Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2016/00590

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******, *******,******* ******* ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******йн ийн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 09 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х. шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х. би Баянхонгор аймгийн суманд төрсөн. 1982,1983,1985,1987,1990, онуудад хүүхэд төрүүлсэн. Миний бие өндөр насны тэтгэвэрт орох гэтэл нийгмийн даатгалын байцаагч 1981 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл суманд ажиллаж байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ийг дуустал Баянхонгор аймгийн сумын “Цэцэглэлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ

Шүүх хуралдаанаар Х.ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016.08.02-ны өдрийн 534 дугаартай албан бичиг, , , нарын төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1985.10.25-ны өдрийн 63 дугаар тогтоол, Х.ийн 1981.06.13-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Х. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Х. нь 1981 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016.08.02-ны өдрийн 534 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1985.10.25-ны өдрийн 63 дугаар тогтоол, Х.ийн 1981.06.13-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Х.ийн ажилласан байдлыг тогтоосон архивын лавлагаагаар зарим он болон олонхи саруудад цалин авч байгаагүй мэт лавлагаа гарсан нь тэрээр ажиллаж байх хугацаандаа буюу 1982,1983,1985,1987 онуудад 4 хүүхэд төрүүлж өсгөж байсантай холбоотой байна.

Иймд ******* овогт *******йн ийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******йн ийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Х.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ