| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 2305 03275 0245 |
| Дугаар | 2025/ХШТ/76 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 15.3.2., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ХШТ/76
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 326 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр П.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2.П.Б-ыг хорих байгууллагаас нэн даруй сулласугай.
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршиг, эдийн бус гэм хорын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн нарын хамтран, өмгөөлөгч Б.Баяраа, Э.Ганбат Н.Ариунболд нарын тус тусын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Д.БАТБААТАР
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ