Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2016/00591

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* *******, *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын “О.*******той хамтын амьдралтай байснаа тогтоолгох”ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 09 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

П.******* миний бие О.*******той 2000 онд танилцаж, 2000 онд хурим найр хийж гэр бүл болж хамтран амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2004 оны 03 сарын 08-ны өдөр хүү *******ийн мэндэлсэн. О.******* 2016 оны 08 сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан тул бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү? Миний бие од ажиллаж амьдарч байгаа бөгөөд өөрийн ажлаас чөлөө аваад ирсэн тул уг хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

Шүүх хуралдаанаар П.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Х.ын төрсний гэрчилгээний хуулбар, О.*******ийн нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор сумын *******ийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

П.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч П.******* нь О.*******той хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

ын ******* нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь нас барсны тоот гэрчилгээгээр тогтоогдсон байна.

П.*******, О.******* нар нь хамтран амьдарч байх хугацаандаа 2004 оны 03 сарын 08-ны өдөр хүү Х.ыг төрүүлж эцэг О.*******оор овогложээ.

Иймд П.*******, талийгаач О.******* нар нь 2000 оноос 2016 оны 08 сарын 21-ний өдөр хүртэл хамтран амьдарч байсан болох нь Баянхонгор сумын *******ийн Засаг даргын 2016 оны 09 сарын 02-ны өдрийн 1719 дугаар тодорхойлолт, Х.ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хүсэлт гаргагч П.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 , 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******, овогт ын ******* нарыг 2000 оноос 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ