Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1002

 

                                                                                                                                                         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Бхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906  дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Х.Б, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Х.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цонх констракшн” ХХК-ийн байранд иргэн Б.Мэзэмшлийн цагаан өнгийн самсунг жи-5 маркийн гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэн залилж, 205.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-5/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Б.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10-13/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 17-18/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Х.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/, хохирол төлсөн баримт /хх-н 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-н 52/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс шүүгдэгч Х.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цонх констракшн” ХХК-ийн байранд иргэн Б.Мэзэмшлийн цагаан өнгийн самсунг жи-5 маркийн гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэн залилж 205.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.                             

Шүүхээс шүүгдэгч Х.Быг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Мэзэмшлийн цагаан өнгийн самсунг жи-5 маркийн гар утсыг “хуурч мэхлэн залилсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мөгсөн: “...лдааны төвөөс 250.000 төгрөгөөр авч байсан.” гэх мэдүүлэг /хх-н 7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Х.Бын өгсөн: "…." гэх мэдүүлэг /хх-н 28-29/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Быг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Мэзэмшлийн цагаан өнгийн самсунг жи-5 маркийн гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хуурч авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч Б.Мад 200.000 төгрөгийг хохирол учирсныг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Х.Быг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Бад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч Х.Бын үйлдсэн дээрхи гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу шийдвэрлэв.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.