Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/38

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,  

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.М хөтлүүлж

Улсын яллагч: Б.М

Хохирогч: Ө.Д

Шүүгдэгч: М нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн А Мхолбогдох 1812.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

  Шүүгдэгч: , А овгийн А М /РД:/ 

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч М нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн үед  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 96-70 УБЦ улсын дугаартай Тоёота Алфард маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Н.Г жолоодож явсан улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг мөргөж, иргэн Ө.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед: 

Шүүгдэгч М мэдүүлэг өгөхдөө:...би 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн үед өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж гэмгүй явж байсан Ө.Д ахын биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би тухайн үед Ө.Д ахыг эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, Улаанбаатар хотод очиж хагалгаанд оруулсан. Мөн мотоцикль жолоодож явж байсан хүнийг эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна гэжээ. 

Хохирогч Ө.Д мэдүүлэг өгөхдөө...би А.Мгийн гаргасан ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон. Эмчилгээний зардлаас гадна 3.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 1.500.000 төгрөгийг нь авсан. Үлдэгдэл мөнгөө өгөөгүй байгаа...гэжээ.  

Мөрдөн байцаалтын үед:

 

    Хохирогч Ө.Дгийн өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутын үед хүргэн Ганзоригийн хамт аймгийн төв орох гээд Цагаан даваанд байдаг Мандах дэлгүүрийн баруун талын зам дээр явж байтал машинтай хүн зүүн дарж орж ирээд мөргөчихсөн юм.  Тухайн үед хүргэн бид хоёр тэр чигээрээ буюу урагшаа чиглэлтэй явж байсан. Тэр цагаан өнгийн суудлын автомашин хойд зүг рүү чиглэн явж байснаа зүүн дараад эргэсэн. Тэгээд бид хоёрыг мөргөсөн. Ослын улмаас миний зүүн талын хөл хугарсан. Тухайн үед мотоциклийг манай хүргэн Ганзориг барьж явсан юм. Хүргэн бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй, эрүүл байсан...би Мгоос мотоциклийн эвдрэл гэмтлээс учирсан хохирлоо нэхэмжилнэ. Мминий мотоцикльд 300.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн гэсэн боловч мотоциклийн банк солиогүй, банк нь цоорхой бензин нь гоожсон хэвээрээ байгаа, мөн урд обудыг нь соль гээд нэг хуучин дугуй, хуучин банк авчирч орхиод  явсан. Би тэр хуучин банк, дугуйг нь авахгүй. Миний мотоцикль Даюун маркийн 1.850.000 төгрөгөөр худалдаж авсан шинэвтэр мотоцикль байсан. Би өөрөө бүл муутай учраас намрын ид ажлын үеэр хөлөө гэмтээснээс болоод өвс хадлан авч чадаагүй, хүнээс ногоон тэжээл худалдаж авсан. Одоо өвлийн мод түлээгээ ч татаж авч чадахгүй байна. Иймд би Мгоос 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Миний хөл хугарсаны дараа М аймгийн Хасу эмнэлэгт 10 хоног хэвтүүлсэн. Би гэмтлийн эмнэлэгт хөлөө хадуулсан. Одоо хүртэл хоёр суга таягтай малдаа явж чадахгүй байна. Мгоос нэхэмжилж байгаа мөнгөө авчих юм өөр гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу, 13-14 хуу/ 

 

    Гэрч Н.Г өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын өдрийн 10 цаг 00 минутын үед Архангай аймгийн төв орохоор Хоршооллоос аавын улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг жолоодож аавыг сундлаад явсан юм. Бид хоёр Цагаан даваа уруудаад Аз супермаркет дэлгүүрийн урд зам дээр явж байтал урдаас явж байсан автомашин гэнэт зүүн гар тийш нь дараад эргэсэн. Бид хоёр тэр машинтай мөргөлдөөд би машин дээгүүр даваад унасан. Харин хадам аав машины урд ойчсон байсан. Аав босоод үүдэн хойморын зайтай газар яваад хөл нэг л эвгүй болчихлоо гэсэн. Бид хоёрыг мөргөсөн машины жолооч бууж ирээд аавыг аваад явсан. Би тэндээ үлдсэн. А ах аавын хөлийг үзээд эмнэлэг ор хөл нь хугарсан юм шиг байна гэж хэлсэн байсан. Намайг эмнэлэг дээр очиход аавын хөлний зургийг нь авахуулсан, хөлийг нь гипсдүүлсэн гээд байж байсан... Зам тээврийн осол болох үед миний жолоодож явсан мотоцикль хадам аав Д мотоцикль байгаа юм. Миний биед гэмтэл учраагүй, би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...зам тээврийн осол гарсан өдрөөс Хасу худалдааны төв дээр мотоциклийг завсарт өгөөд  маргааш нь засвараас авсан. Тухайн үед урд хоёр амортизатор, моторын зөв талын таг, рам, банк зэргийг нь сольж тавьсан байсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу, 24-25 хуу/ 

 

    Гэрч Б.Б өгсөн...2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би Мтой 24 дүгээр уулзварын хажууд явж байгаад тааралдаад машинд нь суугаад ганц модны рашаан орохоор явж байсан. Мандах дэлгүүрийн урд явж байгаад айлаас юм авах байсан тул Ц ахыг зүүн гар тийшээ эргэчих гээд хэлтэл Ц ах зүүн дараад эргэсэн. Тухайн үед өөдөөс мотоцикль ирж байгааг харсан юм. Тэр мотоциклийг ирэхээс өмнө амжаад эргэчихнэ гэж бодсон боловч мотоцикль хурдтай явж байсан юм байлгүй юу юугүй хүрч ирээд мөргөлдчихсөн. Тухайн үед автомашиныг Мбарьж явсан. Мтухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед гэмтэл бэртэл учирсан зүйл байхгүй. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Тухайн үед М30,40 км цагийн хурдтай явж байсан байх. Мотоцикль дээр сууж явсан хүн хөл эвгүй болчихлоо гээд А гуай руу очъё гээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27  хуу/

 

А.Мгийн яллагдагчаар өгсөн: ...би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутын үед өөрийн эзэмшлийн Тоёота альфард маркийн автомашинтай ганц модны рашаан руу явж байгаад 24 дүгээр уулзвар дээр Б гэж залуутай таараад машиндаа суулгаад хамт явсан. Б хамт нэг айлд ороод явъя гэхээр нь бид хоёр цагаан давааны замаар буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Мандах дэлгүүрийн урд явж байтал Б үүгээр зүүн эргэчих гэхээр нь зүүн дараад эргэтэл өөдөөс ирж яваа мотоцикльтой мөргөлдчихсөн. Тэгээд би машинаасаа буухад мотоцикль дээр сууж явсан хүний хөл нь эвгүй болчихсон байсан. Тэгээд А дээр очиж бариулъя гэхээр нь тэр айл руу нь аваад явсан. Тэндээсээ эмнэлэг дээр ирж хөлийг нь боолгуулсан. Би тухайн үед тэр мотоциклийг нь хараагүй. Би чигээрээ явж байсан. Тэгтэл хажууд сууж явсан залуу гэнэт үүгээр эргэнэ шүү дээ гэхээр нь шууд дараад эргэчихсэн дарсан хойноо харсан. Тэгтэл мотоцикль хурдтай орж ирээд мөргөчихсөн. Би тухайн үед 40 км цаг хурдтай явсан байх. Би анхаарал болгоомжгүй байдлаасаа болоод зам тээврийн осол гаргасан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Би тухайн үед мотоциклийг нь жолоодож явсан Ганзориг болон Долоонжин нарыг хохирол гомдлыг барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66  хуу/

 

Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт

1. Жолооч М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн. 

1.2 Жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт 

зөрчөөгүй байна. 

2. Жолооч М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс тухайн осол гаргах боломжтой. 

3. Тухайн зам зохион байгуулалтаас нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. 

4. Жолооч М нь ВСДЕ ангилалын 327958 дугаарын үнэмлэх хүчинтэй. /Жолоочийн лавлагааг хавсаргав/. 

5. Осол болсон замын гадарга нь асфалтан зам, шулуун тэгш уруу хуурай үзэгдэх орчин чөлөөтэй зам байв. Осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй... гэх дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 362 дугаартай дүгнэлт. 

1. Ө.Дгийн биед зүүн шаант ясны дунд хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл 

мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол байдлаар алдагдуулахгүй...гэх 

дүгнэлт /хх-ийн 49 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 423 дугаартай дүгнэлт: 

     1. Н.Г биед гэмтэл учирчээ. 

     2. Н.Г биед баруун төмсөг ба төмсөгний дайврын няцралт, цус хуралт, хуухнагны зулгаралт гэмтэл учирчээ. 

      3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 

4.  Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар 

биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр 

дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 57 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 3-8 хуу/

А.Мгийн жолоочийн үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31 хуу/

А.Мгийн 327958 дугаартай жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 34 хуу/

Мотоциклийн эвдрэлд үнэлгээ тогтоосон 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43 хуу/

А.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 73 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74 хуу/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 77-78 хуу/

Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн тухай баримт / хх-ийн 109 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                              

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Мнь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн үед  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 96-70 УБЦ улсын дугаартай Тоёота Алфард маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “жолооч зүүн гар тийш буюу буаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас Даюун маркийн мотоциклтой явсан Н.Ганзориг, Ө.Д нарыг мөргөж, хохирогч Ө.Дгийн биед зүүн шаант ясны дунд хэсгийн далд хугарал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Мнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар дүгнэлтээр, уг зам тээврийн ослын улмаас хохирогч Ө.Дгийн биед учирсан зүүн шаант ясны дунд хэсгийн далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 362 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогджээ. 

 

Тухайн үед 96-70 УБЦ улсын дугаартай Тоёота Алфард маркийн автомашиныг Мжолоодож явсан нь шүүгдэгч Мболон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.  

 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул А.Мг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

Шүүгдэгч Мнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ө.Д, гэрч Н.Ганзориг, Б.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй  болно. 

Мнь 96-70 УБЦ улсын дугаартай Тоёота Алфард маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ө.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.  

 

Аймгийн Прокурорын газраас А.Мгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул А.Мг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Ө.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүх хуралдааны үед 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт хавсаргаж өгөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө /хх-ийн 13-14 хуу/ 3.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. 

 

Хохирогч Ө.Д нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн тухай нотлох баримт гаргаж өгөөгүй, шинжээчийн дүгнэлтээр мотоциклийн эвдэрсэн эд ангиудын үнэлгээг 301.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч А.Мгоос эмчилгээний зардалд тооцож аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 250.000 төгрөг, Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд 300.000 төгрөг, хөлөө хадуулахад 260.000 төгрөгийг авсан, мөн эмчилгээний зардлаас гадна 3.000.000 сая төгрөг нэхэмжилж байгаагаас мөрдөн байцаалтын үед шүүгдэгчээс 1.500.000 төгрөг авсан талаараа дурдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  Мөн шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хохирогчийн эмчилгээнд зарцуулж байсан мөнгөнөөс гадна хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн тухай баримтыг гаргаж өгсөн бөгөөд хохирогч нь уг баримтыг үгүйсгээгүй болно. 

 

Иймд хохирогчийн шүүх хуралдааны үед нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Мнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн А Мг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Мнь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

4. Шүүгдэгч Мнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

           5. Хохирогч Ө.Дгийн нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэл нь тодорхой тооцоо гаргах боломжгүй байгаа учраас хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

            6. Шүүгдэгч Мнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

            8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОДХҮҮ