| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0569/И |
| Дугаар | 131/ШШ2016/00594 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2016/00594
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-р баг ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1966 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. 5 хүүхэд төрүүлж өсгөсөн 50 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1983 оны 05 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дугаар сарны 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын “Улаан туг” нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Шүүх хуралдаанаар П.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016.08.23-ны өдрийн 575 дугаартай албан бичиг, , , , , нарын төрсний гэрчилгээний хуулбар, П.*******гийн 1982.05.25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
П.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч П.******* нь 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарны 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Улаантуг нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016.08.23-ны өдрийн 575 дугаартай албан бичиг, , , , , нарын төрсний гэрчилгээний хуулбар, П.*******гийн 1982.05.25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
П.*******гийн ажилласан байдлыг тогтоосон архивын лавлагаагаар зарим оны олонхи саруудад цалин авч байгаагүй мэт лавлагаа гарсан нь тэрээр ажиллаж байх хугацаандаа буюу 1985, 1987, 1989, 1990 онуудад 4 хүүхэд төрүүлж өсгөж байсантай холбоотой байна.
Иймд ******* овогт *******ийн *******гийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******гийн 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарны 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Улаантуг нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ