 2016 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дээрх заалтууд болон байгууллагын хамт олны 2016.03.14-ний өдрийн хуралдаанаар батлагдсан дотоод журмын 4.13, 4.14, 4.19, 11.2.8, 11.2.10, 11.2.11-д заасныг тус тус зөрчиж сахилгын ноцтой зөрчилд тооцогдон ажлаас халах үндэслэл болсон..гэжээ.
Хариуцагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 сарын 08-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэж тайлбарласан байна. Үүний дагуу тушаал гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 49 тоот тушаалаар хөдөлмөрийн хуулийн 131-т заасан хөдөлмөрийн сахилгын арга хэмжээг ажил олгогч буюу түүний албан ёсны төлөөлөгч, эрх нь олгогдсон албан тушаалтанд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна гэсний дагуу 1 сарын үндсэн цалинг 20 хүртэл хувиар бууруулсан арга хэмжээ авсан. 2016 оны 03 сарын 18-ны өдрийн А/08 тушаалаар сануулах арга хэмжээ авсан байтал хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 4 сарын дараа Б.******* нь дахин сахилгын зөрчил гаргасан. Үүнийг 2016 оны 05 сарын 03-ны өдрийн хамт олны хурлаар хэлэлцүүлэн баталж 5 өдрийн цалинг хасаж сахилгын шийтгэл ногдуулж сануулах арга хэмжээ авсан. Аудитын байгууллагын албан шаардлагыг хүчингүй гэж үзээд байна.Гэтэл өмнө нь Санхүү төрийн сангийн хэлтсээс МУ-ын төсвийн тухай хуулийн 19.1-ээр зөвшөөрөл авах ёстой учраас энэ хугацаанд нь 2016 оны 04 сарын 26-ны өдөр Санхүү төрийн сангийн хэлтэст хүсэлт гаргасан. Энэ үеэр дарга нь Улаанбаатар хот сургалтанд явсан тул даргыг ирэхээр шийдвэрийг өгнө гээд, 2016 оны 05 сарын 11-ны өдөр Санхүү төрийн сангийн хэлтсээс албан бичиг ирсэн. Аудитын байгууллагад 2016 оны 05 сарын 01-ны өдөр албан бичиг хүргүүлэхэд албажуулаад аваад ир гэсэн учраас 2016 оны 05 сарын 25-ны өдөр 94 тоот албан шаардлагын хариу хүргүүлсэн. Б.******* урьд нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүлээж аваад, ажлаасаа гаръя гэсэн учраас 2016 оны 06 сарын 30-ны өдөр ажлаа хүлээлцэж гарын үсэг зурсан. Мөн Б.******* нь өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлдог ч манай байгууллага дахь хувийн хэрэгт энэ талаар нотлох баримт байдаггүй, ажиллаж байх хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тодорхойлолт өгөөгүй. Тийм учраас энэ хүний ээлжийн амралт 26 хоног байх ёстой гэж үзэж байна. Нягтлан Б.*******н ээлжийн амралт дуусгавар болох хугацаа нь 2016 оны 06 сарын 24-ний өдөр байсан. Байгууллагад хохирол учруулаагүй гэх үндэслэл байна уу гэхээр саяхан манай байгууллагын зуслангийн санхүүд түр ажиллаж байсан нь жирэмсний амралтаа авах гэхэд 2016 оны 06 сард Б.******* нягтлан өөрөө нийгмийн даатгалын дэвтэр дээр нь бичиж өгсөн мөртлөө, НД-ийн байгууллагад мэдээлээгүй учраас манай ажилтан тэтгэмжээ авч чадахгүй, нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаж, үүний дагуу манай байгууллагад НД-ийн хэлтсээс хяналт шалгалтын байцаагч ирж, байгууллагад 2.2 сая гаруй төгрөгний НД-ийн шимтгэлийг мэдээлээгүй байна гээд 3 сая төгрөгний торгууль ногдуулсан, мөн Б.******* нь санхүүгийн тайлан гүйцэтгэлийн Аудитын шалгалтаар 2.3 сая төгрөгөөр санхүүгийн тайланг зөрүүлсэн байна гэж Аудитын байгууллагаас мэдэгдсэн. Дээрээс нь нягтлан бодогчын хариуцлаггүйгээс болж байгууллага татварт 2 сая төгрөгний илүү төлөлттэй явж байгаа, ажилтнуудын цалингын хоногийг буруу бодсоноос, байгууллага 400000 төгрөгний алдагдалд орж байсан, мэргэжилтэн , , , нарын нийгмийн даатгалыг мэдээлээгүй, энэ болгон хохиролтой байна, эдгээр асуудлаас болж шат дараалсан арга хэмжээ авагдсан учир нягтлан бодогч Б.*******г ажлаас халах шийдвэр гаргасан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн хариу тайлбарыг хариуцагч тодорхой ярьсан. Миний хувьд 2016 оны 06 сарын 27-ны өдрийн Б/08 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлая:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 188 дугаар захирамж, Баянхонгор аймгийн Аудитын газрын 2016 оны 32 тоот албан шаардлага, Санхүү төрийн сангийн хэлтсийн 5/415 тоот албан бичиг, хэлтсийн даргын 2016 оны А/08 тоот тушаал, байгууллагын дотоод журмын холбогдох заалт, 2016 оны 05 сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, ёс зүйн хорооны 2015 оны 12 сарын 01-ний өдрийн дүгнэлт зэргийг удирдлага болгож тушаал гаргасан нь үндэслэлтэй байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар ажил олгогч үүргээ биелүүсэн. Учир нь ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлцэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт зааж, ажилтны ажил хүлээлцсэн сүүлийн өдрийг ажлаас чөлөөлсөн өдөр гэж үзсэн байна. Б.******* 2016 оны 06 сарын 28-ны өдрийн мэдэгдлээр ажлаас халагдахаа мэдсэн, ажлаас чөлөөлөгдсөн сүүлийн өдөр нь 2016 оны 06 сарын 30-ны өдөр байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.5-д зааснаар нягтлан Б.*******н ээлжийн амралтын үндсэн хугацаа 15 хоног, нэмэгдэл 11 хоног нийт 26 хоног. Тэгэхээр энэ хүн 2016 оны 06 сарын 24-ний өдөр ажилдаа орох ёстой байсан. Ажил олгогч мэдэгдэл өгөхдөө 2016 оны 06 сарын 28-ныг дуустал амрах ёстой гээд амралтын мөнгийг нь бодсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1-т зааснаар 25 түүнээс дээш ажилтантай байгууллага нь 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулна гэж заасан байдаг. Баянхонгор аймаг дахь нь 12 үндсэн ажилттантай үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг тодорхойлсон баримт байдаггүй учраас энэ талаар мэдээгүй гэдгийг ажил олгогч хэлсэн. Тиймээс Б.******* нь ээлжийн амралтаа өөрөө өөртөө 31 хоногоор бодож авсан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-т зааснаар зөрчил гаргасан байна гэдэг нь хяналт шалгалтын байгууллагаар тогтоогдсон. Байгууллагын дотоод журамд зааснаар 5 хоног ажил тасалсан гэдэг нь нотлогдсон байгаа, харин ч үүнд арга хэмжээ тооцоогүй байдаг гэв.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Баянхонгор аймгийн *******, *******, дарга Ж.*******д холбогдуулан “Баянхонгор аймгийн ******* даргын 2016 оны 06 сарын 27-ны өдрийн Б/08 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг” гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Баянхонгор аймгийн ******* дарга Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Нэхэмжлэгч Б.******* нь Баянхонгор аймгийн ******* даргын 2014 оны 06 сарын 02-ны өдрийн 19 дүгээр тушаалаар тус хэлтсийн нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байжээ.
Ингээд Баянхонгор аймгийн ******* даргын 2016 оны 06 сарын 27-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Б.*******г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, аймгийн Засаг даргын 2015 оны 188 дугаар захирамж, Баянхонгор аймгийн Аудитын газрын 2016 оны 32 дугаар албан шаардлага, Санхүү төрийн сангийн хэлтсийн 5/415 тоот албан бичиг, хэлтсийн даргын 2016 оны А/08 тушаал, байгууллагын дотоод журмын 4.13, 4.14, 4.19, 11.2.8, 11.2.10, 11.2.11 дэх хэсэг, байгууллагын 2016.05.03-ны өдрийн хурлын тэмдэглэл, Байгууллагын ёс зүйн хорооны 2015.12.01-ний өдрийн дүгнэлтийг тус тус үндэслэн 2016 оны 04 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэрлэх нь зүйтэй байна.
1. Шүүх Б.*******г ажлаас чөлөөлсөн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хянахад
Тушаалын 1 дэх заалтанд “******* нягтлан бодогч Б.******* нь мэргэжлийн ур чадвар хангалтгүй, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан, согтууруулах ундаа хэрэглэж, ажлаа удаа дараа тасалсан зөрчил гаргасан тул 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй..гэжээ.
Б.******* нь 2016 оны 05 сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 сарын 28-ны өдрийг дуустал ажлын 31 хоногоор тооцож 2016 оны ээлжийн амралтаа авсан болох нь ээлжийн амралт олгох мэдээлэл /ХХ-103/, хариуцагч Ж.*******гийн тайлбар/ХХ 25/, Б.*******н 2016 оны цалингийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улмаар Б.*******н ээлжийн амралтын хугацаа 2016 оны 06 сарын 28-ны өдрөөр дуусгавар болох байсан боловч 2016 оны 06 сарын 29-ны өдөр нь Монгол Улсын Их хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байсан бөгөөд 2015 оны 12 сарын 25-ны өдрийн Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар “Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна” гэснээр энэ өдөр нь бүх нийтээр амрах амралтын өдөр байжээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэснээс үзвэл Б.*******н ээлжийн амралтын хугацаа 2016 оны 06 сарын 29-ний өдрөөр дуусгавар болж тэрээр 2016 оны 06 сарын 30-ны өдөр ажилдаа орох байсан болох нь тогтоогдож байна.
Үйл баримтаас үзвэл ажил олгогч нь Б.*******г 2016 оны 06 сарын 28-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь түүнийг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл болж байна.
Иймд хариуцагч Баянхонгор аймгийн *******, гэр бүл, хөгжлийн хэлтсийн дарга Ж.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д заасан “ээлжийн амралттай байгаа” ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэсэн хуулийн заалтыг зөрчиж бусдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэстэй байна.
2. Нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хянахад
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а.д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь 2016 оны 03-05 саруудад 525485+608457+608457 төгрөгийн цалин авч байсан болох нь Б.*******гийн 2016 оны цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо түүний сүүлийн 3 сарын цалин болох Баянхонгор аймгийн ******* нягтлан бодогчоор ажиллаж байхдаа авч байсан сүүлийн 3 сарын цалин 1742399: 3 сар = 580799: 21.5 хоног = 27013 төгрөг/нэг өдрийн цалин/ болж байна.
Улмаар нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 42 хоногийн цалин 1134546 төгрөгийг Баянхонгор аймгийн ******* гэр бүл хөгжлийн хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс Б.******* нь 2016 оны 06 сарын 30-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан тул түүнийг амралтын хугацаанд ажлаас халаагүй гэж тайлбарлаж байгааг хянахад хуульд заахдаа ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаалд ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, ажил хүлээлцэх нь ажилтныг ажлаас чөлөөлсөн сүүлийн цаг хугацааг тодорхойлж түүнд оногдуулах цалин,хөлс, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул уг хугацааг тушаалд тусгаж байхын чухалыг хуульчилсан агуулгатай болно.
Мөн хариуцагч болон түүний өмгөөлөгч нь “Б.******* нь нягтлан богдогчоор ажиллаж байхдаа өөрт олгох амралтын хоногийг тооцож хэлтсийн даргаар гарын үсэг зуруулж, тамга даруулсан, Б.******* нь эмнэлгийн байгууллагын магадлагаа, дүгнэлтгүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-д заасан “18 насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна” гэсэн заалтын дагуу өөртөө 20 хоногийн үндсэн амралт, нэмэгдэл 11 хоног нийт 31 хоногийн амралт тооцсон нь үндэслэлгүй. Иймд Б.*******г ээлжийн амралтын бус хугацаанд ажлаас чөлөөлсөн “ гэж тайлбарлаж байгаа боловч Б.*******д 2016 оны 05 сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 сарын 28-ны өдрийг дуустал ажлын 31 хоногоор тооцож 2016 оны ээлжийн амралтыг эдлүүлэхийг хэлтсийн дарга Ж.******* зөвшөөрч гарын үсэг зурж, байгууллагын тэмдэгийг дарсан байна.
Түүнчлэн хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн амралтыг 31 хоногоор тооцож, амралтын мөнгийг бодож олгосон болохоо бичгээр илэрхийлсэн, Б.*******г хөгжлийн бэрхшээлгүй болохыг нотолсон эрх бүхий байгууллагын магадлагаа дүгнэлт гараагүй байна.
Ажил олгогч нь Б.*******г ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчиж тушаал гаргасан тул хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд дурьдсан Б.******* нь мэргэжлийн ур чадваргүй, сахилгын зөрчил давтан гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж ажил тасладаг зэрэг ажлаас халах үндэслэлийг дурьдаж нотлох баримтыг гаргаж өгсөн боловч шүүх энэ удаад эдгээр үндэслэлүүдийг шалган тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорын 1134546 төгрөгөнд тооцогдох 31779 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1134546 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 31779 төгрөг нийт 101979 төгрөгийг гаргуулж улсын орлогод 70200 төгрөгийг оруулж, нэхэмжлэгчид 31779 төгрөгийг олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-дэх тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баянхонгор аймгийн ******* даргын 2016 оны 06 сарын 27-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******г Баянхонгор аймгийн ******* нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянхонгор аймгийн ******* гэр бүл хөгжлийн хэлтсээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1134546 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар 31779 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 101979 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод 70200 төгрөгийг оруулж, нэхэмжлэгчид 31779 төгрөгийг олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ