| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0573/И |
| Дугаар | 131/ШШ2016/00588 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2016/00588
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянаад , хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч. шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1956 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1986 оны 08 дүгээр сарын 15-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарны 29-ний өдрийг хүртэл суманд пионерийн удирдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч. нь миний нөхөр тул түүнийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байна. Ч. нь тэтгэвэрт гаргах гэхэд ажилласан жил нь дутуу 1986 аас 1991 оны хооронд суманд пионерийн удирдагчаар ажиллаж байсан тушаал шийдвэр нь байхгүй байгаа тул түүний ажилласан хугацааг тогтоож өгнө үү?гэв.
Шүүх хуралдаанаар Ч.******* иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016.08.31-ны өдрийн 599 дугаартай албан бичиг, Ч.******* 1974.08.26-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ч. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ч. нь 1986 оны 08 дүгээр сарын 15-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарны 29-ний өдрийг хүртэл сумын 8 жилийн дунд сургуулийн пионерийн удирдагчаар ажиллаж байсан болох нь Ч.******* 1974.08.26-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд ******* овогт *******гийн ******* хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* 1986 оны 08 дүгээр сарын 15-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарны 29-ний өдрийг хүртэл сумын 8 жилийн дунд сургуулийн пионерийн удирдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ч.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ