| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0375/И |
| Дугаар | 131/ШШ2016/00592 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2016/00592
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
******* ХХК-ийн “С.*******г эрэн сурвалжлуулах”ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 09 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Иргэн С.******* нь *******ны Баянхонгор салбараас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* тоот зээлийн гэрээгээр 15000000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2,3 хувийн хүүтэй, Хөрөнгө оруулалтын зориулалтаар 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гарээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин сууж, Баянхонгор сумын *******т байрлах ******* барааны захад лангуу, контейнер түрээслэн ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний 12 сарын зээлийн эргэн төтөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байга хугацаа хоцроон төлж байгаад 2015 оны 08 дугаар сараас эхлэн зээийн төлбөрөө төлөхөө больсон. Мөн түрээсийн лангуу ажиллуулахаа ч больсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжиж өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. С.******* нь манай банкнаас 2014 оны 08 сард 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан боловч зээл зээлийн хүүгээ төлөхгүй, зайлсхийж зугтаж Улаанбаатар хотруу явсан тул түүнийг эрэн сурвалжилж олж тогтоож өгөхийг хүсье. С.******* нь нэхэмжлэл дээрх Баянхонгор сумын ******* тоот хаягтаа байхгүй. Уг хаяг түүний хадам ээж нь оршин суудаг юм..гэв.
Шүүх хуралдаанаар 2014 оны 08 сарын 22-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, С., С.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2016.05.19-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудас, 2016.06.20-ны өдрийн 01633 дугаар шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 12.595.044 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж С.*******г эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсэн шаарджээ.
С.******* нь 2014 оны 08 сарын 22-ны өдөр ******* ХХК-тай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараар тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах зорилгоор нэхэмжлэлд бичигдсэн Баянхонгор сумын ******* тоотод болон иргэний үнэмлэх дэх Баянхонгор сумын тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч оршин суудаггүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь шүүхийн бичиг хүргэгчийн тайлбараар тогтоогджээ.
Түүнчлэн шүүхээс Н.Лхаасүрэнгийн дугаар утсаар удаа дараа холбогдох шүүхэд ирэхийг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн байна.
Иймд нэхэмжлэгч *******ны хүсэлт, тайлбар холбогдох баримтыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216391 төгрөгийн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж, 146191 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, ******* тоот хаягт оршин сууж байсан, регистрийн дугаартай, овогт *******г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.*******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д -д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216391 төгрөгийн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж, 146191 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ