Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1754

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй, хялбаршуулсан журмаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ц холбогдох эрүүгийн 1906 05618 2494 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй. Дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй,   менежер ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Д.Ц .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД-71-99 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Өнөрцэцэгийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж

байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Өнөрцэцэгийн өгсөн мэдүүлэг /14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11203 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22/, захиргааны зөрчлын талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-4-6/, шүүгдэгч Д.Ц яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-42-43/, шүүгдэгч Д.Ц урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-25/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД-71-99 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Өнөрцэцэгийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Өнөрцэцэгийн өгсөн: "...тэгтэл уурлаж байгаад гэрээс гарах гээд гутлаа өмсөж байхдаа миний чамд тавьсан санал энэ байна хариугаа хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд хажууд нь очиж чи юу яриад байгаа юм бэ гэж хэлтэл хараалын үгсээр намайг доромжилж байгаад түлхсэн. Тэгэхээр нь би буцаагаад түлхсэн тэгтэл намайг манай нөхөр дахин түлхсэн бөгөөд би хажууханд байрлах сандал дээр унасан. Ингэж унахдаа хананд толгойгоо дагзаараа мөргөсөн. Ингээд санадл дээр суугаад уйлаад байж байтал манай нөхөр маш олон хараалын үгсээр намайг доромжилж байгаад миний өвдөг рүү нэг удаа маш хүчтэй өшиглөсөн. Ингээд манай 7 настай том охин уйлэ эхэлсэн. Тэгэхээр нь би охиндоо хандаад миний охин цагдаа дуудаарай гэж хэлтэл гараад зугтчихсан. Гарахдаа манай гэрийн түлхүүрийг аваад гарахаар нь би араас нь хөл нүцгэн гартал лифтний урд зогсож байсан. Тэгэхээр нь би түлхүүр өг ганцхан түлхүүртэй гэртээ орж чадахгүй гэж хэлтэл түлхүүр өгөхгүй байхаар нь би гарнаас нь булуугаад авчихсан. Тэгтэл уурлаад шатаар буух гээд явахаар нь орцонд байдаг тамхи хаягдаг жижиг төмөр лааз харагдахаар нь миний уур хүрээд араас нь шидчихсэн. Тэр лааз манай нөхрийг оноогүй бөгөөд манай нөхөр эргэж ирэн уурлаад намайг яасан их шиддэг пизда вэ гэх мэт олон муухай хараалын үгс хэлээд хөөсөн. Ингээд би айгаад зугтсан бөгөөд гэр рүүгээ орж чадахгүй хананд шахагдчихсан. Тэгтэл араас ирээд миний гуя руу нэг удаа маш хүчтэй өшиглөчихөд зугтчихиан... миний санаж байгаагаар баруун гуя болон өвдөг хавдаж хөхөрсөн, бас тархи хөдөлсөн. Мөн тус үйл явдал болж байхад өөр олон гэмтэл учирсан байж магадгүй. Тус гэмтлийг Д.Ц  надад учруулсан..." /14-15/ мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11203 дугаартай дүгнэлт:

  1. Э.Өнөрцэцэгийн биед тархи доргилт, 2 хацар хүзүүний урд хэсэг, баруун гуяны гадна доод хэсэг, баруун өвдөгт цус хуралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-22/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд захиргааны зөрчлын талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-4-6/,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Ц яллагдагчаар өгсөн: “Би Э.Өнөрцэцэгийн биед гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би нэг удаа түлхэж унагаасан, мөн хоёр хөлөөрөө гуя болон шилбэ рүү нь өшиглөж тус гэмтлийн учруулсан.”/хх-42-43/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Ц урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-25/ зэрэг болно.

 

  Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД-71-99 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Өнөрцэцэгийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Өнөрцэцэгийн өгсөн мэдүүлэг, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11203 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д.Ц ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Ц гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Э.Өнөрцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг шүүхээс хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Д.Д.Ц ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Д.Д.Ц ад 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Ц нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Д.Ц ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Д.Ц ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

                               

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС