| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0564/И |
| Дугаар | 131/ШШ2016/00589 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2016/00589
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******, ******* ******* гэх газар оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын “ Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах” тухай хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.*******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2005 оны 08 дугаар сарын 26-нд ******* сумын төрөх тасагт хүү болох ээ төрүүлсэн бөгөөд 2006 оны 07 сарын 26-нд өөрийн төрсөн эгч Баярмаам, нөхөр Ю. нарт өргүүлсэн. Тэр үед 4 хүүхдийн хамт үлдэж нөхөр салаад явсан учир бага хүүхдээ өргүүлэхэд хүрсэн. Ах Ю. 2012 онд нас барсан тул эгч ******* үр хүүхдүүдтэйгээ од амьдарч байгаа. Миний хүү нь надтай хамт амьдарч сургуульд суралцаж байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү? Би 2012 онд осолд ороод мал маллаж байгаад аймгийн төв орж ирээд амьдарч байна. Одоо ах эгч нар нь миний асрамжид байдаг. Нэг охин тусдаа гарсан. Ах эгч нар нь дүүгээ харж хандана гэдэг юм..гэв.
Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Би Т.*******ын төрсөн эгч нь юм. Би 2008 он хүртэл Баянхонгорт ажиллаж амьдарч байсан. Гэр бүлийн хүн өвчний учир хэвтэрт ороод эмчилгээнд явах болсон. Т.*******ын хүүхдүүд том болсон, тусдаа гарсан А. 3 настайгаасаа ээж дээрээ ирэн очин байх болсон. Т.*******ынх аймгийн төвд орж ирсэн. Би 2008 оноос хотод амьдрах болсон. Тэгээд 3 жил болоод ирсэн. Гэр бүлийн хүн 2012 онд нас барсан. Би одоо тэтгэвэртээ гараад үр хүүхэдтэйгээ од амьдарч байгаа, биеийн байдал тааруу байдаг. Ийм учраас нэгэнт хүүхэд нь эх дээрээ байх болсон тул бичиг баримтыг нь эхээр нь овоглох шаардлагатай байгаа. Т.******* нь осолд орсон, хүү нь харж хандаж явдаг юм. өөрөө эх дээрээ байхыг хүсдэг. Энэ талаар өөрөө зөвшөөрч байгаа..гэв.
Шүүх хуралдаанаар Т.*******, *******, Ю. нарын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Эрдэнэмандал ахлах сургуулийн 2016.06.03-ны өдрийн тодорхойлолт, 18 дугаартай 2016.07.26-ны өдрийн үрчлэлтийн гэрчилгээ, А.ийн төрсний гэрчилгээний хуулбар, Ю.ын нас барсны гэрчилгээ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Т.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Т.******* нь 2005 оны 08 сарын 26-нд төрүүлсэн өөрийн хүү *******ын ийг 2006 оны 07 сарын 26-ны өдөр Ю., ******* нарт үрчлүүлсэн болох нь 18 дугаартай үрчлэлтийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.
Улмаар ийг үрчилж авсан эцэг Ю., эх ******* нараар овоглож 0161966-86 дугаартай төрсний гэрчилгээ авч төрсний бүртгэлд бүртгүүлж хамтран амьдарч байжээ.
Одоогоор Ю. нь нас барж үрчлэгч эх ******* нь од амьдарч байгаа, А. нь төрсөн эх Т.*******ын асрамжид өсөж хамт амьдарч, сурч байгаа болох нь зохигчдын тайлбар нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гуравдагч этгээд ******* нь үрчилж авсан хүү А.ийг өөрийн төрсөн эхийн асрамжид өгч, үрчлэлтийг хүчингүйд тооцож өгөхийг зөвшөөрсөн байна.
Иймд Т.ийг түүний эх Т.*******аас Ю., ******* нарт үрчлүүлсэн 2006 оны 07 сарын 26-ны өдрийн 18 дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.4 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар *******ын ийг Уран овогт Юндэнгийн , *******а овогт *******гийн Баярмаам нарт үрчлүүлсэн 2006 оны 07 сарын 26-ны өдрийн 18 дугаар бүхий үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар хүү А.ийг түүний төрсөн эх Т.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ